"Хуулийн дагуу төр өөрсдөө газар олгочхоод бидэн рүү дайраад байж болохгүй"

"Хуулийн дагуу төр өөрсдөө газар олгочхоод бидэн рүү дайраад байж болохгүй"

"Хуулийн дагуу төр өөрсдөө газар олгочхоод бидэн рүү дайраад байж болохгүй"

“S Outlet” дэлгүүрийн В1 давхарт үерийн ус орсны улмаас нэг тэрбум төгрөгийн бараа материалаар хохирчээ. Энэ талаар тус дэлгүүрийн менежер Ч.Мөнхтөрөөс дараах тодруулгыг хүргэж байна.


-Үерийн улмаас нийт хэчнээн төгрөгийн хохирол амссан бэ?

-Үнэлгээний компаниар тооцоо хийлгэж байна. Урьдчилсан байдлаар 800 сая гаруй төгрөгийн хохирол учирсан. Мөн барилгын бүтэц, сэргээн босголтод их хэмжээний хөрөнгө зарцуулахаар болж байна. Ойролцоогоор нэг тэрбум орчим төгрөгийн хохирол амсч байна.

-Эдгээр бараа материалыг ариутгалд оруулаад худалдаалах боломжтой юу?

-Боломжгүй. Үерийн ус маш их хэмжээний бохирдолтой. Тиймээс бохирдолтой усанд норсон учраас дахин ашиглах ямар ч боломжгүй. Цаашдаа янз бүрийн халдварт өвчин тараах эрсдэлтэй. Тиймээс эхнээс нь устгалд оруулаад байна. Энэ хавиар байгаа нь үлдчихээд байна.

-Хотын удирдлагуудын зүгээс тус дэлгүүрийг нураах талаар мэдээлж байгаа. Барилгын зөвшөөрлийн талаар юуг хэлэх вэ?

-Энэ барилга 2015 онд баригдсан. Тэрнээс хойш түрээсэлж байгаад 2019 онд иргэнээс худалдаж авсан. Мэдээж бүх бичиг баримт, газрын зөвшөөрөл, барилгын зөвшөөрөл кадастр зураг хуулийн дагуу байсан. Урьд өмнө нь ийм их хэмжээний үер болж байгаагүй учраас үеийн талаар мэдээлэлгүй байсан. Бүх бичиг баримтыг төр засгаас гаргаад өгчихсөн. Бид хууль зөрчсөн зүйл байхгүй.

-Иргэд, олон нийтийн зүгээс сэлбэ голын голдирлыг хаасанд бухимдаад байгаа шүү дээ?

-Голын голдирлыг хаасан гэдгийг сайн ойлгохгүй байна. Гэтэл яг зургаараа хийгдсэн. Бид нар энийг баригүй. Далан хаасан гэдгийг бүр мэдэхгүй. Өмнө энд хэдэн айл, төмрийн зах байсан гэж ярьдаг юм билээ. Бид өөрсдөө бариагүй болохоор сайн мэдэхгүй байна. Харин эсрэгээрээ голын нөгөө талын барилгууд ил түрээд орчихсон нь зураг дээрээ байсныг та бүхэн хараад үзээрэй. Дарга нарын хурлын шийдвэр гарсан гэсэн. Гэхдээ бидэнд шийдвэр нь ирээгүй байна. Гэхдээ яаж ч бодсон газрын зөвшөөрөлтэй, үе үеийн хотын дарга нарын үед сунгагдаад явж байсан газрыг нураана гэхээр сонин санагдаж байна. Төр өөрийнхөө хийсэн ажлыг үгүйсгэж байна. Хуулийн дагуу өөрсдөө олгочхоод гамшиг болохоор бидэн рүү дайрууд хотыг живүүлчихсэн юм шиг хандаж болохгүй. Бидний хувьд үнэхээр сонин санагдаж байна. Бизнесийн нэр хүндэд ч мөн сөргөөр нөлөөлж байна. Бид эрсдэлээ тооцоолоогүй байсан. Бид байтугай улс ч тооцоолоогүй байсан биз. Манайхаас цаашаа далангийн хэсэг задраад байрууд руу орсон. Байгалийн давагдашгүй гамшгийг улс тооцоолоогүй бэлтгэлгүй байсан байж нэг байгууллагыг нэр дурдаад нураана гээд байгаад бид гомдолтой байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
БурууБуруу
11
ХахаХаха
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2023-07-25 202.70.43.104

Ер нь бол эхлээд тэр зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудад арга хэмжээ авах хэрэгтэй. Өөрсдөө зөвшөөрөл өгч бариулчихаад дараа нь тэр зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулсан байгууллага, хувь хүнрүү дайрах нь ямар ч логик байхгүй. Хууль зөрчөөд, ямар ч зөвшөөрөлгүй дураараа барьсан бол мэдээж 100% хувийн хэвшлийн буруу

Avatar

Эрднээ 2023-07-25 64.119.17.153

Хуулийн дагуу гэнэ үү. салан дуракууд. Үeр, хуулиар зохицуулагддаг гэж боддог бсан тэнэгүүд ч байхгүй шүү. Голын сав газар болохгүй гээд байхад нь авилага өгөөд авсанаа мартчихаад юу та нар. Хөрөнгө оруулагчийн мөнгийг.төлж өгөөрэй

Avatar

Нэргүй 2023-07-25 202.9.40.7

барилга барихын өмнө газрын төлөв байдлын шинжилгээ,судалгааг лабораториор шинжлүүлсэн, 1 сарын хугацаанд гардаг. голын ай сав газар газрын төлөв байдлын судалгаа барьж болохгүй гэж гарах ёстой, авилга авагч, өгөгч хоёр буруутай. авилга өгсөн хүмүүсээсээ хохирлоо нэхэж ав! татвар төлөгчөөр бүү төлүүл, бид маш их ядарч байна! наймаачид өлөн шуналтай одоо бүр 4-5 нугалж иргэдийг шулж байна, хага баяжсан улсууд,шулж баяжаад, дахиад гэмгүй биднээс мөнгө саах санаатай, чи өөрөө, өөр йгөө хохироосо

Avatar

Хаха 2023-07-25 202.9.46.229

Хогоо аваад зайл бөөн хуучин бас хэнч авхааргүй хог үнэтэй зардаг лалрууд хахууль авилгалын газар гээд хэлүүл шулуун үериин далан шахаж нариисгасан лалрууд их хуцханнээ төр ч гэх шиг хэдэн нам дагасан өлөн хулгаачуудаасл аваа биздээ шуналуудаа хогоо аваааад зайлллллллл

Avatar

Нэргүй 2023-07-25 202.126.89.238

Тухайн газарт газар олгосон газрын албаны мэргэжилтэн, дарга, Засаг дарга, засаг даргын захирамжийн төсөлд гарын үсэг зурсан газар, хэлтсийн дарга нар, барилга барих зөвшөөрөл өгсөн, ус, дулаан, цахилгааны зөвшөөрөл олгосон, мөн тухайн барилгыг ашиглалтад хүлээн авах улсын комиссын гишүүд, анх тухайн газрыг эзэмших, ашиглахаар авсан хүн, компани гээд бүх хүмүүсийг тодруулаад хувь тэнцүүлж хохирлыг барагдуулах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-07-25 64.119.23.90

Хулиараа газар олгох эрхгүй та нар авилгал өгсөн байж таараа

Avatar

Zochin 2023-07-25 66.181.186.180

niitiin erkh ashgiin tuluu nuraa tanaikhaas bolj huuhdiin park hurtel usand avtaa biz dee gulugnuudee

Avatar

Зочин 2023-07-25 165.225.111.27

Яасан юу ч мэддэггүй хүн бэ. Голын эрэг дээр чинь хуулиараа газар өгөх ёсгүй.

Avatar

Нэргүй 2023-07-25 202.131.225.197

ulun baagii ve

Avatar

зочин 2023-07-25 103.57.94.152

Хуулийн дагуу газар олгоод гэхээсээ төрд байсан хулгайчууд олгох ёсгүй газрыг олгоод, бүр томруулж олгоод
дээр нь барилга барих зөвшөөрөл олгосноос болоод ийм байдалд хүрсэн гэж бодож байна. Энэ залуугийн хохирлыг
эдгээр зөвшөөрөл олгосон албан тушаалтнууд барагдуулах ёстой.

Avatar

Батаа 2023-07-25 202.21.113.66

Ийм газар олгосон хүнийг л шийтгэ. Бүр хатуу шийтгэ. Харин хөрөнгөө зарж барилга авсан иргэдээ шийтгэж болохгүй. Монголын зарчим өөр юм даа. Лиценз олгоно, магадгүй хэдэн дарга айлгаж байгаад хахууль авна, дараа нь дарга нар нь гэнэт эх орончид болчихоод цуцал, хүчингүй болго гэж хаа сайгүй зарлана. Ядаж байхад тэр дүр эсгэгчдийг дэмжин бархирагчид гөөмөн олон.

Avatar

Zochin 2023-07-25 202.126.89.16

Хотын эрх ашгийн төлөө төр төмөр нүүрээ харуулах цаг болсон

Avatar

Уншигч 2023-07-25 202.131.225.197

Төр биш ээ, ганц хоёр авлигач, хулгайч олгосон бх.

Avatar

Нэргүй 2023-07-25 139.5.218.228

Наймаачид ямар ч баялаг бүтээдэггүй. Биднийг шулдаг. Та нар тийм сайн наймаа хийдэг юм бол гадны нэг орноос аваад нөгөө оронд нь зараад мөнгө олооч. Чаддагаараа биднийг…

Avatar

Нэргүй 2023-07-25 203.98.76.4

Монгол улс КОММУНИЗМ-аса Бүрэн Салаагүй, ШИЛЖИЛТИЙН ҮЕ нь Дуусаагүй, Ард Иргэд ба Аж Ахуйн Нэгжүүд, Компаниуд нь ТӨЛӨВШӨӨГҮЙ, НААД ЗАХЫН БОЛОВСРОЛГҮЙ, ХАРИУЦЛАГАГҮЙ, Эдийн Засаг нь ӨСӨЛТГҮЙ Он Жилүүд Хөвөрсөөр….

Avatar

ХАРИУЦЛАГАА ГЭЖ.... 2023-07-25 203.98.76.4

“ХУВИЙН ХЭВШИЛ БА ИРГЭНИЙН ХАРИУЦЛАГА” гээч юм монголд түй ч алгаа….”ЭХ ОРОНЧ, ШУДАРГА ЁС, БИЗНИС , ЁСЗҮЙТЭЙ БИЗНИС” ,,,БЛА БЛА ГЭЖ ЯГ ЯМАР ЮМ БАЙНАА ИНГЭХЭД ???

Avatar

Зочин 2023-07-25 59.153.113.114

Үнэндээ бол энэ хэсэгт үерийн ус 2 талруугаа орсон гол шалтгаан нь S Outlet's-ээс илүүтэй дунд голын голдирол дотор зайг нь багасгаж шахаж барьсан River Villa хотхон цаашлаад Их наяд барилгууд шүүдээ. Дундгол Баян Монголын хойно 90 хэмээр эргэж байгаа ба энэ хэсэгт огцом түгжрэл үүссэн учраас ус урсаж өнгөрөхөд бөөгнөрч улмаар хойд хэсгээрээ 2 тийшээ савнаасаа хальсан.

Avatar

Нэргүй 2023-07-25 124.158.69.10

ХОТЫН ЗАХИРГААНЫ АВИЛГАЧИД БУРУУТАЙ.

Avatar

irgen 2023-07-25 202.126.90.95

төр гэж авилгал тээсэн, нам дамжсан хэдэн дуракуудын шийдвэр. монгол төр авилгачдаасаа хэзээ нэг өдөр салж хөгжих юм болдоо….

Avatar

буруутай 2023-07-25 192.82.81.242

ХУУЛИЙН дагуу газар авсан гэж болох уу? АВЛИГААР авсан газраа хуулийн дагуу гэж болохгүй. БОЛОХГҮЙ газар газар ав гээд өгдөг үү юм даа. Ёстой хуулийн дагуу хатуу арга хэмжээ авах ёстой

Avatar

Нэргүй 2023-07-25 192.82.89.77

Хууль бус газар гэдгийг мэдсээр байж бусдыг уруу татан авлига өгч газар авсан нь гэмт үйлдэл мөн, давхар хариуцлага хүлээх ёстой.

Avatar

Нэргүй 2023-07-25 46.70.58.227

Er n bol unen. Hahuuli avsan darga sdagaar mungiine tuluuleed. Huuli esoor yum avsan humuusiig hohirolgui bolgood nuraah heregtei. Ardchilsan niigem, hunii omchiig hamgaalna, niitiin erh ashigaa ch bodno

Avatar

иргэн 2023-07-25 66.181.177.77

хамгийн анх хэн тэр газрыг зарж зөвшөөрөл олгосон тэр хүн л буруутан биз дээ ер нь аль аль нь л буруу гэдгийг мэдсээр байж дараа нь ийм үр дагвард хүрч байгааш дээ

Avatar

Нэргүй 2023-07-25 192.82.75.163

хуулийг хүн биш байгаль өөрөө тогтоочихлоо одоо өөрөөр яах гээд байгаа юм бэ

Avatar

Зочин 2023-07-25 64.119.27.207

Хуулийн. дагуу авлига өгөөд, хуулийн дагуу голын даланг нураасан уу. Цэцэрлэггүй бетонон шугуй босгож, байсан. цэцэрлэгмйг нь устгаагүй сайн иргэн үү

Avatar

Нэргүй 2023-07-25 213.87.153.87

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

zochin 2023-07-25 49.194.172.182

zuv l yarisan bn. Turiig uchnuun jil uye zalgajilj barisan bj odoo genet uhaan uursduusuu buruug zailuulj busadruu buruugaa chiheed erguu heden mal irged demjij uuhailaad… ene mayagaaraa

Avatar

Нэргүй 2023-07-25 66.181.191.247

Ta naraas bolj us ursaagui gazar bairlax bairuudiin xaluun ulsiig taslaad baina. Tur ugsun gej bitgii eliireed baigaarai. Tsaashdaa olon xyn xoxiroxoos umnu ertxen arga xemjee avsan deer.

Avatar

Нэргүй 2023-07-25 43.242.243.114

usnii ursatsiig saaruulj barilga barisan tanai 100% buruu

Avatar

Нэргүй 2023-07-25 188.162.254.77

дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !

Avatar

Нэргүй 2023-07-25 82.132.213.192

хуулийн дагуу газар олгосон гэж ярьж болохгүй ээ. газрын хуулинд голын сав түүний ойр орчмоос багадаа 50 м газар иргэн аж аруйн нэгж аливаа зориулалтаар газар олгох барилга барих учир бхйхгүй. Тэгэхээр энэ газар хуулийн дагуу биш хууль зөрчиж олгогдсон гэсэн үг

Avatar

Нэргүй 2023-07-25 82.132.213.192

Тэгээд бас төр тэднийг хүсээгүй байхад нь албаар газар олгоод бүх бичиг баримтаа авч ирээд өгчихсөн буруутай юм шиг ярихаа боль. Тэднийг авах гэж хичнээн хүнийг шаналгаж хичнээн хүнийг хууль зөрчихийг гуйж хэдэн хүний гар цайлгаж байж ийм болсон билээ гэдгээ одоо эргээд нэг сана! Ямар нэг хөшүүрэг байгаагүй л бол зөвшөөрөл олгоод байх газар мөн үү гүй юу гэдэг нь аль талаас нь ямар нүдээр яаж харсан ч илэрхий л байгаа биз дээ. Тэгэхээр урьд өмнөх хэн хэндээ гай чирэлгүй нураалга

Avatar

Нэргүй 2023-07-25 82.132.213.192

энэ хүнээс, тэр барилгаас нь болж ҮЕР болоогүй тэр 2+2=4 гэдэг шиг тодорхой зүйл. Харин үерийн усны урсгалыг хааж далан сэтрэх, ойр орчныг усанд автуулахад нөлөөлсөн буруу бол байна аа.

Avatar

иргэн 2023-07-25 66.181.160.29

төрийн эрх бүхий байгууллагаас барилга барих зөвшөөрөл гаргаж өгсөн, барьсных нь дараа мэргэжлийн хяналтын газрууд, улсын комисс хүлээгээд авчихсан бол нураачихаад нөхөн олговрыг энэ компани дөгөх нь шударга байх, ингэхдээ ийм байдалд хүргэсэн, нийслэлийн удирдлагад ажиллаж байсан урьд өмнөх дарга нарт хариуцлага тооцох ёстой байх өө.

Avatar

St 2023-07-25 139.5.218.223

uchnuun jil ashig olloo yasn ih shunaltain. uur gazar ol

Avatar

зочин 2023-07-25 202.179.25.149

ҮНЭХЭЭР ЗӨВ ӨНЦГӨӨС НЬ ХАРСАН ШИЙДЭЛ БОЛ НУРААХААС ӨӨР ЗАМГҮЙ. ХАРИН ТӨР ӨӨРӨӨ ГАЗАР ОЛГОЧИХООД ИРГЭНЭЭ ХОХИРООЖ БОЛОХГҮЙ ГЭДЭГ НЬ Ч ҮНЭН. БУСАД УЛСАД НӨХӨН ОЛГОВРЫГ НЬ ӨГӨӨД БУУЛГАДАГ ЖИШИГ ЗӨНДӨӨ БИЙ. УГААСАА ХУУЛИА ЗӨРЧӨӨД Л ТУУЛЫН БУРГАСЫГ ХУУ СУГА СУГА ТАТААД Л БАРИЛГА БАРИАД БАЙГАА БИЗ ДЭЭ? ОДОО БОЛИЛ ДОО. ТӨР ЗАСАГ НЬ АВИЛГАЛД ИДЭГДЭЭД БОЛОХГҮЙ БОЛОХООР ЧИНЬ ЛУС САВДАГ НЬ ХҮРТЭЛ ХИЛЭГНЭЭД ТА НАРТ САНУУЛГА ӨГӨӨД ЭХЭЛЛЭЭ !! ОДОО ХАНГАЛТТАЙ. ХАРИУ НЬ ЗААВАЛ ИРДЭГ ГЭЖ….??!!

Avatar

Хуулиар тоглогсод 2023-07-25 64.119.21.132

Монголд хуулиар тоглосон ийм юмнууд их болжээ

Avatar

Зочин 2023-07-25 202.126.89.233

Нураах нь зөв, харин нөхөн төлбөр энэ тэр нь дараагийн асуудал, төр буруутай бол нөхөн төлбөр олгоно биз, гэхдээ төр гэхээсээ илүү төрийг төлөөлөхдөө алдаа завхрал гаргасан хүн нь хариуцлагаа хүлээж нөхөн төлбөрийг барагдуулах нь зөв биз, шүүхийн шийдэх асуудал

Avatar

Zuv 2023-07-25 192.82.67.9

Zuv shd sumka eko iin nyamdavaag diehgui bolohooroo s outletiig deerelhej bn da

Avatar

Нураах зөв гэхдээ хувь хүний хохиролыг бүрэн барагдуулах ёстой 2023-07-25 64.119.16.156

Нураах зөв дэмжиж байна харин хувийн өмчийн хохиролыг төрийн өмнөөс шийдвэр гаргасан албан тушаалтан биш харин төсвөөс төлж таарна. Ардчилсан Монгол улсад өмчийн хэлбэр ижилхэн хуулийн хамгаалалтанд байдаг. Төрийн албан хаагчийн цалин хүүхдийн мөнгийг компани аж ахуйн нэгжийн татвараар өгч байгаа шүү

Avatar

Нэргүй 2023-07-25 202.126.88.174

нурааж бусдад ингэж болдохүй юм байна гэсэн дохио өгөх хэрэгтэй. нураасан зардлыг өөрсдөөс нь бас эднээс авилга авсан хүмүүсээс гаргуул. эднийг ямар мэпэхгүй биш.

Avatar

Далхаа 2023-07-25 202.21.111.13

Олон юм яриад байх шаардлага огт үгүй.Нураах нь зүйд нийцнэ.

Avatar

Зочин 2023-07-25 202.55.188.126

Энэ нөхөр цаад хүнтэйгээ анхнаасаа холбоотой, хамтарч хийсэн ч бж магадгүй л юм даа. Дараа нь нэг нь нөгөөдөө зарсан дүр эсгээд, цаад нөхөр нь магадгүй гадагшаа гарч л дээ. Тэгээд л нэг их сүрхий хохирогчийн дүр эсгээд, нөхөн төлбөр авах юм бодоод бгаа юм бна л даа. Үе үеийн засаг дарга нарын саалийн үнээ бж дээ. Эдний зүгээр бгаа газрыг засаг дарга нар өөрсдийн санаачлагаар өргөтгөж томсгоод сунгаад бна гэж юу байхав дээ. Гараа нилээд л хүндрүүлж бж л хийнэ шүү дээ. Ха ха ха

Avatar

Зочин 2023-07-25 192.82.72.28

Барилга байгууламж барихын өмнө байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн байх ёстой доо.

Avatar

Нэргүй 2023-07-25 202.126.90.1

яг энэ барилгаас болж үер болсон уу. энгийн 1 иргэний хөрөнгө рүү дайраад бж болохгүй. үнэн шударгаар аль барилгыг нураах вэ гэдгээ мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч дүгнэлт гаргамаараа юм. өөрсдийн хууль бус үйлдэл гаргасныгаа халхавчилж бна гэж ойлгогдож бнадаа сумьяаааа

Avatar

Нэргүй 2023-07-25 103.26.193.120

Маш түргэн нураа

Avatar

Зочин 2023-07-25 64.119.20.164

хуулийн дагуу байсан ч одоо өнгөрсөн, нийтийн эрх ашгийн үүднээс буулгах хэрэгтэй болжээ, үнэхээр хуулийн дагуу байсан бол нөхөн төлбөр энэ тэр нь олдох л байлгүй

Avatar

Нэргүй 2023-07-25 202.131.238.26

Хуулийн дагуу төрөөс олгосон гэчиж ээ бас. Болохгүй гэдгийг нь мэдсээр байж авлигаар авсан байж

Avatar

Нэргүй 2023-07-25 66.181.161.223

хуулийн дагуу л бнашт. бүх бичиг цаас нь зөвшөөрөл бхад өөр яахын. чиний барьсан жорлонг төр нураан гэвэл нураалгах уу.

Avatar

Нэргүй 2023-07-25 64.119.16.156

Сүүлийн үед хувийн өмч рүү хэтэрхий халдаж дээрэлхэж байна даа. Хаанаас төрийн албан хаагчийг цалинжуулж хүүхдийн мөнгийг өгдөгийг санаж хувийн өмчид хүндэтгэлэй хандах ёстой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж