НҮБ: Сургуульд гар утсыг хориглох хэрэгтэй!

НҮБ: Сургуульд гар утсыг хориглох хэрэгтэй!

НҮБ: Сургуульд гар утсыг хориглох хэрэгтэй!

НҮБ-аас сүүлд гаргасан мэдээлэлдээ, хичээл үймүүлэхээс сэргийлэхийн тулд сургуульд ухаалаг утсыг хориглох хэрэгтэй гэсэн зөвлөмжийг гаргажээ. Сурагчдыг хичээлийн цагаар гар утас ашиглахыг хориглосноор суралцах чадварыг сайжруулж, хүүхдүүдийг онлайн дээрэлхэхээс хамгаалахад тусална гэж НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО мэдэгджээ.

Гар утасны хэт их хэрэглээ нь сурагчдын боловсролын чанар бууруулж, дэлгэцийн цаг нь хүүхдийн сэтгэл санааны тогтвортой байдлыг нэмэгдүүлдэг гэж тус агентлагийн судалгаанд дурдсан байна.

Түүнчлэн дижитал технологи, ялангуяа, хиймэл оюун ухаанд боловсролын  "хүн төвтэй алсын хараа"-аас хэзээ ч давуу эрх олгох ёсгүй, эсвэл нүүр тулан харилцах заах хичээлийг орлох ёсгүй гэж онцолсон байна. ЮНЕСКО мэдэгдэлдээ, "Бүх өөрчлөлт нь ахиц дэвшил биш юм. Аливаа зүйлийг хийх боломжтой байна гэдэг нь үүнийг хийх ёстой гэсэн үг биш юм" гэсэн бөгөөд хууль тогтоогчдод хандан “боловсролын нийгмийн хэмжүүрт анхаарал хандуулахыг уриалав.

ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Алоза хэдэхдээ, "Дижитал хувьсгал нь хэмжээлшгүй их нөөцтэй боловч нийгэмд үүнийг хэрхэн зохицуулах талаар аюул заналхийллийн адил боловсролд ашиглах аргад ч мөн адил анхаарал хандуулах ёстой. Үүнийг ашиглах нь сургалтын туршлагыг сайжруулах, оюутан, багш нарын сайн сайхны төлөө байх ёстой бөгөөд тэдэнд хохирол учруулахгүй байх ёстой. Суралцагчийн хэрэгцээг хамгийн түрүүнд тавьж, багш нарыг дэмж. Онлайн сургалт нь хүний ​​харилцааг орлож чадахгүй" гэсэн байна.

Финланд улс өнгөрсөн сард шалгалтын дүн буурахыг зогсоохын тулд ангидаа гар утсыг хориглосон Европын хамгийн сүүлийн улс болсон бөгөөд 7-15 насны сурагчдад зориулсан шинэ дүрмийг нэвтрүүлэхээ мэдэгджээ. Европын бусад орнуудад хэдийнэ гар утсыг сургуульд ашиглахыг хориглосон байдаг. 

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-26 213.87.138.85

> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж