Ц.Хулан нарын эцсийн үгийг сонсоно

Хуучирсан мэдээ: 2023.07.24-нд нийтлэгдсэн

Ц.Хулан нарын эцсийн үгийг сонсоно

Ц.Хулан нарын эцсийн үгийг сонсоно

Нэмэлт:

Ц.Хулан нарын шүүх хурлын шийдвэр гараагүй бөгөөд маргааш өглөө шүүгдэгчдийн эцсийн үгийг сонсч үргэлжилнэ.

ШҮҮХ ХУРАЛ ТҮР ЗАВСАРЛАВ

Яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох шүүх хурал өнөөдөр /2023.07.24/ үргэлжилж, прокурор гэм буруугийн дүгнэлтээ танилцуулж байна. Өглөөний 09.00 цагт эхэлсэн шүүх хурал түр завсарлаж, шүүх гэм буруугийн дүгнэлтээ танилцуулахаар зөвлөлдөж байгаа талаар албаныхан мэдээллээ. Шүүхийн байрын гадна зарим иргэдийн төлөөлөл цуглаж, Ц.Хуланг суллахыг шаардаж байна. Иргэдийн зүгээс "Яруу найрагч тагнуулын ажлыг бүрэн мэдэхгүй. Шүлэг уран бүтээл нь эх орноо магтан дуулсан байдаг. Яавч тагнуул байх ёсгүй. Шүүхийн байгууллага хэргийг шударга шүүхийг хүсч байна. Шүүх хурал хаалттай үргэлжилж байгаа учраас ямар ч мэдээлэл авч чадахгүй байна" гэдэг байр суурийг илэрхийллээ.

Эргэн сануулахад, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газраас Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Ц.Хулан нарыг яллагдагчаар татсан. Яллагдагчаар татсан хуулийн заалтаар Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж