Өмнөд Солонгосын хоёр дахь том хот, гол боомт болох Пусан нь олон улсын арга хэмжээ, наадам зохион байгуулдаг алдартай газар гэдгээрээ олонд танигдсан. Үүний зэрэгцээ үзэсгэлэнт далайн эргийн газруудаараа жуулчдыг ихээр татдаг. Ялангуяа,Хэундэ болон Гвангали нь нутгийн иргэд болон олон улсын жуулчдын дуртай байдаг. Амралт зугаалга, аялал жуулчлалын энэхүү хослол нь бүх зочдод үнэхээр тааламжтай мэдрэмжийг төрүүлдэг.
Бусан хот нь түүхэн дурсгалт газрууд, сүм хийдүүдээр баялаг. Беомеоса сүм, Хае дун Ёнгунса сүм, Гамчоны соёлын тосгон зэрэг дурсгалт газрууд нь хотын соёлын өвийг харуулдаг. 7-р зуунд баригдсан Беомеоса хийд нь тансаг үзэмж, Буддын шашны уламжлалтай гүнзгий холбоотой байдаг бөгөөд Өмнөд Солонгосын хамгийн сайхан хийд гэдгээрээ ялгардаг. Пусан нь "National Geographic Traveller" сэтгүүлийн хамгийн үзэх харах зүйл ихтэй аялал жуулчлалын 25 газрын нэгээр дотооддоо болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн.
Пусан нь дэлхийн хэмжээний дижитал олон улсын санхүүгийн төв болохын тулд олон хүчин чармайлт гаргаж байна. Үүнд "Дэлхийн экспо- 2030" үзэсгэлэнг зохион байгуулах тендер, Гадеокдо арал дээр шинэ нисэх онгоцны буудал барих, хүчирхэг дижитал санхүүгийн дэд бүтцийг бий болгохын тулд дотоодын болон гадаадын гурван санхүүгийн байгууллагыг татах, санхүүгийн кластер байгуулахын тулд аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалтай холбоотой финтек, блокчэйн болон бусад технологийг нэвтрүүлэх, мөн Пусан хотод дижитал хөрөнгийн бирж байгуулах зэргийг дурдаж болно.
Нэмж дурдахад, ногоон ухаалаг хотыг бий болгохын тулд бодлогын чанартай хүчин чармайлт гаргаж байна. Пусан нь уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхийн тулд нүүрстөрөгчийн саармагжуулсан бааз байгуулж, устөрөгчийн шинэ үйлдвэрлэлийг дэмжих төлөвлөгөө боловсруулжээ. Цаашилбал, нүүрстөрөгч багатай ногоон хотыг бий болгохын тулд хөлөг онгоцны цэвэр түлш болох аммиакийн судалгаа, хөгжүүлэлтийн ажилд идэвхтэй оролцож байна.
Эдгээр давуу талуудад үндэслэн, Пусан хот "Дэлхийн-экспо 2030" үзэсгэлэнг зохион байгуулах тэргүүлэх нэр дэвшигч болон тодроод байна. Өнгөрсөн зургадугаар сарын 20-ны өдөр болсон "BIE"-ийн 172 дахь Ерөнхий ассамблейн үеэр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл болон олон улсад нэр хүндтэй одуудыг оролцуулсан сэтгэл татам илтгэлээрээ гайхалтай сэтгэгдэл төрүүлэв.
2030 оны Дэлхийн экспо үзэсгэлэнг зохион байгуулах хүсэл эрмэлзэл нь зургадугаар сарын 21-ний өдөр BIE-ийн гишүүн орнуудад зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтаар улам батлагдлаа. Тус хотын далайн язгуур үндэс, К-давалгааг илэрхийлсэн “ДАВАЛГАА” сэдвийн дор энэхүү арга хэмжээ нь соёл болон технологийн гайхалтай үзэсгэлэнг толилуулсан юм. Хүлээн авалтын танхим руу чиглэсэн 850 метрийн гарцын дагуу “Өмнөд Солонгос, Бусан руу чиглүүлэх зам; 2030 он хүртэл алхаж байна". үзэсгэлэнг танилцуулсан. Энэхүү өвөрмөц зохион байгуулалт нь Пусан хотын сэтгэл татам байдлыг олон нийтэд, төлөөлөгчид болон хүндэт хүмүүст танилцуулах онцгой боломж болсон юм.
Ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулах хотыг сонгохоор төлөвлөж байгаа тул Пусан бэлэн байгаагаа харуулж, дэлхийн энэхүү нэр хүндтэй арга хэмжээнд хамгийн тохиромжтой газар гэдгээ сурталчлахад бэлэн байна.
ЭХ СУРВАЛЖ: DAP NEWS