"Трио" кино Италийн кино наадамд сонгогджээ

"Трио" кино Италийн кино наадамд сонгогджээ

"Трио" кино Италийн кино наадамд сонгогджээ
Жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан "Трио" уран сайхны кино 14 дэх навчаа авч, ирэх есдүгээр сард болох 26 дахь удаагийн Италийн "Religion Today Film Festival"-д албан ёсоор сонгогджээ. Уг дэлгэцийн уран бүтээл Америк, Канад, Франц, Итали, Египт, Солонгос, Энэтхэг, Польш, Эстони, Тайланд, Монгол зэрэг дөрвөн тивийн 11 улсаас 14 дэх навчаа хүлээн аваад байна.
"Трио" уран сайхны кино 2023 оны хоёрдугаар сарын 24-нд Монгол дахь нээлтээ хийсэн.
Монголын кино урлагийн түүхэнд дауны хам шинжтэй хүүхэд анх удаа кинонд тоглож, хүний эрх, хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй нийгэм, байгаль эх, тогтвортой хөгжил, үндэсний өв уламжлал, нүүдлийн соёл, буддын шашин, үндэстний ижилсэл гэсэн том сэдвүүдийг энэ кинонд хөндсөн.
"Трио" Монголын уран сайхны киноны шагналууд:
•Тайландын олон улсын кино наадмын "Шилдэг кино"
•АНУ-ын "Палм спрингс" олон улсын кино наадмын "Шилдэг зураглаач" шагнал
•Улаанбаатар олон улсын кино наадмын "Шилдэг продюсер" шагнал
•Канадын Монтреалын олон улсын кино наадмын "Шилдэг найруулагч" шагнал
•Польш улс дэлхийн "А"зэрэглэлийн Варшав 38 олон улсын кино наадмын"Үзэгчдийн таашаалд нийцсэн кино"
•Эстони улс мөн л дэлхийн "А" зэрэглэл Таллины хар шөнө 26 олон улсын кино наадмын "Best of fest"
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-25 213.87.153.87

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-25 192.82.73.115

Сайн бна дүү.Баяр хүргэе

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж