Ромын пап Монголд ирэхдээ Оросын шашны тэргүүнтэй уулзах хүсэлт тавьжээ

Хуучирсан мэдээ: 2023.07.25-нд нийтлэгдсэн

Ромын пап Монголд ирэхдээ Оросын шашны тэргүүнтэй уулзах хүсэлт тавьжээ

Ромын пап Монголд ирэхдээ Оросын шашны тэргүүнтэй уулзах хүсэлт тавьжээ

Украины дайнаас үүдэн Ватикан болон ОХУ-ын хооронд харилцаа муудсан. Тэгвэл Ромын пап Францис ирэх наймдугаар сарын сүүлээр Монголд айлчлах тов зарлагдсан бөгөөд Улаанбаатар руу ирэх замдаа Оросын үнэн алдартны шашны тэргүүн, хамба лам Кириллтэй уулзах хүсэлт тавьсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Тэрбээр Монгол руу ирэх замдаа нисэх онгоц нь Москвагийн нисэх буудалд шатахуунаа цэнэглэх үеэр уулзахыг санал болгосон байна. Энэ талаар Дэлхийн хуучин итгэгчдийн холбооны тэргүүн Леонид Севастьянов Оросын "ТАСС" агентлагт мэдэгджээ. Тодруулбал, Москвагийн Домодедово юм уу, Внуковогийн нэгэн нисэх онгоцны буудалд уулзахыг санал болгож байна. 

"ТАСС" агентлагт мэдээлэхдээ, уулзалтыг Ромын папыг Монгол руу нисэх наймдугаар сарын 31 эсвэл есдүгээр сарын 4-нд буцах үед нь "төвийг сахисан" газарт хийж магадгүй гэнэ. Онгоцны буудал нь дамжин өнгөрөх, төвийг сахисан бүс  гэж тооцогддог тул Францисыг Орост айлчлахыг эсэргүүцэгчдээс хамгаалсан үйлдэл аж. Гэхдээ Оросын үнэн алдартны шашны тэргүүн, хамба лам Кирилл уулзалтад хараахан хариу хэлээгүй байгаа гэнэ. 

Ватиканы мэдээлснээр, уг уулзалтыг өнгөрсөн оны зургадугаар сард Йерусалимд хийхээр төлөвлөсөн байсан гэв. Гэвч Украины дайнаас болж уг уулзалт цуцлагдаад байжээ. Хамба Кирилл нь дайныг тууштай дэмжигч бөгөөд Путины өндөр албан тушаалын холбоотнуудын нэг. Харин Ромын пап Францис Оросын Украинд хийж буй дайныг хэд хэдэн мэдэгдэлдээ буруушаасан.

Тэд өмнө нь 2016 онд нар Кубын нийслэл Гавана хотод бараг мянган жилийн хугацаанд Христийн шашны салангид салбаруудын хоорондох анхны уулзалт хийхээр уулзсан байв. 

ЭХ СУРВАЛЖ: NEWS WEEK WORLD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж