Сурвалжлага: "Авлига хороолол" бариулахгүйн төлөө тэмцэж байна

Сурвалжлага: "Авлига хороолол" бариулахгүйн төлөө тэмцэж байна

Сурвалжлага: "Авлига хороолол" бариулахгүйн төлөө тэмцэж байна

Үер усны гамшиг нийслэлийнхний барилгын чанарыг шалгаж, үе үеийн дарга нарын газар олголт, булхай луйврыг тод харуулж буй. Нийслэл хот тэр дундаа хүүхдийн тоглоомын талбай, иргэд амарч зугаалах ногоон байгууламжийг булааж барилга барьснаар цементэн ширэнгэ үүссэн гэхэд хилсдэхгүй. Тэгвэл нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо буюу РНЦК орчмын 2.5 га ногоон байгууламжид барилга барих гэж буйг өчигдөр /2023.07.25/ оршин суугчид эсэргүүцэж, хашааг нь бариулахгүйн төлөө тэмцэв. Тодруулбал, тус газар 16 давхар орон сууц барихаар зэхэж, иргэдийн эсэргүүцлийг үл тоон хамгаалалт гаргасан нь энэ. Товчхондоо, алга дарам газар барилга барихаар зэхэж байна. Оршин суугчдын зүгээс тус талбайд барилга бариулахгүй, ногоон байгууламж хэвээр үлдээхийг хүсч байна.

Оршин суугчдын хэлж байгаагаар энэ асуудал 2019-2020 оны хооронд анх үүсч, барилга барих оролдлого хийсэн. Тухайн үед орчин суугчид эсэргүүцсэнээр зогсоож байсан. Түүнээс хойш хэд, хэдэн удаа хашаа барьж, барилгын ажлаа эхлүүлэх оролдлого хийсэн. Харин өнөөдөр хамгаалалтын компанийнхныг хөлслөн авч ирж, хашаа барьж барилгын ажлаа эхлүүлэх гэж буйд нийслэлийн удирдлагуудыг ч анхаарахыг хүслээ. Учир нь, дээрх жижиг талбайд 16 давхар барилга барьсан тохиолдолд ойр орчмынх нь орон сууцууд үерт автах эрсдэлтэй. Мөн барилга барихад барилга хооронд барих зай талбай гэж бий ч тэрхүү стандарт мөрдөгдөхгүй. Түүнчлэн, барилгын зөвшөөрөл авсан эсэх талаар баримт бичгийг үзүүлэхийг шаардахаар харуулдаггүй гэхчлэн асуудал хөндлөө.

Оршин суугчид мөн "Бид эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой. "S Outlet" 2002 онд зөвшөөрөл өгсөн. Эндээс үүдээд хэдэн мянган айлын орон байр нь үерт автаж маш их хохирол амсаж байна. Үүнээс юу байх вэ. Хэдэн мянгаар яригдахгүй ч гэсэн хэдэн зуун хүний аюулгүй байдал, амь нас яригдаж байна.

Хэдхэн цөөхөн хүн гэж үзэхээс илүүтэй нэг хүнийхээ эрүүл аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй биз дээ. Орон суугчдын зүгээс 2019 оноос эхэлж шаардлага хүргэж эсэргүүцсэн. Ямар компани барилга бариулж байгааг мэдэхгүй байна" гэсэн юм.

103-р байрны оршин суугч "Хашаа барьж байна гээд бүх модыг тайраад, газар ухаад ойр орчмыг сүйтгээд хаячихсан. Мөн энэ газар 16 давхар хоёр орон сууц баригдчихаар мянга орчим хүн амьдрах байх. Гэтэл тэр мянган хүний машины зогсоол, мянган хүний замын хөдөлгөөнийг яаж зохицуулах юм бэ. Хот төлөвлөлтийн асуудлыг яаж шийдээд байгаа юм бэ? гэдэг асуудал гарч ирээд байгаа юм. Хүүхдүүдийн аюулгүй байдлыг бас бодолцож үзмээр байна" гэв.

ЭНД БАЙР БАРИГДЧИХВАЛ ОЙРОЛЦООХ БАЙРУУДЫН СУУРЬ БҮГД ГАНХАНА

Оршин суугч "Барилга хоорондын стандартын зайгаа яагаад барихгүй байгаа юм бэ? Барилгын стандартын суурь байхгүй газар барилга барина гээд байх юм. Үерийн ус тогтчихсон газар барьчихвал авто машины граж руу орно. BBC компани мөнгөө авчихсан гэдэг зүйлийг хамгаалалтын албанаас хэлсэн. Энэ хоёр байрны хувьд усанд автчихсан байдалтай байна. Бидний зүгээс бүхий л арга хэмжээнүүдийг аваад байна. Энд байр баригдчихвал ойролцоох байруудын суурь бүгд ганхана. Өнөө өглөөний хувьд хүч нэмсэн байдалтай байна. Иргэд оршин суугчид бидний зүгээс барилга байгууламж бариулахыг зөвшөөрөхгүй. Энд маш олон мод байсан. Миний зүгээс нэг, хоёр модыг чийгийг нь алдагдуулахгүйн тул скочидсон. Энэ модны дээр шувуу үүрээ засчихсан байсан. Үүртэй нь  аваад хаячихсан. Асуудал нь хогийн цэг байхгүй болохоор хогийн сав тавьчихсан. Бас тоглоомын талбай байрлуулах газар байхгүй.

Саяны бороо ороход граж руу ус орсон. Ийм л газар барилга барина гээд хүчээр хамгаалалтын албаны хүмүүс байрлуулчихсан байна. Явган хүний зам ч байхгүй газар барилга барина гээд дайраад байх юм. Хамгаалалтын албаны хувьд ямар нэргүй эдгээр хүмүүс тагнуулын албаны хүмүүс биш ш дээ. Өглөөний 09:00 цагаас эхэлж хашаа барихыг нь эсэргүүцээд манаад зогсч байна гэж байр сууриа илэрхийлсэн юм" гэх мэдээллийг өглөө.

МАРГААНТАЙ ГАЗАРТ 16 ДАВХАР БАРИЛГА БАРИГДАХ УУ?

2019 оноос эхлэн тус газарт барилгын үйл ажиллагаа явагдаж байсныг иргэд эсэргүүцэн зогсоож байжээ. Улмаар 2022 оны гуравдугаар сард хотын даргын захирамжаар ногоон байгууламж барих шийдвэр гарч байжээ. Харамсалтай нь тус оны намар буюу есдүгээр сард хашаа хайс хатган барилгын ажил эхэлж байсан гэх. Ийн явсаар өнөөдрийг хүртэл түр намжсан байсан барилгын асуудал дахин сөхөгдөж эхэлжээ.

2022 онд тус хороонд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ иргэдийн гомдлын дагуу ажилласан ба Сэлбэ голын ай савыг хөндөж, ногоон байгууламж сүйтгэж барилгын ажил эхлүүлэх гэж байсан газрыг цуцалж байжээ.

Мөн дээрх асуудлаар тус хорооны оршин суугчид 1000 хүний гарын үсэг цуглуулж энэ оны тавдугаар сард тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланд ханджээ. Ингэхдээ тус тойргийн гишүүн үүсээд буй маргааныг шийдвэрлэхээр иргэн, аж ахуйн нэгж, мэргэжлийн байгууллагаас төлөөлөл оролцуулсан ажлын хэсэг байгуулж хотын даргад асуудлыг уламжилж энэ сард багтаан шийдвэрлүүлэхээ хэлсэн байна. Оршин суугчдын хэлж буйгаар тус газарт 16 давхар орон сууц барина. Ингэхдээ газрын зөвшөөрөл, барилга барих зөвшөөрөлгүй хүмүүс хаанаас мэдэгдэхгүй гарч ирж барилгын ажил явуулж эхэлсэн байна. Түүнчлэн тус газарт үерийн ус тогтсон байх бөгөөд дараагийн "авлига хороолол" болох вий гэхээс иргэд сэрэмжилж байгаагаа хэллээ. Хэрвээ тус газарт орон сууц баригдвал тоглоомын талбай байтугай, машины зогсоол ч олдохгүй бөөгнөрөл үүсэх эрсдэлтэй аж. Энэ талаар Хотын удирдлагуудаас тодруулах гэсэн боловч бидэнд хариу өгсөнгүй. Харин иргэдийн зүгээс дахин нэг "авлига хороолол" бариулахгүй гэж өдөр шөнөгүй тэмцэж байна. Өөрөөр хэлбэл нийслэлд үлдсэн алга дарам газрыг ногоон байгууламж болгож тохижуулж иргэддээ ээлттэй шийдвэр гаргахыг тэд уламжиллаа.

Энэ асуудлаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд хандаж байсан УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан "Өнөөдөр хотын дарга хамгаалалтын ажилтнуудаар хамгаалуулж, барилгын ажлаа эхлүүлээд байсан "ЦЭЭБ" ХХК-ны үйл ажиллагааг түдгэлзүүлэн шалгаж, хуулийн дагуу арга хэмжээ авах захирамж гаргана" гэдгээ мэдэгдлээ. Нэг хүн, нэг компанийн эрх ашгийн төлөө биш нийтийн эрх ашгийн төлөө шийдвэр гарах болсонд талархалтай байна. Бидэнд бетонон ширэнгэ биш, ногоон байгууламж, ээлтэй орчин хамгийн их хэрэгтэй гэж байр сууриа илэрхийлсэн юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-26 202.21.100.164

Одоо наад брилгаа болио, арай дэндлээ, хүн чөлөөтэй алхах зайгүй газар юун 16 давхар барилга вэ, энэ албан тушаалаа худалддаж хууль бус гарын үсэг зурахаа одоо зогсоо, ард иргэд туйлдлаа. Монгол улсад шүүгч гэж байх шаардлага байна уу, бөөн авилгал авч мөнгөтэй талд үйлчилдэг, энэ шүүгч нарыг бас бүгдийг нь цаазал, арай дэндлээ, үйлийн үр хаалга андуурдаггүй хэзээ нэгэн цагт эдлэх нь тодорхой.

Avatar

Нэргүй 2023-07-26 213.87.138.85

=== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

зочин 2023-07-26 103.57.94.152

2016 ОНД АЖИЛЛАЖ БАЙСАН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА АНХ ГАЗАР ОЛГОСНООС БОЛЖ ӨНӨӨДӨР ИРГЭДИЙГ ХООРОНД НЬ АЛАЛЦУУЛААД БАЙНА ГЭЖ ОЙЛГОГДОЖ БАЙНА. ТЭГЭЭД Ч ҮЕРЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛСЭН ШИЙДВЭР ГАРГАСАН ГЭЖ ИРГЭД БУХИМДАЛТАЙ БАЙГАА ЮМ БАЙНА. ТИЙМЭЭС 2016 ОНД ГАЗАР ОЛГОСОН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГААС ЯЛ АСУУ!!!
ИРГЭД НОГООН БАЙГУУЛАМЖ ХҮСЭЭД ХАРИН 2016 ОНЫ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БОЛ НОГООН БАЙГУУЛАМЖГҮЙ ЦЕМЕНТЭН ОЙГ БИЙ БОЛГОХООР ШИЙДВЭРЛЭЖЭЭ

Avatar

Нэргүй 2023-07-26 202.9.46.172

Тэр үед г*** Су.Батболд, Сандуй хоёх л байсан шдээ

Avatar

Зочин 2023-07-26 66.181.161.214

Дарга нар шийдвэрээ зөв гаргаж чадахгүй бол Нийслэлийн иргэд ямар хороололд амьдардаг аас үл хамааран нэг хэсэгтээ туслах цаг болжээ. Жишээ нь энэ 16 давхар байрилгыг бариулахгүй төлөө. Дараа нь аль хороололд ард иргэдэд, байгаль экологид хортой байгалийн гамшиг, цахилгаан, ус сувагт халтай барилга байгууламж барих болон бусад үйл ажиллагааны эсрэг тэмцэлд энэ хорооллынхон нэгдэж тэмцэх зэргээр ард иргэд өөрсдөө үйлчлэх болсоныг энэ үер усны гамшиг хэлээд өглөө

Avatar

МӨӨГИЙ 2023-07-26 202.180.218.214

ИНГЭЖ ТЭМЦЭХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ. НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА_ МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСТЭЙГЭЭ ДҮГНЭЛТЭЭ ГАРГААД ШУУД БУУЛГАХ НЬ ЗҮЙ ЮМ.

Avatar

Нэргүй 2023-07-26 202.126.88.187

Байдал хүнд байна. Эвтэй бол хүчтэй

Avatar

Хотын иргэн 2023-07-26 192.82.89.206

Хотын муусайн удирдлага, новшнуудаа та нар наад шийдвэрээ цуцлаач ээ. Бослого тэмцэл гаргана шүү

Avatar

Зочин 2023-07-26 66.181.161.214

Иргэд өөрсдийнхөө төлөө, ирээдүйн үр садынхаа аюулгүй амьдрах боломжийн төлөө тэмцэхэд ойрхон боллоо шүү. Удирплагууд, эрх мэдэлтэй шуналтнууд анхаараачээ!!!!!

Avatar

Нэргүй 2023-07-26 66.181.160.114

alaltsaa

Avatar

Зочин 2023-07-26 66.181.161.214

Бослого гаргах, алалцах дээр хүргэхгүй байх гэж ард түмэн чинь найдаж бна. Муу юм болбол гаднынхан хэчнээн их баярлах бол анхаар !!!!! Бидэнд тусгаар улс минь аминаас илүү үнэтэй. Хооронд нь тэмцэлдүүдэхийн тулд Барилга бариад байгаа нөхдийг гаднаас зориуд санхүүжүүлдэг байхыг ч үгүйсгэхгүй. Шуналтнууд, эрх дархтнууд эх орон, газар шороо, Монголын ирээдүйг бодоод сувдаг санаагаа зогсоо. Бидэнд амь нас, алд бие ээ хайргүй зориулж байж энэ тусгаар Монгол орныг өвөг дээдэс минь үлдээсэн шүү.

Avatar

Нэргүй 2023-07-26 202.126.90.117

Коммунистууд гэж нэг үнэн бааснууд байна аа. Яахаараа ийм амьтад хорвоод тоос хөдөлгөөд бүхэнд гай тариад явж байдаг байна аа

Avatar

Нэргүй 2023-07-26 203.98.76.4

Монгол улс КОММУНИЗМ-аса Бүрэн Салаагүй, ШИЛЖИЛТИЙН ҮЕ нь Дуусаагүй, Ард Иргэд ба Аж Ахуйн Нэгжүүд, Компаниуд нь ТӨЛӨВШӨӨГҮЙ, НААД ЗАХЫН БОЛОВСРОЛГҮЙ, ХАРИУЦЛАГАГҮЙ, Эдийн Засаг нь ӨСӨЛТГҮЙ Он Жилүүд Хөвөрсөөр….

Avatar

Зочин 2023-07-26 202.55.188.37

Коммунизм буруугүй. Шунал тачаалд автсан зэрлэг капитализмын хорт ургамлууд хаа сайгүй газар сэндийчин байгаль дэлхийг сөнөөж байна наана чинь !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж