Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн гражуудыг буулгаж, тус талбайд дөрвөн давхар үйлчилгээний барилга барихаар болжээ. Энэ талаар иргэд цахим хуудастаа эсэргүүцэж, Хотын захиргаанаас граж буулгасан талбайд орон сууцны барилга, үйлчилгээ обьект барихгүй гэсэн мөртлөө ийм зөвшөөрөл олгосонг гайхаж байгаагаа илэрхийлсэн байна. Хотын захиргаанаас тус зөвшөөрлийн талаар тодруулахад "Граж буулгасан гэх талбай нь нийтийн эзэмшлийн бус хувь иргэний нэр дээр байдаг газар. Зөвшөөрлийг хотын дарга олгосон гэж байгаа ч Д.Сумъяабазар даргыг ажлаа авахаас өмнө иргэний эзэмшилд байсан газарт граж барьсан.
Гражуудыг буулгах шийдвэр гарсан учраас эзэмшлийн талбайд хувь иргэн өөр обьект барихаар төлөвлөсөн байх. Харьяа дүүргийн ЗДТГ-аас тайлбар мэдээлэл гаргасан байсан. Түүнээс Нийслэлээс граж буулгасан газарт хувь иргэний бүтээн байгуулалт хийхгүй.
Одоогоор хувь иргэний газар дээрх гражуудыг буулгасан хоёр тохиолдол байгаа. Мөн Баянгол дүүрэгт оршин суугчид дэмжсэн учир орон сууц барьж байгаа" гэсэн хариуг өнгөрсөн долоо хоногт өгч байв.
Тэгвэл тус газрын асуудлаар холбогдох албаны дүгнэлт гарч, граж буулгаж чөлөөлсөн талбайд барилга бариулахгүй гэх шийдвэр гарсаныг Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Тодруулбал, БЗД-ийн Засаг даргын тамгын газраас өгсөн мэдээллээр "Энэ асуудалд дүүргийн удирдлагын баг шуурхай ажиллаж нийслэл, холбогдох мэргэжлийн байгууллага руу бичиг хүргүүлсэн. Өчигдөр /2023.07.25/ холбогдох байгууллагуудаас дүгнэлт гарсан байна. Үүнд,
Холбоотой мэдээ