"Би олон хүнд итгэл найдвар бэлэглэхийг хүссэн"

"Би олон хүнд итгэл найдвар бэлэглэхийг хүссэн"

"Би олон хүнд итгэл найдвар бэлэглэхийг хүссэн"

Сүмогийн ордонд нижигнэсэн алга ташилт цуурайтуулж, баярын уухай түрэх үзэгч олныг хараад өөрийн эрхгүй нулимс асгарлаа.

-Үнэхээр би гэж үү?

2015 оны тавдугаар сар.

Тэр үед сэкиваке байсан би башёгийн сүүлчийн өдөр Аояма бөхийг ялж, хүсэл мөрөөдөл болсон анхны түрүүгээ авч, баярлахын дээдээр баярлаж, бүр хэтэрхий их баярласандаа болоод чухам юу болоод буйг ухаарах сөхөөгүй байж билээ. Ер нь анхнаасаа л эргэн тойрны ахмад бөхчүүд надаас "Чи ер нь аль хүртэл явах гээд байгаа хүн бэ" гэж асуухад би "Ёкозүна, ердөө л тэр. Өөр хүсэх зүйл алга даа" гэж эрс шийдэмгий хариулдаг байв. Энэ бол Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнийн "Ангалын ёроолоос өгсөх маргааш"-ийн эхлэл.

Түүний амжилтад хүрсэн түүх хоёр жилийн өмнө Япон улсад ном болон хэвлэгдэж, хамгийн их борлуулалттай номын жагсаалтад бичигджээ. Харин энэ удаа тэрбээр эх хэлнээ номоо орчуулж, олон хүнд итгэл найдвар бэлэглэхийг хүссэн аж.

Тэрбээр "Миний номын нээлтэд хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Ийм олон хүн ирнэ гэж төсөөлсөнгүй. Анхны номын нээлт учраас догдлол, сандралтай байна. Миний бие 2010 онд Мэргэжлийн сүмогийн ертөнцөд хөл тавьж, өдгөө 13 жил сүмогийн дэвжээнд барилдаж байна. Энэ хугацаанд олон бэрхшээлийг туулж унаж, бослоо. Тэр бүхнийг шингээсэн ном маань хоёр жилийн өмнө Японд нээлтээ хийж байсан.

Японы нэгэн залуу гэрээс гардаггүй эмгэгтэй байсан юм билээ. Тэгээд миний амжилтыг хараад нийгэмд хөл тавьж, юмнаас айж хойшоо суух хэрэггүй гэдгээ ойлгосон тухайгаа ярьсан. Нэг ч гэсэн хүний амьдралд миний түүх урам зориг өгч байгааг хараад өөрийн чадах зүйлээ хийхийг хүссэн.

ТҮҮНИЙ ЗОРИЛГО ЕРӨӨСӨӨ Л ЁКОЗҮНА

Тэр үүднээс анх номоо гаргахаар болсон. Ээж, эгчийнхээ зөвлөгөөгөөр эх хэл дээрээ номоо орчуулж гаргаж байгаадаа баяртай байна" гэсэн юм. "Энэ ном эхнээсээ дуустал "амьд" ном. Яагаад гэхээр хэн нэгэн зохиолч бичээгүй, хэн нэгний санаа ороогүй гэдгээрээ онцлог" хэмээн өгүүлэх энэ эрхэм бол Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, зохиолч М.Уянсүх. Тэрбээр номын ерөнхий редактораар ажиллажээ. Тэрбээр "Миний бие Дархан хотод ажиллаж, амьдардаг. Нэг жилийн өмнө “Өдрийн сонин”-ны Япон дахь сурвалжлагч Х.Эрдэнэцэцэгээс номын редактораар ажиллах санал хүлээн авахдаа жаахан эргэлзсэн. Сүмо бөх үзэх дуртай ч номын редактор хийхдээ татгалзах гэж үзсэн. Тэгээд эхний хэдэн бүлгийг уншсан. Тэгтэл энэ ном эхнээсээ дуустал "амьд" ном. Яагаад гэхээр хэн нэгэн зохиолч бичээгүй, хэн нэгний санаа ороогүй гэдгээрээ онцлог. Оршлоосоо аварга өөрөө ярьж, дундуур нь аав, ээж, багш, найз нөхөд, гэр бүлийн гээд 13 хүний дурсамжийг элдэв чимэггүй, энгийн үгээр буулгасан нь хүний сэтгэлд маш хүчтэй хүрч байсан. Нэг л мэдэхэд номоо редакторлож дууссан байсан.

Үнэхээр энэ номын эх хэлнээ орчуулах нь зөв юм байна гэж бахархах сэтгэл төрж суулаа. Нэрт яруу найрагч Г.Мэнд-Ооёо нэгэнтээ "Хэлсэн үгэндээ эзэн нь өөрөө байдаг" гэж хэлсэн байдаг. Гэтэл энэ номын эхэнд их аварга Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнийг анх барилдаж байхад бэлтгэл хийж байсан бөхчүүд "Чиний зорилго чинь юу" гэж асуухад "Ерөөсөө л Ёкозүна" гэж хариулсан.

Тэр хэлсэн үгэндээ эзэн болж, тэр бэртэл гэмтэл, өвчин зовлон дундаас босч, алдар суугаа мандуулаад байна. Энэ хүнээр үнэхээр бахархаж байна. Их аварга Дархан аймагт төрсөн. Энэ ном анх Улаанбаатарт хэвлэгдэхээр ярьж байсан хэдий ч ном орчуулж, дууссаны дараа хэвлэлтийн ажил над дээр ирсэн. Тэгээд Дархан хотод хэвлүүлсэн" тухай ярилаа.

Үндэсний бөхийн Улсын заан Б.Серик түүнтэй нэг багшийн шавь. Тэр утгаараа найзыгаа цаг үргэлж дэмжиж, бахархаж явдаг гэдгээ хэлж байв. Б.Серик "Г.Ган-Эрдэнэ бид хоёр нэг багшийн шавь. Би анх 2009 онд жүдо бөхөөр хичээллэж, Г.Ган-Эрдэнэтэйгээ хамтдаа бэлтгэл хийж байлаа. Өнөөдөр Их аварга маань эх орондоо "Ангалын ёроолоос өгсөх маргааш" номынхоо нээлтийг хийж байна. Маш олон хүмүүс хүрэлцэн ирсэн байна. Найз маань хүнд бэртэл авч, Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанаас доод зиндаанд барилдсан. Гэсэн ч тууштайгаар барилдаж, оргилд нь хүрч чадсан. Цаашдаа улам өндөр амжилтыг гаргана гэдэгт итгэлтэй байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

ШАВЬ МИНЬ ХҮҮХЭД НАСНЫ МӨРӨӨДЛИЙНХӨӨ ОРГИЛД ХҮРЛЭЭ

Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнийн "Ангалын ёроолоос өгсөх маргааш" номын нээлтэд урлаг, спортын олны танил эрхмүүд цөөнгүй иржээ. Хүндтэй зочдын нэг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв байлаа. Тэрбээр арлын оронд амжилт гаргаж яваа шавиараа бахархаж, номон дээр нь гарын үсэг зуруулж харагдана. Тэрбээр "Шавь минь хүүхэд насныхаа мөрөөдлийнхөө оргилд хүрлээ. Өнгөрсөн хугацаанд бэртэл гэмтэл хүнд хэцүүг даван туулж чадсан шавиараа бахархаж сууна.

Анх Ж.Мөнхбат аварга над дээр авч ирэхдээ "Энэ хүү сүмо бөхөөр хичээллэх юм. Чи нэг ажиллаад өгөөч" гэсэн. Тэгээд л маргааш нь бэлтгэл сургуулилалтаа хийж эхэлсэн. Анх гар дээрээ нэг ч суниаж чадахгүй байсан бол өдөр болгон тууштай хичээллэж, гар дээрээ 200 суниадаг болсон.

Жудогоор хичээллэх хугацаандаа 2009 онд Монгол Улсын гавьяат тамирчин О.Балжинням аваргын нэрэмжит залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, 2008 онд кураш бөхийн залуучуудын дэлхийн аваргаас хүрэл медаль авч байсан. Шавиараа маш их бахархаж байна" гэсэн юм.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-25 66.181.191.121

HUN HETSUU GEJ YU BDGIIG DAVJ TUULSAN AVARGA DAA

Avatar

Gal 2023-07-25 139.5.216.52

saihan daruuhan avarga shv. uuriin chadlaar dahin bosch irsen. ih sonirhol tataj bn zaawal avch unshinaa.

Avatar

Жинхэнэ монголын иргэн 2023-07-25 192.82.87.28

Үхсэний чинь монгол эр вэ японы иргэн болчоо биз дээ монгол ч гэх шиг болиорой чи

Avatar

Нэргүй 2023-07-25 124.158.69.10

ХАНАГАР САЙХАН МОНГОЛ ЭР – ГАНЭРДЭНЭ.

Avatar

Нэргүй 2023-07-25 213.87.153.87

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-07-25 150.129.141.33

Юун сонин утгагүй нэртэй юм бэ дээ? Япон нэрийн хэллэгийг шууд махчлан орчуулчихсан юм бол уу?
"Ангалын ёроолоос өгсөх маргааш" – ямар ч утга алга.

Avatar

Нэргүй 2023-07-25 66.181.189.245

харин ч утгатай юм бишүү. Ангалын ёроол нь монгол. Маргааш гэдэг нь өглөөний мандах нарны орон.

Avatar

Нэргүй 2023-07-25 64.119.27.182

Чамаас арай дээр сэтгэдэг хүмүүст бол ойлгомжтой бнаа!
Өөраа "улных", тэгээд бүх юмыг өөрийнхөө улны түвшинд сэтгэнээ, яаж болноо !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж