Хятадын дээд албан тушаалтнууд Хойд Солонгост айлчилна

Хуучирсан мэдээ: 2023.07.25-нд нийтлэгдсэн

Хятадын дээд албан тушаалтнууд Хойд Солонгост айлчилна

Хятадын өндөр түвшний төлөөлөгчид энэ долоо хоногт Хойд Солонгост айлчилна гэж Пёньяны албан ёсны мэдээллийн агентлаг мэдээлэв.  Энэ нь Covid-19 тахлаас хойш Хойд Солонгос улсад хүлээн зөвшөөрөгдсөн анхны айлчлал болж байна. Хятадын Коммунист намын улс төрийн товчооны гишүүн Ли Хунжун Солонгосын дайн дууссаны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцох гэнэ.

"Хятадын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд даргын албыг давхар хашдаг Ли Хунжун "Аугаа их эх орны чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор" айлчилна гэж KCNA мэдээллээ.

Хойд Солонгос нь цар тахал олон улсад тархаж эхэлсэн 2020 оны эхэн үед хилээ хааж, хамгийн ойрын холбоотон Хятад улстай  ч дипломат айлчлалуудаа зогсоогоод байсан юм.

Хойд Солонгос 1953 оны долдугаар сарын 27-ны өдөр буюу Солонгосын дайнд тулалдаж байсан талууд гал зогсоох гэрээнд гарын үсэг зурсан өдрийг Ялалтын өдөр гэж нэрлэдэг. Энэ жил 70 жилийн ойн хүрээнд томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Хэдийгээр гал зогсоосон ч талууд энхийн гэрээ байгуулаагүй учраас хоёр Солонгосын дунд дайн бүрэн дуусаагүй гэж үздэг. 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж