Хойд Европын бүх орон НАТО-д элсэв

Хойд Европын бүх орон НАТО-д элсэв

Хойд Европын бүх орон НАТО-д элсэв

Шведийг НАТО-д элсүүлэхэд тавьсан хоригоо Турк улс зогсоосноор Умард Атлантын цэргийн эвслийн гишүүний тоо дахин нэгээр нэмэгдлээ. Туркийг дагаад Унгар улс ч шийдвэрээ өөрчилсөн нь Литва улсад болсон НАТО-гийн чуулга уулзалт амжилттай болсныг илтгэв. Швед нь 2022 оны тавдугаар сард Финландын хамтаар НАТО-д элсэх хүсэлтээ гаргасан юм. Финланд улсын гишүүнчлэл 2023 оны дөрөвдүгээр сард батлагдсан.

Швед нь 1994 онд НАТО-гийн Энх тайвны төлөөх түншлэл хөтөлбөрт нэгдсэнээс хойш дэлхийн хамгийн хүчирхэг цэргийн эвслийн албан ёсны гишүүн биш ч сүүлийн 30 шахам жил маш ойрын харилцаатай явж ирсэн. Үүгээр ч зогсохгүй НАТО-гийн цэргийн ажиллагаануудад хувь нэмрээ оруулж иржээ. Европын холбооны гишүүн бөгөөд тус холбооны аюулгүй байдал, батлан ​​хамгаалах нэгдсэн бодлогод хувь нэмрээ оруулагчийн хувьд НАТО-гийн холбоотнуудын дийлэнх олонхитой нягт хамтран ажиллаж ирсэн.

Швед, Финланд нь НАТО-д элссэнээр эвсэлд үл нэгдэх уламжлалт бодлогоо өөрчилсөн түүхэн үйл явдал болсон юм. Үүнд ОХУ-аас өнгөрсөн 2022 оны хоёрдугаар сард хөрш Украинд довтолсон нь гол нөлөөг үзүүлжээ. Энэ нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин эвслийн эв нэгдлийг сулруулах, Оросын хил рүү НАТО-г цаашид өргөжүүлэхээс сэргийлэх гэсэн хоёр стратегийн зорилтоо биелүүлж чадаагүйн нотолгоо юм. Дээрх хоёр орон НАТО-д нэгдсэнээр холбоотнуудын бүс нутгийг Оросын түрэмгийллээс хамгаалахад дорвитой ахиц гарна гэж үзэж байна.

ТУРК ЯАГААД БОДЛОО ӨӨРЧЛӨВ

Сүүлийн хэдэн жилийн турш Туркийн НАТО-той харилцах харилцаа нь төвөгтэй, хурцадмал байдалтай явж ирсэн. Турк улсаас Шведийн гишүүнчлэлд хориг тавьснаа Курдын ажилчдын намыг дэмжсэн Стокгольмын бодлогоос шалтгаалсан хэмээн тайлбарлаж байсны дээр исламын Коран судрыг шатаасан эсэргүүцлийн ажиллагааг хориглоогүйд дургүйцжээ. Турк улс нь олон жилийн турш засгийн газрын эсрэг бослого үймээн дэгдээсэн курдын дайчдыг дэмжсэнд Шведийг буруутгадаг бөгөөд НАТО ч үүнийг хууль ёсны аюулгүй байдлын асуудал гэж үзэж байв. 

Гэхдээ Туркийн байр суурийг өөрчилсөн хамгийн том түлхүүр нь АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден "F-16" байлдааны онгоцыг Анкарад нийлүүлэх гэрээнд ахиц гаргахаар ятгасан аж. Үүнээс бусад гэрээ хэлэлцээрүүд ч Шведийн НАТО-д элсүүлэх яриа хэлцлийг хөнгөвчилсөн нь тодорхой.

ХОЙД ЕВРОПЫН ТОЙРОГ

Ийнхүү Швед улс НАТО-д элссэнээр Хойд Европын бүх орон эвслийн гишүүн боллоо. НАТО-гийн энэ өргөжин тэлэлт нь үйл ажиллагааны болон цэргийн хувьд чухал ач холбогдолтой байхын зэрэгцээ улс төр, стратеги, батлан ​​хамгаалах төлөвлөлтийн томоохон үр дагавартай. Хэдийгээр Финланд, Швед хоёр олон жилийн турш "цахим холбоотон" байсаар ирсэн ч албан ёсоор элссэнээр эвслийн практикт зарим өөрчлөлт гарч байна. Стратегийн хувьд энэ хоёр орон НАТО-гийн бусад холбоотнуудтайгаа хамтын хамгаалалтыг төлөвлөхөд чөлөөтэй ажиллах боломжтой боллоо. Финланд улс уудам газар нутгаар Оростой хиллэдэг бол Шведийн хувьд Балтийн тэнгисийн Готланд арал гэх мэт чухал газар нутгийг эзэмшдэг тул НАТО-д маш үнэ цэнэтэй юм. Энэ нь стратегийн харилцан үйлчлэл, зохицуулалтыг нэмэгдүүлнэ.

Финланд, Швед улсууд 2014 оноос хойш батлан ​​хамгаалах салбарын хөрөнгө оруулалтаар Хойд Европын хөршүүдээсээ бага явж ирсэн. Тэгвэл Финландын батлан ​​хамгаалах салбарт оруулсан хөрөнгө оруулалт НАТО-д элсэхээс өмнөхөн болон дараа нь мэдэгдэхүйц өссөн байна. Шведэд ч мөн адил батлан хамгаалахын зардлаа эвслийн квотод тохируулан нэмэх шаардлагатай болно.

Энэ бүх шалтгааны улмаас НАТО-г Шведийг элсүүлж, өргөжүүлэх нь томоохон алхам юм. Гэхдээ Вильнюсын дээд хэмжээний уулзалтаас хүлээж буй гол үр дүн нь Украины гишүүнчлэлийн асуудал хэрхэн шийдэгдэх тухай байна. Гэхдээ ОХУ-аас Украинд дайн хийж байгаа нөхцөлд Киевийн НАТО-д элсэх асуудал тийм ч амархан шийдэгдэхгүй бололтой. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-26 213.87.138.85

>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

өвгөн 2023-07-26 192.82.85.52

энэ путлер болон түүний тойрон хүрээлэгчид жинхэнэ ичих нүүргүй фашист зандалчин гэдэг нь улам бүр ил болсоор байна. тусгаар тогтносон, гадаад улсад халдан довтолж ард иргэдийг нь алж устгаад хүүхдүүдийг нь мянга мянгаар нь хулгайлж цөллөг, хөдөлмөрийн лагерт, охидыг нь янхны газарт илгээж байна да, энэ тухай баян оросод зарагдсан охин баруунруу оргож ярилцлага өгсөн бна лээ. энэ умхий оросын фашистууд удахгүй үхэж, шоронд орох нь орж, оросын фашист дэглэм сүйрэх нь тодорхой Слава украйне..

Avatar

zochin 2023-07-26 37.47.194.31

тэнэг мал

Avatar

Зочин 2023-07-26 59.153.113.114

Хэзээ мөдгүй задрах эвсэлд орох ч нүдэндээ хуруугаа хийснээс өөрцгүй. Яахыг цаг хугацаа л харуулна. Олон хүнтэй, байгалийн нөөц баялагтай орнуудын нэгдсэн BRICS+-ийн эсрэг НАТО удаан тэсэхгүй дээ. Неоколоничлогчдыг эсэргүүцэх орнуудын тоо маш хурдтай өсөж байна. Барууны шинжээчид үүнийг бодсноос хэт хурдан байна гэж өөрсдөө хэлж байна. Олон сувгаас мэдээлэл авч харьцуулан дүгнэж байж хүн үнэмших юм бичих хэрэгтэй.

Avatar

өвгөн 2023-07-26 202.55.188.100

энэ путлер болон түүний тойрон хүрээлэгчид жинхэнэ ичих нүүргүй фашист зандалчин гэдэг нь улам бүр ил болсоор байна. тусгаар тогтносон, гадаад улсад халдан довтолж ард иргэдийг нь алж устгаад хүүхдүүдийг нь мянга мянгаар нь хулгайлж цөллөг, хөдөлмөрийн лагерт, охидыг нь янхны газарт илгээж байна да, энэ тухай баян оросод зарагдсан охин баруунруу оргож ярилцлага өгсөн бна лээ. энэ умхий оросын фашистууд удахгүй үхэж, шоронд орох нь орж, оросын фашист дэглэм сүйрэх нь тодорхой Слава украйне

Avatar

өвгөн 2023-07-26 202.55.188.100

путлер ч аргагүй мулгуу тэнэг фашист болохоо харууллаа да ккк. тэнэгтэж тэнэгтэж нөгөө НАТО-оо бүүр нягтруулаад томруулаад, өөрсдөө хоцрогдсон гуйлгачин цаасан баавгай гэдгээ илчлээд алингаа алддаг байна ш дэ ккк.

Avatar

Нэргүй 2023-07-26 103.57.94.214

Шинэ гишүүд эдийн засаг, цэргийн маш хүчтэй улсууд. Түүхээс харсан ч бас тийм. Финланд гэхэд 60 ш хамгийн сүүлийн үеийн Ф-35 онгоц аваад байгаа. Швед улс бүр өөрөө танк, онгоц хийдэг

Avatar

Нэргүй 2023-07-26 203.91.115.46

Одоо ОХУ- НАТО- д элсэх үлдлээ, тэгвэл манай хаяанд тулах нь дээ,

Avatar

х 2023-07-26 202.126.93.78

манайх бүгдийг нь барчих байхаа, морьтон цэргүүдээ мордуулаад

Avatar

зочин 2023-07-26 103.57.94.152

Европын орнууд жижиг дээ. Хэд хэдэн улс нь Монголын нутаг дэвсгэрт багтахаар байдаг.

Avatar

Б 2023-07-26 202.131.225.197

ООЁ Ш*АЛДАА. ДЭЛХИЙН ГАЗРЫН ЗУРАГ ДЭЭР ЗӨВХӨН ФРАНЦЫН ДАЛАЙН НӨЛӨӨЛЛИЙН ХЭСЭГ ЮУН МОНГОЛ ЦААШАА ШД. ЗА ИХ БРИТАНИ ДАНИ НОРВЕГИ ГЭЭД ГАЗАР НУТАГ НЬ ДАЛАЙН НӨЛӨӨЛЛӨӨ ОРУУЛААД АВРАГА ТОМ. МАНАЙ МОНГОЛЫГ СУРАГГҮЙ ЖИВҮҮЛЭХ БАЙХ ДАА ДАЛАЙ НЬ

Avatar

Зочин 2023-07-26 64.119.20.164

Пу ах Украйн руу дайрдаг нь буруудчих шиг боллоо, одоо дайныг үргэлжлүүлэх нэг хэцүү, хаяад гарчихаж бас чадахгүй ацан шалаанд, за тэгээд ялсан ч ялагдсан ч ялгаагүй нэг хэсэгтээ хоригт байх л болно, ганц нааш харж магадгүй улс нь хятад, гэтэл хятадын сонирхлыг татах юм оросод ховорхон, аргагүйн эрхэнд эхний ээлжинд алс дорнодоороо хятадад найр тавьж байх шиг вэ дээ, кэцүү ч юм аа даа

Avatar

өвгөн 2023-07-26 202.55.188.100

фашист путлерийн тэнэглэлийн гайг орос орон олон жил үүрэх болно, слава украйне

Avatar

Бадарч тахар 2023-07-26 59.153.115.225

Путиныг удахгүй биё хамгаалагчиддаа алагдсаны дараа Орос улс нь Укрианы дайныг яаралтай зогсоож бүх болзлыг нь биёлүүлээд дайнаас гарна ! Тэгээд дараа нь НАТО д элсэх өргөдлөө өгнө ! Гайхаж байгаад л элсүүлэх байх ! Монгол улс мөн Натод элсэх өргөдлөө өгнө тэгснээрээ Хятадын аюулаас ангижирч байгаа юм ! Хятад улс нь мөн Натод нь элсэх өргөдлөө өгнө тэгснээрээ Амёрикаас айхгүй болж байгаа юм ! Эцэстээ бүх дэлхий Натод элсэж амар сайхандаа жаргах логиктой юм !

Avatar

Нэргүй 2023-07-26 203.91.115.50

hahaha kinon dree l medrel muutai yum bsiin heveerei shivde, harin china delhiin tuv bolnoo

Avatar

Зочин 2023-07-26 202.126.94.99

Цэргийн эвсэл дэлхийд хэрэггуй, НАТО тарах нь зев. Гишуун болох гэж наймаалцдаг бололтой зайлуул!!!

Avatar

Нэргүй 2023-07-26 122.201.23.83

Тэгвэл оросууд нэг нэгээр нь эзлэх болно

Avatar

Нэргүй 2023-07-26 64.119.21.27

НАТО-г тараачдаг мояа вэ. Чи мэддэг юм уу

Avatar

Нэргүй 2023-07-26 202.21.107.39

Оросууд Укрт НАТО ын бодийг хөтлөөд бдаг.

Avatar

Нэргүй 2023-07-26 202.21.126.30

Мөн тийм байх даа? Бусдын газар нутгийг булаагч оросууд тэнд хүүрээ тараалгаж байхад энд чи худлаа чалчиж байх

Avatar

Нэргүй 2023-07-26 64.119.21.27

ш****г л***р, харин ч орос ах чинь НАТО-г ергетгеж байна. Путин ч нvдрvvгээ цус годгодтол хуруугаа чихлээ дээ

Avatar

Зочин 2023-07-26 202.126.94.62

Энэ "орос ах" гэсэн тэнэгүүд жаахан юм уншаасай! Эсвэл оросууд өөрсдөө байдаг юм бол Монголоос зайлаарай!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж