Жаргалант сумын наадам "домгийн шувуу" үргээв

Хуучирсан мэдээ: 2023.07.26-нд нийтлэгдсэн

Жаргалант сумын наадам "домгийн шувуу" үргээв

Жаргалант сумын наадам "домгийн шувуу" үргээв

Үндэсний их баяр наадмын комиссоос гаргасан шийдвэрийн дагуу долдугаар сарын 10-13-ныг хүртэл бүх нийтээр баяр наадмыг тэмдэглэдэг уламжлалтай. Тиймээс аймаг, сумдын баяр наадам хуваарийн дагуу үндэсний баяр наадмын дараа тэмдэглэж байна. Энэ жил дөрвөн аймгийн 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд олон сумын тэгш ой тохиож буй. Эдгээр сумын нэг нь Хөвсгөл аймгийн Жаргалан сум. "Алтан гадас" одонт сумын 100 жилийн ойн баярын нээлтийн арга хэмжээг нээж, домгийн шувууг амилуулсан гэх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд өрнөх болов. Нутгийн зарим иргэд "Наадмын нээлтээр домгийн шувууг бэлгэдэж үзүүлбэр үзүүлээгүй. Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас халхад цуутай Гэлэнхүү гэж уран хүнд зориулсан үзүүлбэр" байсан тухай тайлбарлажээ.

Хайнзангийн Гэлэнхүү Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 1878 онд төржээ. Багадаа нутгийнхаа хүрээ хийдэд хэдэн жил шавилан сууж, ном үзэж байгаад хөдөө гарч мал маллан, ан гөрөө хийж, элдвийн юм оролдон хийх дуртай байжээ. Г.Гэлэнхүү нь гарын дүйтэй их уран, хийх зүйлийнхээ санааг өөрөө гаргаж хийдэг нэгэн байжээ. Тэрээр 1932 онд лам нарын зэвсэгт бослого гарах үед анх нисэх онгоц харж, түүнээс хойш сармай иллэг цуглуулан, бүргэд агнан далавчийг нь дэлгэн хатааж түүнийгээ агуйд нуудаг байжээ.

Шувууны жигүүр олж ирэн өд бүрээр нь салгаж дахин эвлүүлж янзалсныг түүний эхнэр Норов, найз Цэрэн нараас нь өөр хэн ч мэдээгүй гэдэг. Ш.Гэлэнхүү нэг өдөр Жаргалант сумын Дүнтэрийн цохионы дэргэд охиноороо хонь хураалган хиймэл жигүүрээ дэлгээд хоёр гараа өргөн ухасхийхэд хүйтэн сэрүүн агаарт аажуухан хөөрөх шиг болжээ. Гараа алдлан хиймэл далавчаараа дэвсээр бөөгнөрч хурсан хонин дунд эсэн мэнд бууж байжээ. Түүний  Дүнтэрийн цохионы оройгоос ниссэн тухай үлгэр домог шиг яриа удалгүй ам дамжин түгсэн гэдэг.

Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлын хамт олон монгол хүн агаарт нисэхийг хүсэж мөрөөдөж байсны бэлгэ тэмдэг болгон Х.Гэлэнхүүгийн хөшөөг 2006 онд бүтээж, нисэх буудлынхаа урд босгосон байна.

Өнгөрсөн жил Сэлэнгэ аймгийн Орхон сумын баяр наадам болж, нээлтийн үйл ажиллагааг нь олон хүн цахим хуудаст шүүмжилсэн. Учир нь тус сумынхан 60 жилийн ойн хүрээнд нутаг орныхоо брэнд болох онцлог агуулгыг гаргаж, нээлтийн хөтөлбөрөө хоньтой бүжгээр найруулсан. Орхон сумын Засаг даргын хэлснээр сумынхаа наадмын нээлтийг Соёлын төвөөс нь найруулж, зохион байгуулсан. 1961 онд “Орхон хонь” гэж мах чиглэлийн ноосны хонийг өргөмжилж, баталсан байдаг учраас сумын төв хаалганы хажууд хонины хөшөө энэ жил босгосон байгаа.

Тиймээс тус хониныхоо хөшөөний нээлт, сумын наадмын нээлтийг хамтад нь хийж, нутгийнхаа онцлогийг харуулж, хүүхэд багачуудтайгаа хамтарсан хоньтой үзүүлбэр, тоглолт зохион байгуулсан. Ойлгохгүй хүмүүс янз бүрээр бичиж байгаа. Гэхдээ энэ бол орон нутгийн онцлог гэдгийг хүмүүс хүндэтгэх хэрэгтэй" гэдгийг тайлбарлаж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж