3 настай хүүг зодсон хойд эцгийг Баасан гаригт шүүнэ

Хуучирсан мэдээ: 2023.07.25-нд нийтлэгдсэн

3 настай хүүг зодсон хойд эцгийг Баасан гаригт шүүнэ

3 настай хүүг зодсон хойд эцгийг Баасан гаригт шүүнэ

Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулснаас хүнд гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-д хүргэгдэн эмчлүүлж байсан гурван настай хүү Ц.Батзаяа өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд Турк улс руу эмчилгээнд явсан. Тус улсад дөрвөн удаагийн хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал сайжирч байгааг ар гэрийнхнээс нь мэдээлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт хүү тав дахь хагалгаандаа орсон байна. Хагалгаа амжилттай болсон бөгөөд хүүгийн ар гэрийнхэн удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэсэн юм.

Хүүг зодсон этгээдийг эрүүгийн тухай хуулийн 11.1, 12.1-ийн 4-т заасан үндэслэлээр шалгаж эхэлсэн бөгөөд шүүх хурал ирэх Баасан гаригт болох аж.

Гурван настай хүүд хүнд гэмтэл учруулсан хэргээр саатуулагдсан сэжигтэн нь өмнө нь цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан, 1989 онд төрсөн Э гэгч. Тэрбээр өмнө нь 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-д зааснаар хүний биед хөнгөн гэмтэл учруулах зүйл ангиар ял шийтгүүлсэн. Мөн залилах гэмт хэргээр торгуулж байсан этгээд юм. Эх сурвалжийн мэдээлснээр, сэжигтэн нь 2022 оны арваннэгдүгээр сард хохирогч хүүгийн ээжтэй нь танилцаж, 2023 оны нэгдүгээр  сараас хамт амьдарч эхэлсэн байна. Хэрэг гуравдугаар сарын 6-ны өдөр гарсан ч хүүг гуравдугаар сарын 8-ны өдөр ГССҮТ-д хүргэж өгсөн нь тогтоогдоод буй.

Уг хэргийг цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 1-ийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорын газарт хүргүүлээд байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж