Даншиг наадам Хүрээ цам 2023 шашин соёлын наадам ирэх наймдугаар сард болно. Монголын шашин соёлын тус наадам хамгийн сүүлд цар тахлаас өмнө 2020 онд Гандантэгчинлэн хийдэд болж байсан бол өнгөрсөн 2022 онд Хүй долоон худагт өргөн дэлгэр болж байв. Уламжлал ёсоор жил бүр өргөн цар хүрээтэй зохион байгуулдаг тус наадмыг урьд жилүүдэд Батцагаан дуганд тэмдэглэж байсан бол өнгөрсөн жил илүү өргөн хүрээнд хүй долоон худагт тэмдэглэсэн.
Хүрээ цамын хөтөлбөрт морь уралдах, бөх барилдах, сур харвах тэргүүтэй олон үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэхүү наадам нь Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан өвөрмөц онцлогтой наадам. Тиймдээ ч аялал жуулчлалыг хөгжүүлэх нэг боломж гэж үздэг байна.
Бөхийн барилдаануудын 1, 2-ын даваа наймдугаар сарын 05-ны өдөр, гурваас дээших даваа 06-ны өдөр болох аж.
Энэ жилийн тухайд хөтөлбөр, арга хэмжээнээс гадна жахар цамын хурлыг сүсэгтэн олонд жишгийн дагуу хурна. Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт болдог Хүрээ цамын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог төдийгүй цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх, шашин соёлын үзэсгэлэн худалдаа зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм байна.
Энэхүү наадам нь Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан өвөрмөц онцлогтой наадам. Тиймдээ ч аялал жуулчлалыг хөгжүүлэх нэг боломж гэж үздэг байна.
Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй.
Холбоотой мэдээ