VII сар гарснаас хойш 600 айлын хашаа, байшин усанд автжээ

VII сар гарснаас хойш 600 айлын хашаа, байшин усанд автжээ

VII сар гарснаас хойш 600 айлын хашаа, байшин усанд автжээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2023.07.24/ аймгуудын Засаг дарга нартай цахим хурал хийж, үер усны болзошгүй эрсдэлээс сэргийлж ажиллахыг үүрэг болголоо.

Шадар сайдын анхааруулснаар долдугаар сар гарснаас хойш Монгол орны нийт нутгаар үргэлжилсэн, дуу цахилгаантай бороо орсноос томоохон гол мөрнүүд үерлэж, үерийн аюултай түвшнийг давснаар долоон иргэн эрсдэж, 600 гаруй айл өрхийн гэр, байшин усанд автаж, 1500 гаруй толгой мал хорогдож, усанд урсчээ.

Мөн улсын чанартай зургаан ч автозамд эвдрэл гэмтэл үүссэн бол төмөр замын 559, 569, 583, 916, 925 км-т эвдрэл үүссэнийг Улаанбаатар төмөр замын засварчид хоёр хоног ажилласнаар аюулгүй болгосон юм байна.

Иймээс орон нутгийн удирдлагуудыг үерээс хамгаалах далан, суваг шуудууны цэвэрлэгээг сайтар хийж, орон нутагтаа аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Учир нь, жил ирэх тусам байгалийн аюулт үзэгдлийн тоо нэмэгдэж буй аж. Тодруулбал, 2004-2013 оны хооронд улсын хэмжээнд 3100 аюулт үзэгдэл тохиолдсон бол 2013-2023 оны хооронд 4529 онц аюултай үзэгдэл бүртгэгджээ.

2023 он гарсаар ой хээрийн гал түймэр 70, нийслэлийн 9 дүүрэг, 13 аймагт үерийн усанд автсан 400 гаруй тохиолдол бүртгэгдэж, иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагын эд хөрөнгө, авто зам, төмөр замын дэд бүтэц, эвдэрчээ.

Иймээс Цаг уур орчны шинжилгээний газраас өгч байгаа мэдээллийг тухай бүрт авч, иргэддээ анхааруулга сэрэмжлүүлэг хүргэх.  Гол мөрний ойролцоо зусч байгаа малчид, ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх. Үер усны ам, эрсдэлтэй бүсэд айл өрхүүдийг суурьшуулахгүй байх. Гол нуурын эрэгт үйл ажиллагаа эрхэлдэг аялал жуулчлалын газруудад сэрэмжлүүлгийг сайтар хүргэж, хяналт тавих. Зөрчил гаргавал тухай бүрт нь засуулж, аюулгүй байдлыг хангах. Өвлийн бэлтгэлээ одооноос эхлэн базааж эхлэх. Найм, есдүгээр сард олон жилийн дундажтай харьцуулахад зарим аймагт халах, зарим аймагт олон жилийн дунджаас ахиу хур орох төлөвтэй байгаа тул ургацдаа анхаарч, ажиллахыг үүрэг болголоо.

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр долдугаар сарын 27-ноос хойш халж, өдөртөө зарим газраар 34-40 хүрч халах нь.

Харин наймдугаар сард нутгийн баруун хагаст, төвийн нутгийн ихэнх хэсэг, зүүн аймгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх төлөв гарсан байна.

Хур тунадасны тухайд, зуншлага тааруу байгаа баруун аймгуудын өмнөд хэсэг, мөн Баян-Өлгий, Увс, Завханы баруун талын нутгаар маш их хур тунадастай байх төлөв гарчээ.

Төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадастай байх бол , нутгийн зүүн өмнөд хэсэг буюу Дорнодын өмнө тал, Сүхбаатар,  Дорноговийн зүүн талаар ахиу тунадас орох төлөв гарчээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-07-24 192.82.83.152

самарсайхан чиний ч балаг бас байгаа авилга хороололд зөвшөөрөл олгохдоо ямар их авилга авсанаа хэл

Avatar

Монгол 2023-07-24 202.55.191.194

Ер нь бол Монгол хүн хэзээч голын ай сав, үер усны ам газар гэр байшингаа байршуулдаггүй, газар орноо сайн судалж шинждэг, чадварлаг алсын хараатай байсан байгаам, өнөө үед тархи нь хоосон нөхдүүд энэ бүхнийг үл ойшоон бусдын өмнөөс амьдарч байгаа мэт явж үер усны гольдролд буучихаад албатай юм шиг туслахыг шаардах нь нэн утгагүй,,,

Avatar

Нэргүй 2023-07-24 66.181.187.187

Зайлаад өгөлдөө

Avatar

Нэргүй 2023-07-24 202.21.107.30

Замд нь орхи өөрснөө асуудлаа шийдэг

Avatar

Нэргүй 2023-07-24 64.119.21.106

Энэ хар шуналт хогийг огцоруулаад шоронд хийх хэрэгтэй. Ах дүүсээрээ нийлээд улсыг цөлмөж дууслаа

Avatar

Нэргүй 2023-07-24 213.87.136.131

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Zochin 2023-07-24 178.176.71.130

энэ амарсайхан гэж юуг ч мөнгөөр хардаг луйварчин. байгаад л байх юм даа ямар ч ичих нүүр гэж байхгүй. бузрын амьтан. огцорч зайлуулагдахаар өчнөөн хэрэг хийчхээд байгаад л байхын. налайхын ард түмэн 1 юм бодох болсондоо.

Avatar

Нэргүй 2023-07-24 202.9.46.37

Эхнэр нь гэж MNB ТВ-ийн тэнэг авгай, нэг траншечинд ахин дахин xүчиндүүлж байхдаа таарсан 6анзал

Avatar

Нэргүй 2023-07-24 192.82.78.97

амарсайхан далан др о.сууц бариулсан шдээ..одоо хөрсний нуралт болоход бэлэн бгаа шүү

Avatar

Zochin 2023-07-24 68.100.184.106

Ene bogsnii gatgiig yaaj zailuulahuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж