Хүрээ цам даншиг наадам ирэх наймдугаар сарын 5-6-нд Хүй долоон худагт болох юм. Монголын Үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ноос мэдээлснээр тус даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд 256, өвөр монгол, буриад бөхийн барилдаанд тус бүр 64 бөх барилдана.
Дээрх гурван төрлийн бөхийн барилдааныг сугалаагаар барилдуулах бөгөөд барилдааны сугалааг наймдугаар сарын 4-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар болжээ. Үндэсний бөхийн барилдаанд Даншигийн цолтой бөхчүүдийн эрэмбийг харгалзах юм байна.
Монгол туургатан зочин бөхчүүд үндэсний бөх болон буриад, өвөр монгол бөхийн барилдаанд оролцон барилдах боломжтой харин улс, аймаг, сумын цолтой бөхчүүд барилдаанд давхар оролцохгүй аль нэг барилдааныг сонгон барилдах аж.
Үндэсний бөхийн барилдааныг МҮБХ-ны баталсан Бөхийн барилдааны дүрмээр зохион байгуулах юм байна.
Бай шагналыг дараах байдлаар тогтоожээ. Үүнд:
Үндэсний бөхийн барилдаанд:
- Түрүүлсэн бөхөд 15,0 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар болон ивээн тэтгэгч байгууллагын шагнал
- Үзүүр бөхөд 10,0 сая төгрөг
- Их шөвгийн 2 бөхөд тус бүр 3 сая төгрөг
- Давааны бай шагнал 1-5 давсан бөхчүүдэд олгогдоно.
Буриад бөхийн барилдаанд:
- Түрүүлсэн бөхөд 10,0 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар
- Үзүүр бөхөд 5,0 сая төгрөг
- Их шөвгийн 2 бөхөд тус бүр 3 сая төгрөг
- Давааны бай шагнал 1-3 давсан бөхчүүдэд олгогдоно.
Өвөр монгол бөхийн барилдаанд:
- Түрүүлсэн бөхөд 10,0 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар
- Үзүүр бөхөд 5,0 сая төгрөг
- Их шөвгийн 2 бөхөд тус бүр 3 сая төгрөг
- Давааны бай шагнал 1-3 давсан бөхчүүдэд олгохоор болжээ.
Холбоотой мэдээ