Сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын моделиудыг үндэсний дээлтэй угтав

Хуучирсан мэдээ: 2023.07.25-нд нийтлэгдсэн

Сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын моделиудыг үндэсний дээлтэй угтав

Сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын моделиудыг үндэсний дээлтэй угтав
Өмнөд Солонгосын дөрвөн модель, загвар өмсөгч эмэгтэй Монголд аялж буй. Тэд монгол орны говь нутгаар аялж, Дундговь аймгийн Цагаан суварга байгалийн үзэсгэлэнт газарт зураг авалтаа хийсэн. Тэднийг аяллаас ирмэгц Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзжээ. Зарим иргэд салбарын яам нь хийж чадаагүй ажлыг гадаадын моделиуд хийж байна. Монголын зорин ирсэн жуулчин болгоныг үндэсний дээлтэйгээ хүлээн авч, угтах уу" гэдэг шүүмжлэлийг олон нийтийн сүлжээнд бичиж байна.

Энэ жил БНСУ-аас ирэх жуулчдын тоо тооцоолсноос их ирэх төлөвтэй байгааг БОАЖЯ-наас мэдээлжээ. Тодруулбал 2023 онд БНСУ-аас 150 мянган жуулчин хүлээн авах төлөвлөгөөтэй байгаа аж. Одоогийн байдлаар 54.904 жуулчин БНСУ-аас ирж, Хятад жуулчдаас давсан үзүүлэлттэй байгаа гэв.

Монголын “Tourade” компанийн хөтөлбөрөөр БНСУ-ын plus size ангиллын алдарт модель болох Biki, Key, Foxeyon, Gopa Noona нар Монгол Улсад ирсэн. Зочдоос монгол орны тухай ямар сэтгэгдэлтэй байгаа тухай асуухад “Монгол Улсын иргэн бүр найрсаг, мөн маш эх оронч байгаа нь бидэнд гүн сэтгэгдэл үлдээсэн. Уулзсан хүн бүр манай оронд тавтай морил, өөр маш олон сайхан газар бий гэж санал тавьж, мөн малчин айлд гэнэт зочлон очиход биднийг найрсаг угтаж, монгол ахуйтай танилцуулсан нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Бидний аяллын тухай 3 цуврал нэвтрүүлэг гарах байх, үүгээр дамжуулж Монгол орны тухай сайхан сэтгэгдэл өгч, олон хүнийг Монгол орон луу аялах хүсэл төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
56
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж