Явган хүний зам ч байхгүй газар барилга барихаар улайрч байна гэв

Явган хүний зам ч байхгүй газар барилга барихаар улайрч байна гэв

Явган хүний зам ч байхгүй газар барилга барихаар улайрч байна гэв
Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны иргэд РЦНК-ийн баруун талд байрлах 20х40 метр талбайд 16 давхар барилга барихыг эсэргүүцэж, өнөөдөр /2023.07.25/ жагсч байна.

Оршин суугчдын хэлж байгаагаар энэ асуудал 2019-2020 оны хооронд анх үүсч, барилга барих оролдлого хийсэн. Тухайн үед орчин суугчид эсэргүүцсэнээр зогсоож байсан. Түүнээс хойш хэд, хэдэн удаа хашаа барьж, барилгын ажлаа эхлүүлэх оролдлого хийсэн. Харин өнөөдөр хамгаалалтын компанийнхныг хөлслөн авч ирч, хашаа барьж барилгын ажлаа эхлүүлэх гэж буйд нийслэлийн удирдлагуудыг ч анхаарахыг хүслээ. Учир нь, дээрх жижиг талбайд 16 давхар барилга барьсан тохиолдолд ойр орчмынх нь орон сууцууд үерт автах эрсдэлтэй. Мөн барилга барихад барилга хооронд барих зай талбай гэж бий ч тэрхүү стандарт мөрдөгдөхгүй. Түүнчлэн, барилгын зөвшөөрөл авсан эсэх талаар баримт бичгийг үзүүлэхийг шаардахаар харуулдаггүй гэхчлэн асуудал хөндлөө.
Оршин суугчид мөн "Бид эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой. S Outlet 2002 онд зөвшөөрөл өгсөн. Эндээс үүдээд хэдэн мянган  айлын орон байр нь үерт автаж маш их хохирол амсаж байна. Үүнээс юу байх вэ. Хэдэн мянгаар яригдахгүй ч гэсэн хэдэн зуун хүний аюулгүй байдал, амь нас яригдаж байна. Хэдхэн цөөхөн хүн гэж үзэхээс илүүтэй нэг хүнийхээ  эрүүл аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй биз дээ. Орон суугчдын зүгээс 2019 оноос эхэлж шаардлага хүргэж эсэргүүцсэн. Ямар компани барилга бариулж байгааг мэдэхгүй байна" гэсэн юм.

103-р байрны оршин суугч:

-Хашаа бариж байна гээд бүх модыг тайраад, газар ухаад ойр орчмыг сүйтгээд хаячихсан. Мөн энэ газар 16 давхар хоёр орон сууц баригдчихаар мянга орчим хүн амьдрах байх. Гэтэл тэр мянган хүний машины зогсоол, мянган хүний замын хөдөлгөөнийг яаж зохицуулах юм бэ.  Хот төлөвлөлтийн асуудлыг яаж шийдээд байгаа юм бэ? гэдэг асуудал гарч ирээд байгаа юм. Хүүхдүүдийн аюулгүй байдлыг бас бодолцож үзмээр байна.

Оршин суугч:

-Барилга хоорондын стандартын зайгаа яагаад барихгүй байгаа юм бэ? Барилгын стандартын суурь байхгүй газар барилга барина гээд байх юм. Үерийн ус тогтчихсон газар барьчихвал авто машины граж руу орно.  BBC компани мөнгөө авчихсан гэдэг зүйлийг хамгаалалтын албанаас хэлсэн. Энэ хоёр байрны хувьд усанд автчихсан байдалтай байна. Бидний зүгээс бүхий л арга хэмжээнүүдийг аваад байна. Энд байр баригдчихвал ойролцоох байруудын суурь бүгд ганхана. Өнөө өглөөний хувьд хүч нэмсэн байдалтай байна. Иргэд оршин суугчид бидний зүгээс барилга байгууламж бариулахыг зөвшөөрөхгүй. Энд маш олон моднууд байсан. Миний зүгээс нэг хоёр модыг чийгийг нь алдагдуулахгүйн тул скочидсон. Энэ модны дээр шувуу үүрээ засчихсан байсан. Үүртэйн аваад хаячихсан.

Асуудал нь хогийн цэг байхгүй болохоор хогийн сав тавьчихсан. Бас тоглоомын талбай байрлуулах газар байхгүй. Саяны бороо ороход граш руу ус орсон. Ийм л газар барилга барина гээд хүчээр хамгаалалтын албаны хүмүүс байрлуулчихсан байна. Явган хүний зам ч байхгүй газар барилга барина гээд дайраад байх юм. Хамгаалалтын албаны хувьд ямар нэргүй эдгээр хүмүүс тагнуулын албаны хүмүүс биш ш дээ. Өглөөний 09:00- цагаас эхэлж хашаа барихыг нь эсэргүүцээд манаад зогсч байна гэж байр сууриа илэрхийлсэн юм.

Л.ЭНХТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-07-25 202.9.40.52

орчин нөхцөл, эрүүл ахуйн наад захын хэрэгцээ хангахгүй , өчүүхэн орон зай л харагдвал шуналтнууд мөнгөөр хахуульдан , авилгад идэгдсэн эрх мэдэлтнүүдээс зөвшөөрөл авч, эмвэл бүүр зөвшөарөл ч үгүй лураараа дуртайгаа, хаа назраа сшйтгэж сөнөөж, бусдыг хохироож, хлсын хюулыг бүрдүүлж дургидгийг хатуу чанад зогсоо!! явган хүн ч явах зайгүй, орон сууцныхан нь гэрэл гэгээ үзэхгүй , ийм орчинд монгол хүн яаж эрүүл амьдрах вэ??? Ирээдүй үе минь хэн болж, ямар биётэй иргэн болж өсөх вэ??!!!!

Avatar

Нэргүй 2023-07-25 202.131.225.197

betonbaatar hot bolloo doo

Avatar

Нэргүй 2023-07-25 66.181.186.44

Нэг хэсэг хотын дарга байсан Дагва гээд одоо хотын иргэдийн хурлын төлөөлөгч балин царайлсэн хүн наана чинь оршин суудаг тэр л их сайн мэдэж байгаа наад хууль бас барилгийг чинь

Avatar

Аа 2023-07-25 192.82.72.166

Төвдөө л барилга барих гээд үзчих юмаа зай завсаргүй болтлоо барилга барих зөвшөөрөл өгсөөр л байх юмуу

Avatar

Нэргүй 2023-07-25 213.87.153.87

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-25 139.5.218.228

Хотын дарга хотын стандарттай боллоо гээд байсан барилга хоорондын зайгаа бариач.

Avatar

хөхчир 2023-07-25 202.179.25.149

ЭНЭ ХОТЫН ЗАХИРАГЧ ЧИНЬ ОДОО ЯГ ЭНҮҮН ДЭЭР НЬ НАМ ДАРАХГҮЙ ЮМУУ? ЯМАР ЭРХТЭЙ ХҮН НЬ ИНГЭЭД ГАЗАР ӨГӨӨД ГЭДЭС НЬ ХАГАРАХ ШАХСАН НӨХӨР ИНГЭЭД ТҮМЭН ОЛНЫГ ХӨЛДӨӨ ЧИРЭЭД БНАА.. ЁСТОЙ ЧАМТАЙ ГАЙГҮЙ ЭЭ. ЭНЭ ХӨХ ТЭНГЭРИЙН ДОР УУЛЗАХДАА Л УУЛЗАНА.

Avatar

Нэргүй 2023-07-25 139.5.219.89

Сумт зөвшөөрөл өгсөн юм чинь юу гэж өөрөө зогсоох вэ дээ

Avatar

ZOCHIN 2023-07-25 103.10.21.12

БОЛОХГҮЙ БОЛ БУУДААД ХӨӨГӨӨД ЯВУУЛ, ГАЗРЫН, БАРИЛГЫН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН АВИЛГАЧДЫГ ЗАЙЛУУЛЖ ШАЛГА.

Avatar

Хотын иргэн 2023-07-25 192.82.89.206

Новшнуудаа болиочээ. Арай ч дээ. Бид чин амар тайван амьдрах эрх бнуу үгүй юу. Сумьяабузар чи үгээ хэлээч

Avatar

Нэргүй 2023-07-25 202.126.89.131

яс юман дээрээ одоо байгаа байрнууд ч бас анхандаа яг ингээд л баригдаж эхэлсэн. ДСНК гэж ямар гоё газар байлаа.

Avatar

Нэргүй 2023-07-25 192.82.68.155

Энийг бол бариж эхлээгүй дээр нь а**х хэрэгтэй ш дээ ношнуудыг

Avatar

Нэргүй 2023-07-25 202.126.89.234

ногоон байгууламж бүхий газар барилга барина гээд чичрээд дайрчих юм

Avatar

иргэн 2023-07-25 103.11.192.133

үер усны эрсдэл нь өндөр байгаа энэ үед хотын төв сэлбэ голын сав дагуу дахин барилгажуулалтын ажил явуулахгүй байх шийдвэр гаргах эр зориг энэ хотын эрх мэдэлтэнгүүдэд даанч алга даа. сургамж дохио зөндөө л өгөөд байх юм. Барилга хот байгуулалтын яам нь одоо хотын аль хэсэгт дахин барилгажуулахаа тодорхой болгоочээ.

Avatar

Нэргүй 2023-07-25 188.162.254.77

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !

Avatar

зочин 2023-07-25 103.57.92.122

ХАШИРДАГГҮЙ АЛБАН ТУШААЛТНУУД ЮМАА. ҮЕРИЙН СУРГАМЖ Ч СУРГАМЖ БОЛДОГГҮЙ.
ЦЕМЕНТЭН ОЙД НИЙСЛЭЛЧҮҮД АМЬДРААД БАЙНА. ӨЧҮҮХЭН ЗАЙ БАЙДАГ Л ЮМ БОЛ МОД ЗҮЛЭГ ТАРЬЖ,
ХҮҮХЭД, ХӨШЧҮҮД ХӨЛӨӨ АМРААДАГ ГАЗАР БОЛГООЧ. ЯМАР ҮМБҮҮ ТОЛГОЙТОЙ АЛБАН ТУШААЛТАН ГАЗАР ОЛГОВОО,
ЯМАР АЛБАН ТУШААЛТАН БАРИЛГА БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГӨВ? ИЛЧИЛЖ ЗАЙЛУУЛААЧ!!!

Avatar

иргэн 2023-07-25 64.119.29.217

Зөв одоо шинээр барилга барих гэж байгаа газруудад оршин суугчид стандарт, тав тух, төлөвлөлт нь буруу байхаар байвал ингэж эсэргүүцэж ажлыг нь зогсоож, цаашдын аюулгүй, эрүүл орчноо хамгаалж үлдэж байх хэрэгтэй байна. Хайран моднуудыг устгаад байх юмаа юун тэрбум мод нэг нь зардал гаргаж тариад, бусад нь ингээд устгаад байх юм бол хэрэг алга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж