Граж буулгасан талбайд барилга барих боломжгүй дүгнэлт гарчээ

Граж буулгасан талбайд барилга барих боломжгүй дүгнэлт гарчээ

Граж буулгасан талбайд барилга барих боломжгүй дүгнэлт гарчээ

Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн гражуудыг буулгаж, тус талбайд дөрвөн давхар үйлчилгээний барилга барихаар болжээ. Энэ талаар иргэд цахим хуудастаа эсэргүүцэж, Хотын захиргаанаас граж буулгасан талбайд орон сууцны барилга, үйлчилгээ обьект барихгүй гэсэн мөртлөө ийм зөвшөөрөл олгосонг гайхаж байгаагаа илэрхийлсэн байна. Хотын захиргаанаас тус зөвшөөрлийн талаар тодруулахад "Граж буулгасан гэх талбай нь нийтийн эзэмшлийн бус хувь иргэний нэр дээр байдаг газар. Зөвшөөрлийг хотын дарга олгосон гэж байгаа ч Д.Сумъяабазар даргыг ажлаа авахаас өмнө иргэний эзэмшилд байсан газарт граж барьсан.

Гражуудыг буулгах шийдвэр гарсан учраас эзэмшлийн талбайд хувь иргэн өөр обьект барихаар төлөвлөсөн байх. Харьяа дүүргийн ЗДТГ-аас тайлбар мэдээлэл гаргасан байсан. Түүнээс Нийслэлээс граж буулгасан газарт хувь иргэний бүтээн байгуулалт хийхгүй.

Одоогоор хувь иргэний газар дээрх гражуудыг буулгасан хоёр тохиолдол байгаа. Мөн Баянгол дүүрэгт оршин суугчид дэмжсэн учир орон сууц барьж байгаа" гэсэн хариуг өнгөрсөн долоо хоногт өгч байв.

Тэгвэл тус газрын асуудлаар холбогдох албаны дүгнэлт гарч, граж буулгаж чөлөөлсөн талбайд барилга бариулахгүй гэх шийдвэр гарсаныг Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Тодруулбал, БЗД-ийн Засаг даргын тамгын газраас өгсөн мэдээллээр "Энэ асуудалд дүүргийн удирдлагын баг шуурхай ажиллаж нийслэл, холбогдох мэргэжлийн байгууллага руу бичиг хүргүүлсэн. Өчигдөр /2023.07.25/ холбогдох байгууллагуудаас дүгнэлт гарсан байна. Үүнд,

1. Тухайн газар дээр барилга барих боломжгүй.
2.Хотын дарга захирамж гаргаж тухайн газрын холбогдох шийдвэрүүдийг хүчингүй болгосон.
3. Мөн ойр орчмын газрыг шалгаж барилга бариулахгүй байх, барилгын зөвшөөрөл олгохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ" гэсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-26 202.9.46.94

БАРИУЛААЧ ХУРДАН. 21 ДАВХАР БАРЬ

Avatar

Нэргүй 2023-07-26 202.9.46.172

Худлаа дөө худлаа, нэг л харахад 12 давхар орон сууц бариад хаячина

Avatar

Нэргүй 2023-07-26 213.87.138.85

>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Zochin 2023-07-26 66.181.186.180

odoo huran gazraa avch tokhijoltiin ajlaa hiimeer bn

Avatar

Нэргүй 2023-07-26 82.132.230.135

овоо том газар юм баына хоёр давхар цэцэрлэг бариулаад улсдаа зарчих

Avatar

зочид 2023-07-26 66.181.188.200

БАЯНЗҮРХИЙН 6 ХОРООНЫ 18 Р БАЙрны гаднах хашааг буулгах хэрэгтэй ямар ч тохижилт байдаггүй бусад байрны хашааг буулгасан авилгын улмаас хашааг нь үлдээгээд байна уу? төрийн албаныхан шударга байя

Avatar

Баянзүрхэд газрын луйвар нүүрлэжээ. 2023-07-26 212.227.182.116

Нийтийн эзэмшлийн газрууд яахаарээ хувьд хүний нэр дээр очсон байдаг юм, ямар ч стандарт, норм дүрэмгүй. Баянзүрхэд газрын луйварчид нүүрлэжээ. 25 хорооны 36Б байрны хажуу талбайн талыг нь тохижуулсан болоод тал дээр нь барилга барина гээд явж байгаа сурагтай. Газрын эвдэж гольдролыг алдагдуулсанаас болоод хажууд байрууд нь усанд автлаа. Үүнийг тоож байгаа дүүрэг, хорооны удирдлагууд гэж нүд нь балай, чих нь дөлий, муусанй авилгач, хоолны савууд. Барилга барих гэвэл иргэд жинхэнэ дайтана шүү.

Avatar

зочин 2023-07-26 103.57.94.152

Тийм дүгнэлт гарсан юм бол одоо цэцэрлэгжүүлээч. Хүүхдүүд тоглох тоглоомын талбай бий болго.
Хөгшчүүл хөл нуруугаа амраах сандал тавь. Моджуул, зүлэгжүүл.

Avatar

Нэргүй 2023-07-26 103.80.211.124

самбар дээрхи огноо 2023.06.29-ны өдрөөс 2021.07.12 гээд өнгөрсөн үе рүү очиж санал өгөх гээд байгаа юм байхдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж