"Сургууль, цэцэрлэгийн удирдлагыг намаас хараат бусаар томилно"

Хуучирсан мэдээ: 2023.07.25-нд нийтлэгдсэн

"Сургууль, цэцэрлэгийн удирдлагыг намаас хараат бусаар томилно"

"Сургууль, цэцэрлэгийн удирдлагыг намаас хараат бусаар томилно"

УИХ-ын хаврын чуулган хаахын өмнө УИХ-аар Боловсролын багц хуулийн төслийг баталсан. Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар тус салбарт шинэчлэлийн салхи сэвэлзэнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм. Тэдгээр шинэчлэлийн нэг нь боловсролын салбарыг улс төр, намчирхлаас ангид байлгаж төрийн албыг  мэргэжлийн, мэргэшсэн хүчтэй байлгахад чиглэж байгаа аж.

Сум болоод аймгийн төвүүдийн сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгчээр аль намаас угшилтай хүн томилогдсоныг сонгуулийн үеэр амархан мэдэх боломжтой. Сонгуулийн сурталчилгаа эхэлмэгц сургууль, цэцэрлэгийн оройд аль намын туг намирч байгаагаас бүх зүйл тодорхой харагдана. Харин АН, МАН аль ч намд нэр нүүртэй сүүхээтэй нэг нь хоёр намын тугыг  хоёуланг нь өлгөчихсөн байхаас ч сийхгүй.

Сургууль, болоод цэцэрлэгийн удирдлагууд аль намаас угшилтайгаас хамаарч багш ажилчидаа өөрийн намд санал өгүүлэх суртал ухуулагыг сайтар хийнэ. Цаашлаад сурагчдын эцэг эхийг ч энэ үйл ажиллагаандаа ил далд хэлбэрээр татан оролцуулдаг. Үндсэн үүрэгт ажлаа сонгуулийн үеэр умартаж, үүрийн дарга шиг л ажилладаг. Цаашлаад ялалт байгуулвал байрандаа үлдэж, ялагдал хүлээвэл ажлаасаа халагддаг бичигдээгүй хуультай байв.  Тухайлбал, 2017 онд батлагдсан Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн өөрчлөлтийн дагуу аймаг, сум, нийслэл, дүүргийн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг тухайн харьяаны засаг дарга нь томилдог хууль үйлчилж байна. Тэгэхээр үүнд босоо тогтолцоог бий болгох үүднээс тухайн яамнаас сонгон шалгаруулалтыг хийж, удирдлагад тавигдах шалгуурыг хангасан хүнийг л тухайн аймгийн боловсролын газраас томилдог байдлаар хуулийн зохицуулалт хийсэн байна. Түүнчлэн төрийн албан хаагчид сонгуульд нэр дэвших бол тухайн ажлаа тодорхой хугацааны өмнө хүлээлгэж өгсөн байх шаардлагатай байдаг. Гэтэл энэ нь боловсролын салбарын удирдлагад үйлчилдэггүй, тэд сонгуульд шууд оролцдог байсан. Тэгвэл эдгээр асуудлыг  Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгаар засч, залруулж байгаа гэдийг  Боловсролын сайд Л.Энх-амгалан  хэлж байна.

Тухайлбал, Засаглалын шинэчлэл хийнэ. Өмнө нь аймаг, сумын Засаг дарга нар сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчдийг үзэмжээрээ томилдог байсан бол одоо мэргэжлийн томилгоо хийгдэнэ. Хэн мэдлэгтэй, хэн туршлагатай, хэн хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн хүн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчээр томилогддог байгууллагын засаглалын шинэ өөрчлөлт хийнэ.

Сүүлийн 5-6 сонгуулийн дараах байдлыг авч үзвэл сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчдийн 70-80 хувь нь солигддог. Тухайн аймаг, суманд аль нам ялалт байгуулснаас шалтгаалж тухайн намын боловсон хүчнүүд сургууль, цэцэрлэгийг удирддаг байсан. Энэ бол цэвэр улстөрийн томилгоо байсан. Тийм учраас энэ байдлыг цогцоор нь өөрчилж шатлан дэвшдэг, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг сургууль, цээцрлэгийн удирдлагаар томилно.  Монгол Улс төрийн өмч 1000 орчим цэцэрлэг, 700 орчим ЕБС-тай. Одоо энэ бүх төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчдийг аттестачилна…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж