"Хөх бүрдний эх" ХХК: Эмнэлгийн барилгыг стандартгүй барьсан гэдэг худал

"Хөх бүрдний эх" ХХК: Эмнэлгийн барилгыг стандартгүй барьсан гэдэг худал

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн байранд өнгөрсөн Ням гаригт /2023.07.23/ бороо ороход В1 давхар руу нь их хэмжээний ус орсон асуудал үүссэн. Энэ талаар тус эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан "Эмнэлгийн өргөтгөлийн барилгын В1 давхарт ханаар нэвчиж шугамын хоолойгоор ус орсон. Эмнэлгийн ажилчид усыг шавхаж дуусгасан бөгөөд өчигдөр ариутгал халдваргүйтгэл хийсэн.

2019 онд ашиглалтад өгөх байсан барилгыг өргөтгөл зурганд байхгүй нэрийдлээр таазгүй, хүзүүвчгүй өргөтгөл барьж, улмаар "Хөх бүрдний эх" ХХК 1.4 тэрбум төгрөг төсөвт суулгаж хүзүүвч, таазаа хийлгүүлж 2022 онд дуусгасан боловч нэг борооноор хананаасаа ус гоожиж усанд автлаа.

Тухайн компаниар хохирлоо барагдуулах болно" гэж мэдэгдсэн.
2019 БИШ 2024 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ БАРИЛГЫГ БИД ТӨЛБӨРӨӨ БҮТЭН АВААГҮЙ Ч 2022 ОНД БҮРЭН АШИГЛАЛТАД ОРУУЛСАН
Усанд автсан гэх уг барилгын ажлыг гүйцэтгэгч "Хөх бүрдний эх" ХХК-ийн Ерөнхий захирал Н.Энхтайванаас дээрх мэдээллийг тодрууллаа.
-Танай компанийн хийж гүйцэтгэсэн эмнэлгийн өргөтгөлийн байрыг стандартад нийцээгүй баригдсан талаар мэдээлэл гарлаа. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Цахим хуудаст гарсан мэдээллийг бид уншсан. Бид мэдээлэл гарсан даруйд өчигдөр өглөө Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай очиж уулзсан. Нөхцөл байдалтай очиж танилцахад үер бууж, дулааны шугам усаар дүүрсэн. Үүнээс болоод дулааны шугамаар В1 давхар руу болон граж руу ус орсон байна лээ. Зөвхөн эмнэлгийн байр гэлтгүй тэр хавийн бүх байрны В1 давхар руу үерийн ус орсон байсан.
Үнэхээр бидний буруутай үйл ажиллагаанаас болоод эмнэлгийн өргөтгөл барилгад хохирол учирсан бол бид нөхөн төлөх, засварлахад бэлэн байна. Хамгийн гол нь үерийн ус зөвхөн эмнэлгийн барилгад ороогүй. Тэр хавийн болон Улаанбаатарын ихэнх В1 давхар руу орж, зам талбай ч эвдэрч сүйдсэн.
Түүнээс паар хагарч, дулааны шугам задарснаас ус алдсан асуудал үүсээгүй. Тус эмнэлгийн барилга 2022 оны аравдугаар сард ашиглалтад орсон. Улсын төсөвт 2023, 2024 он дээр төсөв нь суугдсан. Ирэх онд тус эмнэлгийн өргөтгөлийн байрны хамгийн сүүлийн санхүүжилтийг авна гэсэн үг.
Угтаа бол цахим хуудас дээр явж байгаа мэдээлэл ташаа. 2019 онд ашиглалтад оруулах ёстой байсан барилгыг гурван жилийн дараа хүлээлгэж өгсөн гэдэг худал. Харин ч 2024 онд ашиглалтад оруулж, хүлээлгэж өгөх ёстой байсан барилгын ажлыг бид хоёр жилийн өмнө хийж гүйцэтгэж, бүх холбогдох албаны шалгалтад оруулсны дараа хүлээлгэн өгсөн.
Тус барилгын ажил 2019 онд сууриа тавьж эхэлсэн. Цар тахлын үе таарч, барилгын бараа материалын үнэ хэд дахин өссөн ч манай компани банкнаас зээл авч улсын төсвийн санхүүжилттэй тус барилгын ажлыг 2022 онд дуусгаж өгсөн байгаа.
Зурагт эмнэлгийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг хавсрав. /Эх сурвалж: https://moh.gov.mn//
БАРИЛГЫН МУУГААС БИШ БАЙГАЛИЙН ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛЭЭС ШАЛТГААЛСНЫГ ИРГЭД ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ
-СХД-ийн Эрүүл мэндийн төвийн мэдээллээс харвал барилга чанаргүйгээс хонгилын хэсэг рүү ус нэвчсэн байна. Өргөтгөлийн байрыг Улсын комисс болон холбогдох албаныхан нь шалгаж хүлээж авсан уу?
-Мэдээж, холбогдох албаныхан нь бүгд шалгаж барилгыг хүлээж авсан. Барилгын чанар муутайгаас биш ерөөсөө л байгалийн давагдашгүй хүчин зүйл, үер тохиолдсон. В1 давхарт ус орсон ч сүйдтэй хохирол учрахаар хэмжээнд биш байсан. 10 см гаруй хэмжээний ус орсон байсан. Би өөрөө өчигдөр очиж Ч.Өнөрсайхан даргатай уулзах гэсэн боловч амралтаа авсан байна лээ. Цахим хуудаст нэг талыг барьсан олон худал мэдээлэл гарсан. Иргэдийг ялгаж, салгаж ойлгох байх гэж бодож байна.
Өргөтгөлийн барилга хүзүүвчтэй хийгдсэн. Анхны зураг төсөлд дүүжин таазны хэсэг зурагдаагүй байсан. Зарим барилгад нэмэлт болон дүүжин тааз хийхгүй тохиолдол байдаг. Тийм л барилга байсан.
Гэтэл ашиглагч компаниас санал гаргаж, өргөтгөлийн байр давхар таазтай байхгүй бол болохгүй юм байна гээд өөрсдөө төсөв санхүүгээ хөөцөлдөж, тавиулаад тендер зарласан. Тус тендерт нь манайх дахин орж шалгарч, таазыг нь хийж гүйцэтгэсэн байгаа. Мөн шинэ, хуучин барилгыг хооронд нь холбох хүзүүвч зураг болон төсөвт багтаагүйг дараагийн тендерээр гүйцэтгэсэн.
-Өргөтгөлийн байр 1,4 тэрбумаар баригдсан гэж үнэн үү?
-1,4 тэрбум төгрөгийн төсөвт хагалгааны зориулалттай тусгай вакум өрөөнүүд буюу бактери үрждэггүй хана, хавтан, тааз, шал зэрэг тусгай тоноглолууд болон барилгын хүзүүвч, бусад бүх ажлыг хийж гүйцэтгээд Улсын комисст хүлээлгэж өгсөн.
Манай компани эмнэлгийн өргөтгөлийн байранд дутуу зүйл нэгийг ч хийгээгүй. Бүгдийг норм, дүрэм, стандартын дагуу л хийсэн.
Тэр ч бүү хэл 2024 онд ашиглалтад орох байсан эмнэлгийн барилгыг нийгмийн хариуцлагын хүрээнд 2022 оны сүүлээр хүлээлгэж өгсөн. Дахин хэлэхэд СХД-ийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга зураг төслийн дагуу, стандарттай баригдсан ажил. Нийслэлээс бүх ажил дээр нь аудит оруулсан. Ямар ч асуудал үүсээгүй. Тиймээс бид гүйцэтгэсэн ажилдаа хариуцлагатай хандаж, анхаарал хандуулж байгаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-25 192.82.90.59

Гарамжав авгайн бариулсан байшин даа хөөохий! Анхнаасаа үураг нь буруу хийгдсэн гэдэг дүгнэлт шалгалтын явцад гарч мэлээллмйн хэрэгслүүдээр ярилцлага цацагдаж байсан нь архивуудад байж л байгаа!

Avatar

Зочин 2023-07-25 192.82.81.159

Улсын комисс гэсэн цайрсан авилгачдын баг байх юм аа… Авлигаа хүлээгээд жижиг зүйлээр өөнтөглөнө авлигаа авч байж л гарын үсгээ зурцгаана шүү дээ…

Avatar

Нэргүй 2023-07-25 213.87.153.87

>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж