Ван Иг Хятадын Гадаад хэргийн сайдаар буцаан томилов

Ван Иг Хятадын Гадаад хэргийн сайдаар буцаан томилов

Ван Иг Хятадын Гадаад хэргийн сайдаар буцаан томилов

Хятадын өсч буй од гэгдэж байсан Гадаад хэргийн сайд Цин Ган олны нүднээс алга болсноос хойш нэг сарын дараа дээд дипломат Ван Иг тус албанд буцаан томилох шийдвэр гаргалаа.  Хятадын дарга Ши Жиньпиний итгэлт хүн гэгддэг Цин Ганыг үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш хагас жилийн дараа огцруулав. Өмнө нь АНУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан, 57 настай Цин Ган өнгөрсөн арванхоёрдугаар сард Хятадын гадаад хэргийн сайдаар томилогдсон.

Гэвч тэрбээр зургадугаар сарын 25-ны өдөр Бээжинд айлчилж буй гадаадын дипломатуудтай уулзсанаас хойш олны өмнө гараагүй юм. Хятадын Гадаад хэргийн яамнаас түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа гарсан гэж мэдэгдсэн ч тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Энэ нь Вашингтон стратегийн гол өрсөлдөгчтэйгээ тогтвортой харилцаа тогтоохын тулд хуучин танилтайгаа харьцана гэсэн үг. Ван Игийн хувьд хурц ухаантай, заримдаа Хятадын байр суурийг түрэмгийлэн хамгаалдаг гэдгээрээ алдартай бөгөөд олон жилийн турш АНУ-Хятадын харилцаанд чухал байр суурь эзэлсээр ирсэн. Гэвч Ван И сүүлийн 10 жилийн ихэнх хугацаанд хашсан албан тушаалдаа эргэн ирсэн нь хоёр улсын харилцааны зөрчлийг өөрчлөх эсвэл Ши Жиньпин даргын засгийн газрын үйл ажиллагааны тодорхой бус байдлын талаарх санаа зовнилыг арилгах магадлал бага гэж үзэж байна.

Хятадын улс төрийн системд дээд дипломат нь Гадаад хэргийн сайд биш, харин Хятадын Коммунист Намын гадаад харилцааны комиссын захирал байдаг тул Ван И энэ үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэх болно.

Вашингтоны Стратегийн болон олон улсын судалгааны төвийн Хятад улсын мэргэжилтэн Жуде Бланшетт хэлэхдээ, Ван И тус улсын гадаад бодлогын хоёр дээд албан тушаалыг давхар хаших болсон нь АНУ-ын харилцаанд хүнд суртлын давхаргыг арилгана гэж үзэж байна. Коммунист намын 24 хүний ​​бүрэлдэхүүнтэй эрх баригч Улс төрийн товчооны гишүүний хувьд Ван И өмнөхөөсөө илүү Хятадын дээд удирдагчидтай ойр харьцдаг дипломат болсон. 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-26 202.9.46.172

Энэ ч харах царайны нүдэнд хүйтэн, 2 иртэй хутга даа. Эргээд гуйлгаж залагдсан юм чмнь одоо ч ёстой дураараа дургиж чангарна даа

Avatar

Нэргүй 2023-07-26 213.87.138.85

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ЭЗО 2023-07-26 103.57.95.126

"Silver fox" буюу мөнгөн үнэг хэмээн олон улсад алдаршсан Ван И Хятадын гадаад харилцааны салбарын 2 өндөр албан тушаалыг давхар хашихаар болжээ. Цин Ган хэмээх Ши гийн итгэлт хүн уучилж боломгүй алдаа гаргасан бололтой. Хятадын улс төрд ховорт орох энэ үзэгдэлийн учир нууц хэвээр үлдэх биз.

Avatar

Нэргүй 2023-07-26 202.126.89.22

хятад бол өөрчлөөд л хаяна, манайх биш, Батцэцэг сайд…..кккккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж