“Шүүр” ажиллагаагаар дамжуулж, өрсөлдөгч нараа зайлуулсан эрх баригчид үер ус гэж иргэдийг шуугих хооронд хоёр ч чухал томилгоог амжуулсан.
Тодруулбал, “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар Б.Отгонсүхийг, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Н.Будбаяр нарыг томилоод буй.
МАН Засгийн эрх барих бүрийдээ Б.Отгонсүхийг ямар нэг албан тушаалд томилж ирсэн бол Н.Будбаяр нэлээд хожуу төрд алба хашсан байдаг. Гэхдээ эндээс улс төрийн хүрээнийхний анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа хүн нь Б.Отгонсүх. Учир нь, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргаар томилогдох үеэс хэл ам дагуулж, Замын-Үүд дэх гаалийн газрын даргын ажлыг олигтой хийгээгүй гэх шүүмжлэлд өртөж явсан түүнд “Монголын төмөр зам” компанийг даатгаж чаддаг ямар бөх зүрх вэ гэх асуулт юм.
Хэдийгээр Засгийн газрын хувьд энэхүү томилгоог хийдэггүй ч дээрх компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд нөлөөлж чадах хүн нь эрх баригч дунд бий.
Тиймээс Засгийн газрын “Шүүр” ажиллагаа “шахаа болж зүсээ хувилгалаа гэх шүүмжлэлийг гүтгэлэг гэж үзэхэд бэрх байгаа юм.
“Монголын төмөр зам” компани бол Монголын нүүрсний экспортыг өргөжүүлж чадах эсэхийг шийдвэрлэж чадах чухал стратегийн ач холбогдолтой компани гэж тодорхойлж болно. Нэг ёсны тус компанийн гүйцэтгэх ажлаас үндэсний төмөр замын сүлжээ өргөжих эсэх нь шийдэгдэх юм. Энэ ажлын хүрээнд Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын 7.1 км төмөр замын ажлыг өнгөрсөн тавдугаар сард эхлүүлж байсан, аравдугаар сард ашиглалтад оруулах ёстой. Уг боомтоор нүүрсний экспортын 48 хувийг гаргадаг гэж үздэг. Төрийн өмчийн бүтээн байгуулалтад “Монголын төмөр зам” компани 51 хувийн, хувийн хэвшлийн “Нарийн сухайт төмөр зам” ХХК 49 хувийн эзэмшлээр хамтарсан компани байгуулан оролцож, улмаар тус төмөр замыг 6 жил тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлсний дараагаар “Монголын төмөр зам” ТӨХК-д бүрэн шилжүүлэхээр төлөвлөсөн юм. Нарийн сухайтын нүүрсний бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй “Өсөх зоос” зэрэг 5 компани хөрөнгө оруулалтад оролцож буй.
Шивээхүрэн” боомтын хил холболтын төмөр замаа эхэлж бариад, боомтоосоо дотоод руугаа тэлэн тавих онцлогтой бүтээн байгуулалтыг эхлүүлсэн байдаг. БНХАУ-ын Сэхээ төмөр замын өртөө нь хоёр улсын хилээс 2-3 км зайд байрладаг гээд онцлог зүйлүүд их бий.
“Монголын төмөр зам” компанийн барих экспортын төмөр зам дээрхээр хязгаарлагдахгүй, Бичигт-Зүүнхатавч дээр 7 км төмөр зам барина. Дотроо өргөн, нарийн царигтай аль аль нь баригдахаар төлөвлөгдсөн.
Боомтын төмөр замууд баригдахтай зэрэгцэн дотоодын төмөр зам барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал, зүүн босоо төмөр замын тухайд, Бичигтээс Хөөт чиглэлд 100 км төмөр замыг энэ ондоо барих, харин баруун босоо төмөр замын тухайд, Шивээхүрэнгээс Шинэжинст рүү 300 км-ийг барих алсын төлөвлөгөө бий. Гэвч эдгээр бүтээн байгуулалтын учрыг олж, гацаалгүй үргэлжлүүлж чадах эсэх нь Б.Отгонсүхээс ихээхэн хамаарах болж буй.
Харин “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Н.Будбаярын тухайд 2017-2019 онд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн захирлаар ажиллаж байгаад 2023 оноос “Монголын төмөр зам” компанийн эдийн засгийн албаны дарга болж, таван сар болоод дээрх албанд томилогдсон байдаг.
Зарим хэвлэл Н.Будбаярыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга П.Цэнгэлийн тавиул ч гэж бичээд буй. Учир нь тэд бизнесийн эрх ашгаар холбогдсон гэжээ. Нөгөө талдаа Ардын нам Засгийн эрх барьж байгаа цагт арын хаалга, татаас түлхээгүйгээр төрийн өмчит компанийн захирал болдог дүрэм байхгүй. Авъяас чадвар, ажил мэргэжлээрээ шигшигдэж албан тушаалд очлоо гэхэд хавчиж гадуурхсаар явуулдаг.
Харин Н.Будбаярын тухайд дээрх үндэслэл баттай бол П.Цэнгэлийн хүн гэж харагдаж байгаа юм.
Мөн Н.Будбаярын “Ард дизайн” ХХК нь Хэнтий аймгийн Бэрх тосгоны наадмыг талбайг 38 сая төгрөгөөр тохижуулсан гэх мэдээлэл нь бас анхаарал татаад буй.
Түүнчлэн наадмын өмнөхөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Дархан төмөрлөгийн үйлдвэр, Хөтөл цемент шохойн үйлдвэр төрийн өмчит компаниудад ажиллах үеэр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга асан С.Мөнхчулуун хатм байлцсан нь анхаарал татсан. М.Энхболдын хүн гэдгээр нэлээн нүд үзүүрлэгдэж явсан тэрбээр түших хүнээ сольсон уу, “Эрдэнэс Монгол” нэгдлийн ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын албаны ерөнхий аудитор гэх алба залгуулах болсон байдаг. Сонгон шалгаруулалтад ороод сонгогдсон юм уу, эсвэл Ардын намын гишүүн болохоор нь томилсон уу тодорхойгүй.
Уг нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн олон нийтэд танилцуулснаар бол “төрийн өмчит компанид ажиллах хүмүүсийг сонгон шалгаруулалтаар тодруулж, сонгодог болсноор намын харъяалал, танил талаар хүмүүсийг ажилд томилдог буруу тогтолцоог хална” гэж сүр дуулиантай мэдэгдэж, “Эрдэнэс Монгол” компанид ажиллаж байсан хүмүүсийг халж, сонгон шалгаруулалт зарласан ч араас нь хийгдсэн томилгоонууд итгэл үнэмшил төрүүлсэнгүй, өнөөх л “цүнхчид”-ээ буцаагаад залсан дүр зураг бууж буй.
Г.ХОРОЛ
Иргэн 2023-07-25 66.181.191.66
Бадам жунайг тэр их өртөг зардал гаргаж авч ирчихээд сүржин загнаад – Одоо суллаа!!!!! Санаанд орохгүй Хуланд Өөрдөө өгөх ялаа уншиж байгаа юм уу????!!!!@ ичээч !!! Шүүх үнэхээр ялзарсан байна!!!!! жинхэн товчооны 9 гишүүдийг буулгасан шиг Хувтсгал хэрэгтэй !!!!!!!! эд нар ардуудаа басаад л унах нь ойртсоор шал бал ун!!!!!!!Өөрсийг нь шүүрдэх хэрэгтэй!!!!!¿¿¿¿¿¿¿●●●●●>
Зочин 2023-07-25 103.9.90.130
Хүнийг даргаар томилж болноо гол нь зөв хүнээ томил л доо. Очсон дарга нар нь энгийн ажлаа хийж байгаа хүмүүсийг доромжилж дээрэлхэнэ юу боллоо гэж яасан гэж танай намын хурган дарга нар мөрөөрөө ажиллаж байгаа ажилчдыг доромжлоод байдгын суганы үснүүддээ жоохон ёс зүйтэй бай гэдгийг хэлж зааж өг энд тэнд л хүн загнасан дарамталсан хогийн юмнууд
Зочин 2023-07-25 213.87.153.87
> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Эрдэнэ 2023-07-25 103.57.94.43
шүүр биш шахааны шоу ш дээ
Зочин 2023-07-25 64.119.18.203
5Ш бол дампуурсан.
Зочин 2023-07-25 183.177.97.14
МАН угаасаа шахаачид, хулгайчид
SHD 21 2023-07-25 202.9.47.56
Шүүр ажиллагаа хэрэгжүүлж тэтгэврийн 6161 хүн, хүчний байгууллагын 157 хүнийг чөлөөлж, нийт 31 тэрбум хэмнэлээ гэж донгодоод байсан Амарбаясгалан тагаа таг. Ингэж сүржигнэх хэрэг байв уу. Зайлуул. Хөдөө орон нутагт хүний нөөцийн хомсдолоо тооцохгүй их донгодсон доо хөөрхий. Поп одууд
Зочин 2023-07-25 103.57.93.218
ХЭНИЙГ Ч ЯМАРЧ АЛБАН ТУШААЛД ТОМИЛСОН Ч ЯЛГАА БАЙХГҮЙ ХОВ ЖИВ, ХЭРҮҮЛ УРУУЛ, АТАА ЖӨТӨӨ ГАРАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ ШҮҮ ДЭЭ. ТИЙМ Л БАЙСААР ИРСЭН, ХОЙШИД Ч ТИЙМ БАЙНА. ХАМГИЙН ШУДАРГА САЙН ХҮНИЙГ ТАВЬСАН Ч ЯЛГАА БАЙХГҮЙ. УЧИР НЬ МОНГОЛЧУУДЫН ӨӨДГҮЙ, АРЧААГҮЙ, АТААРАХ УУ ЗАН АВИР НЬ ТИЙМ ЮМ Л ДАА
зочин 2023-07-25 59.153.114.89
Нэг авлигчин баяжаад явж байхад нөгөө авлигчин баяжхаар ирвээ гэж
MAN iin gishuun 2023-07-25 103.161.242.77
Muruuruu ajlaa hiigeed yavj bsan humuusiig yanz buriin ner hayag ugch ajilgui bolgood uursdiinhuu tsunkh barigchdiig tomilj bgan bn6.BI l lav 24 ond songuuilid yavahgui. Hamag tsalin tsavuu ajil tsagaa urj bj songuulid MAN garch irsen.Bas ch gej uuriin chadlaar halit neg ajil deer tomilogdson. Hudlaa hemnelt enter gej pooprood l husaad uursdiinhuu tavidag um bn.
Зочин 2023-07-25 192.82.70.54
А.Н. аа санаа байсан ч сачий чинь хүрэхгүй дээ.МАН ыг дагаж шүтэж яв.АН анх улс орныг самарсан шүү дээ.одоо шүүгдэх цаг чинь ирээд байгааг ойлго.
Зочин 2023-07-25 150.129.141.64
102 жилийн манлайлал …
Зочин 2023-07-25 66.181.186.216
Mafia дотороо тэмцэлдээд тэгээд тохиролцоод нэг талдаа гарахаар болж байгаа юмдагуу даа
Зочин 2023-07-25 124.158.69.117
энэ өвөрхангайн цүнх баринчид болимоор юм. энэ отгонсүх гэдгийн эхнэр уранчимэг гэх хүүхэн Онцгойгийн дарга байсан Дуламдоржийн цүнхийг барьж гүйж байгаад хархорины нөөцийн дарга болсон мөн улаанбаатар дахь улсын нөөцийн салбарын дарга болсон дараа нь онцгойн жаргалантын амны сувиллын дарга болсон. дараа нь одоо онцгойгийн урьдчилан сэргийлэх газрын дарга болсон мөн хурандаа болсон их л зайтай хүүхэн дээ. наад отгон сүх чинь содбаатарын цүнх бариг мөн тул содбаатар шахсан байж таарна.
Зочин 2023-07-25 66.181.160.68
Хар ухаанаар бодход, Хаана эрх мэдэл байна тйишээ авьлагачид , луйварчид цувж таараа ..Тэхээр олон жил эрх мэдлийг атгаж байгаа МАНд авьлагачид луйварчид чихээстэй байж таараа . Тийм учраас ирэх сонгуулиар МАНийг авч хаях хэрэгтэй ..Нэг их ухаан зараад ч байх хэрэггүй .
Зочин 2023-07-25 150.129.141.64
102 жилийн их бүтээн байгуулалтын үр дүн гараад, түүнийг тэмдэглэж байна шүү дээ…
Зочин 2023-07-25 66.181.187.187
МАН бол бүтэхгүй нам болсон шдээ бөөн сүрэг тонуулчид авилгачид хүчиндэгчид дээрэмчидын нам
Зочин 2023-07-25 202.131.227.82
Худалчид МАН үнэн хэзээ чярьж байгаагүй. харин алдаа бурууг бусад руу чихиж гэмгүй бултаж чаддаг худлаа ярьж ард түмний тархийг эргүүлдэг үйл ажиллагаа нь гэм биш зан болсон
ЗОЧИН 2023-07-25 202.9.46.233
Шүүр ажиллагаа "муур хулгана" ажиллагаа болж хувирсан шүү дээ
Зочин 2023-07-25 139.5.219.21
Энэ сайтад бичиж байгаа сэдэв болгон мөнгөний эзэндээ үйлчилж байдаг тул нэг ч зангарагтай зүйл байдаггүй юм.
Зочин 2023-07-25 202.131.238.26
Өвөрхангайн микроны жолооч л энэ тэнд очоод дарга хийгээд яваад байх юм. Их л эдийн шуналтай нөхөрдөө
Aimaarbyljintai; tsynx, negjij baingin1 pytbolk segend; 2023-07-25 65.103.117.97
rite/I usert, downtai, cv?
XT 2023-07-25 65.103.117.97
idtnr;
blr Bolgodg Ubjni, gee er bolgj 2023-07-25 65.103.117.97
– dyyriaml; #;
Зочин 2023-07-25 65.103.117.97
– OC \
kameryni @@@@@@ ) , ##- + gadni; ? 2023-07-25 65.103.117.97
opoltsoxgyi yum baixgyi ni, ##-;
Иргэг 2023-07-25 202.126.88.185
Галзуу хүний тэмдэглэл үү? Гэнэт Отгонболд ч гэх шиг. Солиотой хүүхэн бэ
Зочин 2023-07-25 192.82.92.204
Эмээ уу
Зочин 2023-07-25 66.181.189.245
heden garuud l end tend heseed darga hiigeed yavahiin. uur hun baidagguin boluu. gaaliin gazart ajillaj baisan bol oilgomjtoi avilgach gesen ug
Бага хорчин 2023-07-25 103.57.92.134
Амарбаясгалангийн дэмжлэгтэйгээр томилогдсон шд. ЕТГ ямарч хамаа байхгүй. Бага хорчин сонгуулийн мөнгөө босгуулахаар тавьсан юм гэсээн.
Зочин 2023-07-25 119.40.103.6
Юун Отгонболд болоод явчив аа, Отгон сүхийг ярьж байсан биз дээ, эхлээд.
Зочин 2023-07-25 188.162.254.77
дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !
Зочин 2023-07-25 64.119.21.27
МАН улсыг бол самарч байна доо
Зочин 2023-07-25 139.5.218.171
Данхыг зайлуулъя аа