Явган хүний зам ч байхгүй газар барилга барихаар улайрч байна гэв

Хуучирсан мэдээ: 2023.07.25-нд нийтлэгдсэн

Явган хүний зам ч байхгүй газар барилга барихаар улайрч байна гэв

Явган хүний зам ч байхгүй газар барилга барихаар улайрч байна гэв
Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны иргэд РЦНК-ийн баруун талд байрлах 20х40 метр талбайд 16 давхар барилга барихыг эсэргүүцэж, өнөөдөр /2023.07.25/ жагсч байна.

Оршин суугчдын хэлж байгаагаар энэ асуудал 2019-2020 оны хооронд анх үүсч, барилга барих оролдлого хийсэн. Тухайн үед орчин суугчид эсэргүүцсэнээр зогсоож байсан. Түүнээс хойш хэд, хэдэн удаа хашаа барьж, барилгын ажлаа эхлүүлэх оролдлого хийсэн. Харин өнөөдөр хамгаалалтын компанийнхныг хөлслөн авч ирч, хашаа барьж барилгын ажлаа эхлүүлэх гэж буйд нийслэлийн удирдлагуудыг ч анхаарахыг хүслээ. Учир нь, дээрх жижиг талбайд 16 давхар барилга барьсан тохиолдолд ойр орчмынх нь орон сууцууд үерт автах эрсдэлтэй. Мөн барилга барихад барилга хооронд барих зай талбай гэж бий ч тэрхүү стандарт мөрдөгдөхгүй. Түүнчлэн, барилгын зөвшөөрөл авсан эсэх талаар баримт бичгийг үзүүлэхийг шаардахаар харуулдаггүй гэхчлэн асуудал хөндлөө.
Оршин суугчид мөн "Бид эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой. S Outlet 2002 онд зөвшөөрөл өгсөн. Эндээс үүдээд хэдэн мянган  айлын орон байр нь үерт автаж маш их хохирол амсаж байна. Үүнээс юу байх вэ. Хэдэн мянгаар яригдахгүй ч гэсэн хэдэн зуун хүний аюулгүй байдал, амь нас яригдаж байна. Хэдхэн цөөхөн хүн гэж үзэхээс илүүтэй нэг хүнийхээ  эрүүл аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй биз дээ. Орон суугчдын зүгээс 2019 оноос эхэлж шаардлага хүргэж эсэргүүцсэн. Ямар компани барилга бариулж байгааг мэдэхгүй байна" гэсэн юм.

103-р байрны оршин суугч:

-Хашаа бариж байна гээд бүх модыг тайраад, газар ухаад ойр орчмыг сүйтгээд хаячихсан. Мөн энэ газар 16 давхар хоёр орон сууц баригдчихаар мянга орчим хүн амьдрах байх. Гэтэл тэр мянган хүний машины зогсоол, мянган хүний замын хөдөлгөөнийг яаж зохицуулах юм бэ.  Хот төлөвлөлтийн асуудлыг яаж шийдээд байгаа юм бэ? гэдэг асуудал гарч ирээд байгаа юм. Хүүхдүүдийн аюулгүй байдлыг бас бодолцож үзмээр байна.

Оршин суугч:

-Барилга хоорондын стандартын зайгаа яагаад барихгүй байгаа юм бэ? Барилгын стандартын суурь байхгүй газар барилга барина гээд байх юм. Үерийн ус тогтчихсон газар барьчихвал авто машины граж руу орно.  BBC компани мөнгөө авчихсан гэдэг зүйлийг хамгаалалтын албанаас хэлсэн. Энэ хоёр байрны хувьд усанд автчихсан байдалтай байна. Бидний зүгээс бүхий л арга хэмжээнүүдийг аваад байна. Энд байр баригдчихвал ойролцоох байруудын суурь бүгд ганхана. Өнөө өглөөний хувьд хүч нэмсэн байдалтай байна. Иргэд оршин суугчид бидний зүгээс барилга байгууламж бариулахыг зөвшөөрөхгүй. Энд маш олон моднууд байсан. Миний зүгээс нэг хоёр модыг чийгийг нь алдагдуулахгүйн тул скочидсон. Энэ модны дээр шувуу үүрээ засчихсан байсан. Үүртэйн аваад хаячихсан.

Асуудал нь хогийн цэг байхгүй болохоор хогийн сав тавьчихсан. Бас тоглоомын талбай байрлуулах газар байхгүй. Саяны бороо ороход граш руу ус орсон. Ийм л газар барилга барина гээд хүчээр хамгаалалтын албаны хүмүүс байрлуулчихсан байна. Явган хүний зам ч байхгүй газар барилга барина гээд дайраад байх юм. Хамгаалалтын албаны хувьд ямар нэргүй эдгээр хүмүүс тагнуулын албаны хүмүүс биш ш дээ. Өглөөний 09:00- цагаас эхэлж хашаа барихыг нь эсэргүүцээд манаад зогсч байна гэж байр сууриа илэрхийлсэн юм.

Л.ЭНХТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж