УИХ-ын гишүүн Б.Бейсен хагалгаа хийжээ

Хуучирсан мэдээ: 2023.07.26-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Б.Бейсен хагалгаа хийжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Б.Бейсен өчигдөр /2023.07.25/ Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч нартай хамтран өвчтөнд хагалгаа хийсэн нь амжилттай болжээ.

Энэ тухайгаа УИХ-ын гишүүн Б.Бейсен “Их ажлынхаа хажуугаар мэс заслын багийнхантайгаа өвчтөнд хагалгаа амжилттай хийлээ. Эрдэнэт хүний амийг авраад гарч ирэх ямар сайхан гээч. Аав, ээж, ах дүү, хань ижилтэйгээ элэг бүтэн үлдсэн хүмүүсийн талархлын нулимс, сэтгэлийн үг алжаал ядаргааг арилгах эрч хүчийг өгдөг” хэмээн нүүр номоороо дамжуулан байр сууриа илэрхийлээд байна.

Үндэсний их баяр наадмын өмнөхөн УИХ-ын хаврын чуулганыг завсарлуулснаар гишүүд үндсэндээ амралтаа авсан гэж хэлж болно. Гэхдээ өнөө жил таван аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жил, 50 гаруй сум үүсэн байгуулагдсаны 100 жил тохиож буй тул түшээдийн олонх нь тэгш ойн баярт оролцож байгаа ч зарим нэг нь ийн хагалгаа хийж, нэгэн өрх бүлд амьдрал бэлэглэн, аз жаргал бэлэглэж явна. Эмч хүнд өвчтөнөө аварч, аюулт өвчнөөс нь салгаснаа харах мэдрэмж хамгийн сайхан. Хагалгаа хийсэн мэс заслын багийнханд амжилт хүсье.

 Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж