Хан-Уул дүүргийн 15-р хорооныхон тогонд цохиулах эрсдэлд оржээ

Хуучирсан мэдээ: 2023.07.26-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүргийн 15-р хорооныхон тогонд цохиулах эрсдэлд оржээ

Хан-Уул дүүргийн 15-р хорооныхон тогонд цохиулах эрсдэлд оржээ

Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах "Режис Плейс"  гэх орон сууцны хажууд "Монгол хьюндай автомотив" компани барилга барих гээд хоёр жилийн өмнө нүх ухжээ. Үерийн улмаас ухсан нүх нь  усаар дүүрч  оршин суугчид унаж гэмтэх, тогонд цохиулах эрсдэлд оржээ. Мөн ойр орчмын барилгын хөрсний нуралт үүссэн байна. Тухайн асуудлын талаар  Режис Плейс оршин суугчдын байр суурийг хүргэж байна.


ОРШИН СУУГЧ 1:

-Уржигдар салхилах гээд явж байхдаа газрын шороо нь нурчихсан эрсдэлтэй байхыг харсан. Хүн, машин тэрэг, хүүхэд унах эрсдэл үүсчихсэн байна. Би байрны ашиглалтын компанид арга хэмжээ аваач ээ, манай барилгын суурь хагарах вий гэж хэлсэн. Надад төрийн байгууллагуудтай уулзаж ярилцая, албан хүсэлтээ өгнө гэдэг хариулт өгсөн. Одоогоор хариу өгсөн зүйл байхгүй байна. Төрийн байгууллагуудаас нь ямар нэгэн арга хэмжээ ирж авахгүй байгаад гайхаж байна. Өмнөх барилгын компанины захирал манай орон сууцны суурьтай ойрхон ухчихсан. Үүнийг түших хана хаалга хийхгүйгээр орхичихсон. Би бол хувьдаа маш их санаа зовж байна. Мэргэжлийн хяналт, барилга байгууламжийн хүмүүс нь ирж арга хэмжээгээ авахыг хүсэж  байна.

ОРШИН СУУГЧ 2:

-Нуралт өгсөн хэсгээр ямарч хашлага хаалт татаагүй байна. Бага насны хүүхэд унах эрсдэлтэй. Мөн Оршин суугчдын хувьд тогонд цохиулах эрсдэл үүсээд байгаа юм. Энэ орчимд хөрсний ус ихтэй. Хэн нэгний хариуцлагагүй байдлаас болоод  бүрэн ашиглалтанд орчихсон барилга нурах магадлалтай байгаад маш их санаа зовж байна. Би бага насны хүүхэдтэй. Үдэш орой салхилуулаад явж байхдаа аюул осол гарвал яах юм бэ. Миний зүгээс иргэдийн санал гомдол хүлээж авдаг утас руу холбогдсон. Нэр,хаяг, утасны дугаар тэмдэглэж аваад л өнгөрсөн. Заавал оршин суугчид бид эд хөрөнгө, амь насаараа эрсдэж байж шийдэж өгөх юм уу. Энэ компани хувьд ямарч мэдээлэл байхгүй. Хэнд яаж хэлэх вэ гэдэг нь тодорхойгүй.  Барилгын аюулгүй байдлын стандартаа хангамаар байна. Эндээс жирийн иргэд бид хохироод үлдэнэ.

ОРШИН СУУГЧ 3:

-Цахилгааны  ил гарсан шугамыг Засгийн газрын ордон руу явж байгаа шугам гэж Цахилгаан түгээх сүлжээний хүмүүс хэлсэн.  Агаар дээр тогтчихсон тасарцан шугамыг хэрхэн нийлүүлэх юм бэ? Заавал эрсдэл үүсч, хүн амьтан хохирсны дараа цахилгааны шугамаа залгах юм уу. Дээр нь үер усны аюултай нөхцөл байдалд  эзэнгүй болчихсон. Цахилгаан түгээх сүлжээ газраас даргадаа мэдэгдлээр уламжилна гэсэн байхгүй. Хөрсний нуралт нь хэзээ зогсох юм бэ. Оршин суугчдын хувьд холбогдох бүх газар руу холбогдсон. Энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол болохгүй.

РЕЖИС ПЛЕЙС ОРОН СУУЦНЫ АШИГЛАЛТЫН ИНЖЕНЕР:

-Бидний зүгээс энэ асуудлыг анхааралдаа аваад хяналтандаа байлгаж байгаа. Оршин суугчдын аюулгүй байдалд зөвлөмж өгч, холбогдогдох байгууллагуудтай  байнга холбогдож байна.  Мөн яаралтай  арга хэмжээ авахыг хүссэн байдалтай байна.

Л.ЭНХТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж