Байр суурь: Шинэ дүрмийг үзэгчид битгий хэл бөхчүүд ойлгоогүй

Хуучирсан мэдээ: 2023.07.26-нд нийтлэгдсэн

Байр суурь: Шинэ дүрмийг үзэгчид битгий хэл бөхчүүд ойлгоогүй

Байр суурь: Шинэ дүрмийг үзэгчид битгий хэл бөхчүүд ойлгоогүй

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд учраа таарсан Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, Монгол Улсын арслан Ц.Содномдорж нар үндсэн цагтаа хаялцаагүй тул идэвхээр нь үнэлж, барилдааныг шийдвэрлэсэн нь наадамчин олныг бухимдуулсан үйл явдал болсон. Энэ асуудалтай холбогдуулж, бөхчүүд байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.


Монгол Улсын аварга П.БҮРЭНТӨГС:

-Наадам болохоор гэнэт шинэ дүрэм гараад ирч, баахан дүрмээ шинэчилдэг. Тэр дүрмийг нь үзэгчид битгий хэл бөхчүүд ойлгоогүй байдаг. Ерөөсөө л наадмын өмнө шинэ дүрэм баталсан. Хэтэрхий тулгуу баталлаа. Бөхчүүдийн  хувьд шинэ дүрмийг унших төдий танилцсан байсан. Энэ асуудалд маш их үл ойлголцол гарч байна.

Жишээ нь 60 минутын дүрмээр улсын баяр наадмын үзүүр түрүүнд тунаж үлдсэн хоёр бөхийн нэг нь хасагдах шийдвэр гарсан бол улс даяараа хоёр хуваагдаж, бараг иргэний дайн гарах хэмжээний нөхцөл байдал үүсэх байсан. Наадмын зохион байгуулалт гээд бөхчүүдийг торон хашаанд хашиж, дэвжээнийхээ тал дээр нь тайз зассан байсан.

Аливаа дүрэм журмыг өөрчлөхдөө намар нь туршилтаар хэрэгжүүлж, амжилттай байвал батлаад явах хэрэгтэй. Ер нь их спортын дүрэм журмыг ингэж л баталдаг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа дүрмээ өөрчилж, бүтэн жил барилдан дараагийн тэмцээндээ дүрмээ хэрэгжүүлж, болж бүтэхгүй асуудлаа сайжруулдаг.

Монгол Улсын заан Б.Серик:

-Баяр наадмын Үндэсний бөхийн салбар хорооноос баталсан дүрэмтэй танилцсан. Бид нэг жилийн турш заалны барилдаанд барилдаж, бэлтгэлээ хийж байгаа. Гэтэл өвөл нь шинэ дүрэм гарч, тухайн дүрэмдээ уялдуулж, Бөхийн өргөөндөө барилдсан.

Жишээлбэл, “Алтан” цом болж өнгөрсөн. Барилдаж байгаа бөхчүүд хаялцахгүй байгаа нь үзэгчдийг гонсойлгож буй. Заавал хоёр бөхийн нэг нь хаялцаж байж дараагийн барилдаанаа хийх ёстой.

Энэ асуудалд холбогдох албаныхан цаашид анхаарах биз. Дүрэм журмаа өөрчлөх байлгүй дээ. Бөхчүүдийн хувьд шинээр баталсан дүрэм журамтай танилцаж, мэдэж байсан. Тэр дүрэмдээ зориулж түргэн шуурхай барилдахыг хичээж байна.

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв:

-Улс орон бүр үндэсний бөхийн дүрэм журамтай. Тэрийгээ хэдэн зуун жилээр хүндэтгэн авч явдаг. Миний хувьд үндэсний бөхийн шинэ дүрмийг дэмжиж байгаа. Тодорхой хугацаа зааж, идэвхгүй барилдаж байгаа бол хасагдах ёстой. Үндэсний бөхчүүдийн барилдаанд сүүлийн жилүүдэд маш их өөрчлөлт орсон. Олон бөх жингээ хасч, уран сайхан барилдаж байна. Орчин цагийн дүрэм журмаар бөхчүүдийг бэлтгэл сургуулилалтаа сайн хийж, барилдахыг шахаж шаардах нь зүйтэй.

Хоёр бөх барилдаж байгаад нэг нь хойшоо харах зуур унагаж байна. Ийм асуудал байж болохгүй.

Үндэсний бөхийн гайхамшигт уламжлалыг хадгалсан дүрэмтэй, ёс жудагтай байвал бүр олон үзэгчтэй болно. Тэрнээс биш хоёрхон бөхийг хаялцахыг нь хүлээгээд суувал хэцүү. Тиймээс тодорхой хэмжээний хугацаа заах нь зөв гэж бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж