Энэтхэгийн шашны төлөөлөгчид Монгол, ОХУ-д айлчиллаа

Энэтхэгийн шашны төлөөлөгчид Монгол, ОХУ-д айлчиллаа

Энэтхэгийн шашны төлөөлөгчид Монгол, ОХУ-д айлчиллаа

Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын багш Линг Ринбүүчи тэргүүтэй Энэтхэгийн шашны төлөөлөгчид саяхан Монголтой хил залгаа ОХУ-ын Өвөр Байгальд айлчиллаа.

Өнгөрсөн 2022 онд Энэтхэгийн Засгийн газраас Чита хотын дацанд Бакула Ринбүүчийн алтадсан хөшөөг бэлэглэсэн юм. Линг Ринбүүчи тэргүүтэй төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлалын нэг зорилго энэхүү хөшөөг аравнайлах юм.

Төвөдийн бурхны шашны их багш, шашин болоод улс төрийн нэрт зүтгэлтэн Бакула Ринбүүчийн хөшөөг Агийн дацанд өмнө нь мөн залсан билээ. Энэтхэгээс нийтдээ 10 хөшөөг авчран Орост залжээ. Мөн Энэтхэгийн Засгийн газар буддийн ховор судар болох 108 боть Ганжуурыг Өвөр Байгальд бэлэглэж байсан. Модон барын аргаар хэвлэсэн, хуучин монгол бичиг рүү хөрвүүлсэн Ганжуур сударт Будда Шагжамунийн амьдралыг өгүүлсэн байдаг.

Өнгөрсөн 2022 Энэтхэгийн шашны төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан. Тухайн үед Энэтхэгийн төлөөлөгчид Буддын дөрвөн ариун шүтээнийг Монголд авчирсан бөгөөд эдгээр шүтээнийг Гандантэгчинлэн хийдийн Батцагаан дуганд 11 хоног байрлуулан олны хүртээл болгосон.

“Бид Бакула Ринбүүчийн хөшөөг аравнайлахаар Орост ирлээ. Бакула Ринбүүчи бол Зөвлөлт Холбоот улсад буддын сургаалийг анх түгээсэн хүн. Түүний идэвх зүтгэлээр Оросын Буриад, Тува, Халимагт Төвөдийн буддизмын уламжлалыг хадгалж үлдэж чадсан юм” хэмээн Линг Ринбүүчи хэллээ.

Чита хотын буддын дацангийн тэргүүнтэй уулзах үеэрээ Линг Ринбүүчи “Буддизмын үндэс суурь нь оюун санаа, ёс зүйн үнэт зүйл байдаг, энэ үндэс суурь эдүгээ орчин цагийн соёл иргэншлийн амьд үлдэх эх сурвалж болж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Буддын шашны ийм өндөр хэргэм бүхий төлөөлөгчид эхлээд Монголд, дараа нь Орост айлчилж байгаа нь “сайны дохио” хэмээн Чита хотын дацангийн тэргүүн лам Баяр онцоллоо.

“Орос, Энэтхэг, Монгол улс нь уламжлалт үнэт зүйлсээ хадгалахын төлөө тэмцэлд тэргүүлдэг улс орнууд. Зарим улс оронд нийгмийн үнэт зүйлийн хямрал ажиглагдаж, шашны сүсэгтнүүдийн итгэлийг гутаах, уламжлалт бус итгэл үнэмшил тархах болсон одоо цагт энэ нь маш чухал юм. Энэтхэг, Орос, Монголын хамтын хүчин чармайлтаар улам бүр өөрчлөгдөж буй дэлхийд зөв үнэт зүйлсийг бэхжүүлэх болно” хэмээн лам Баяр хэллээ.

С.ПАЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Энхцэцэг 2023-07-26 103.26.194.125

талархаж бна

Avatar

Нэргүй 2023-07-26 192.82.90.59

Буриадууд мунхарчээ

Avatar

Нэргүй 2023-07-26 213.87.138.85

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-26 64.119.17.243

xristiin baasnuud booj uhehnlee ta narin ter pap mamchin huuhed iddeg huuhed hucherhiildeg shuu

Avatar

Нэргүй 2023-07-26 202.9.46.172

Танай шарын шашин чинь бүх ном мом нь монгол хэл дээр биш, түвд гэдэг гадаад хэл дээр бавж уншдаг: 6 настай ламхай хүүхдийг гомодон хүчинддэг. Дээр нь ямар ч тэнгэргүй, сул дорой, үйлсгүй, хүлцэнгүй номхон байлгаж байгаад шулж мөлжихийг боддог хамгийн бохир заваан шашин. Тэгэхэд загалмайн шашин бол ертөнцийн эзэн хэмээх тэнгэртэй, ном нь дэлхийн бүх дээр орчуулагдсан, ядарсан зовлонтой хүнд тусалдаг, исламын шашин Аллах тэнгэр хэмээх тэнгэртэй шашин, бөө мөргөл бол мөнх тэнгэр хэмээх тэнгэртэй

Avatar

Нэргүй 2023-07-26 202.179.25.178

huvalznuud genen amitadiig hoshgorulan ashig honjo haigaadl

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж