Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулснаас хүнд гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-д хүргэгдэн эмчлүүлж байсан гурван настай хүү Ц.Батзаяа өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд Турк улс руу эмчилгээнд явсан. Тус улсад дөрвөн удаагийн хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал сайжирч байгааг ар гэрийнхнээс нь мэдээлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт хүү тав дахь хагалгаандаа орсон байна. Хагалгаа амжилттай болсон бөгөөд хүүгийн ар гэрийнхэн удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэсэн юм.
Хүүг зодсон этгээдийг эрүүгийн тухай хуулийн 11.1, 12.1-ийн 4-т заасан үндэслэлээр шалгаж эхэлсэн бөгөөд шүүх хурал ирэх Баасан гаригт болох аж.
Гурван настай хүүд хүнд гэмтэл учруулсан хэргээр саатуулагдсан сэжигтэн нь өмнө нь цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан, 1989 онд төрсөн Э гэгч. Тэрбээр өмнө нь 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-д зааснаар хүний биед хөнгөн гэмтэл учруулах зүйл ангиар ял шийтгүүлсэн. Мөн залилах гэмт хэргээр торгуулж байсан этгээд юм. Эх сурвалжийн мэдээлснээр, сэжигтэн нь 2022 оны арваннэгдүгээр сард хохирогч хүүгийн ээжтэй нь танилцаж, 2023 оны нэгдүгээр сараас хамт амьдарч эхэлсэн байна. Хэрэг гуравдугаар сарын 6-ны өдөр гарсан ч хүүг гуравдугаар сарын 8-ны өдөр ГССҮТ-д хүргэж өгсөн нь тогтоогдоод буй.
Уг хэргийг цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 1-ийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорын газарт хүргүүлээд байгаа юм байна.
Зочин 2023-07-25 64.119.17.243
erguu avgaig bas shuuh heregtei ems huuhnuud erchuudiig buruutgah bur amtjihsan bn 2-3 hunees salsan avgai nartai bitii yavald
Зочин 2023-07-25 202.131.225.197
erhii huruug ni tair
Зочин 2023-07-25 202.55.188.98
Удам муутай хүний үр ах дүүгээрээ нийлж залилсан хүн тамалсан өсөхийн өлөн
Зочин 2023-07-25 213.87.153.87
~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-07-25 202.9.46.195
Шоронд ийм муу хүн араатанг хулгайчууд өөрсдөө шийтгэдэг болмоор юм.
Kk 2023-07-25 139.5.218.223
gaj donton n****
Зочин 2023-07-25 82.135.30.192
Iim balainuudad jinhene hatuu handah heregtei yum baigaan
Зочин 2023-07-25 202.179.21.206
хойд эцэг биш.
мжл 2023-07-25 192.82.86.68
3 хан настай шдээ, өр эмтрэм! харгис муухай яргачин , бяцхан хүүг тарчлаан зовоож аймшигтайгаар хүчирхийлж , бяцхан зүрхийг нь ингэж зовоох гэж, энэ яргачинг төрүүлж хүмүүжүүлсэн эх нь амиа хорлооч чи!!!! ичихгүйгээр амьд яваад бнуу! 3 натай хүүгийн эх ч гсн үхээч!
з 2023-07-25 66.181.160.77
эхийг нь хамрагчаар яллаач. Хүүхдээ бодохгүй бөөн дур вэ
p 2023-07-25 66.181.191.248
Shine ehneriig ni bas horioch haha