"Шүүхээр цагаадсан эмээд маань прокурор эсэргүүцэл бичсэн"

"Шүүхээр цагаадсан эмээд маань прокурор эсэргүүцэл бичсэн"

"Шүүхээр цагаадсан эмээд маань прокурор эсэргүүцэл бичсэн"

Найман ишигтэй холбоотой хэргээр ял эзэлж байгаа Хэнтий аймгийн иргэн Г, иргэн Т нарын том хүү болох Г.Төгөлдөр, сэтгүүлч Н.Өнөрцэцэг нар өнөөдөр /2023.07.24/ хэвлэлийн бага хурал хийлээ.

Уг хурлаар тэд "Хулгайд алдсан 56 малын хохирлыг төлж, хохирогч талууд ямар ч хохиролгүй болчихсон. Гэтэл Хэнтий аймгийн Цагдаагийн газар тус хэргийг хулгайн шинжтэй гэж үзэн  шалгаж эхэлсэн. Харин Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга н.Батдэлгэр хэргийн талаар мэдэхгүй, тодорхой мэдээлэлгүй байсан. Малаа алдсан гэх талууд хохиролгүй болчихсон байхад иргэн н.Гэрэлзаяаг 2.6 сар түүний нөхөр н.Төмөрт хоёр жилийн ял өгч байгаа нь шударга бус юм" гэдгийг ярьсан юм.

Мөн Эрүүгийн хуулийн 18.3 зүйл заалтаар Хэнтий аймгийн цагдаа, прокуророос 80 настай н.Даариймаа эмээгийн найман ишигний хэрэгт мөнгө угаах хэргээр хоёр жил шалгагдаад шүүх цагаатгасан.

Үүнд, Хэнтий аймгийн Сум дундын прокурор н.Баярмаа “80 настай эмээг  яагаад цагаатгасан бэ. Энэ мөнгө угаах гэмт хэрэгтэн мөн” гэж эсэргүүцэл бичсэн тухай ярилаа.

Г.Төгөлдөр “Намайг хэвлэлийн хурал зарласнаас болоод ээж, аавыг минь дарамталсан. Эмээг шүүхээр цагаадсан байхад прокурор эсэргүүцэл бичсэн. Эмээгийн маань бие улам муудаж байна. Прокурор эсэргүүцэл бичсэн тухай эмээ минь мэдээд маш их айсан байдалтай байна. Ээж, аав маань сэтгэл санаагаар унасан байдалтай явсаар энэ хэрэг улам л хүнд болж байна. Дүүг маань эцэг эхтэй нь уулзуулж, эмээгийн минь сэтгэл санааг амраагаач" гэсэн юм.

Л.ЭНХТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-07-24 192.82.78.70

Тэрбумаар хулгайлаад хөнгөвчилсөнөөр шийддэг биздээ…,… Манай хууль ч хаашаа ч юмдээ……

Avatar

хулгайч нар ичиж амьдар 2023-07-24 192.82.65.180

Хөршийнхөө малыг хулгайлж малын будсан тэмдгийг арилгаж байхад эцэг, эхдээ боль гэхгүй яагаав. Эсвэл эмээ чинь ч гэсэн " хаяагаа хадрах муухай" гэж хүүхдүүдээ болиулах байсан. ямар нүүрээрээ хэвлэлийн бага хурал хийж байна. томчууд нүүрсний хулгай хийлээ гээд малчид хөршийнхөө малыг хулгайлчихаад баригдангуутаа хохиролыг барагдуулсан, ял ихдээд байна гэж цадиггүй нүүр гаргах нь ичмээр. ядаж эцэг эхийнхээ өмнөөс уучлал гуйгаад ялыг хөнгөлж өгөөч гэсэн бол цагдаа, прокурор харж үзэх байсан байх

Avatar

Зочин 2023-07-24 66.181.161.165

Хулгайч бол хулгайч. Хэдэн настай байх нь хамаагүй. Хохирол барагдуулсан гэнээ. Тэгэхээр баригдсан бол хохирол барагдуулаад шийтгэл хүлээхгүй өнгөрөх юм байна л даа_ Баригдаагүй бол яах уу? тэр Өнөрөө я бас энд юу чв дээ. Мэдрэл муутай, луйварчин хүүхэн

Avatar

Нэргүй 2023-07-24 66.181.186.37

Монголын бүх малчин ийм л байдаг.

Avatar

б 2023-07-24 122.201.22.231

Здаа энэ хулгайчдыг юунд нь өмөөрөөд байдаг юм бэ? Айл саахалт байж хонь малыг нь авчихаад, өөр айлд аваачаад тавьчихсан, өөр будаг энэ тэр түрхчихсэн байсан гээ биз дээ. Тэр их дүнтэй хулгайчтай нь харьцуулж ярьдагаа болих хэрэгтэй. Их, бага гэлтгүй энэ хулгайчдаа бүгдийг нь шийтгэх хэрэгтэй. Одоо сүүлдээ бага дүнтэй бол бараг хулгай биш ухааны юм ярих гээд байгаа юмуу хаашаа юм.

Avatar

Нэргүй 2023-07-24 66.181.189.245

ug n hilgaich l bol hulgiach. tom jijig yalgaagui. suuliin ued jijig hulgaich nar m tomchuudtaigaa baritsdag bolj. terniug n orkuud n demjih yum. hulgaich niigem bolohoor tegdeg l baihdaa.

Avatar

зочин 2023-07-24 202.21.120.66

МУ-д шүүх, Цагдаа, Прокурор гэж жирийн иргэнийг цагдаж хорьж тамлаж байвал ажил нь бүтдэг байгууллага юм шиг санагддаг. тэгсэн хирнээ улсад өч төчнөөн тэрбумаар нь хохирол учруулсан томчуудын хэргийг хэрэгсэхгүй болгоод байдагт нь гайхдаг

Avatar

Нэргүй 2023-07-24 213.87.136.131

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-24 202.9.40.38

гэмт хэрэг үйлдсэн юм бол ял оногдуулах нь гарцаагүй. гэхдээ хорих ял оногдуулахгүй өөр төрлийн ял оногдуулж болохгүй байсан юм болов уу. Хорихоос өөр төрлийн ялл байдаггүй зүйл ангиар яллагдсан бол яаж ч чадахгүй. 80 настай эмээг давж заалдах шатны шүүхээс цагаатгасан тогтоолыг хэвээр батлах байхаа

Avatar

Нэргүй 2023-07-24 192.82.90.99

Монголын хуулийн байгууллагууд "хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм байгуулж" байгаа нь энэ юмуу даа ?!

Avatar

Зочин Нэргүй 2023-07-24 66.181.187.134

Хулгай хийсэн нь үнэн л юм билээ. ШийТГЭЛ хүлээх л ёстой. Гагцхүү хэдэн тэрбумын хулгайч нар шоронд орохгүй байгаатай зүйрлэж бодохоор л зүгээр суллачимаар санагдаад бна.

Avatar

JIRIIN IRGEN 2023-07-24 202.126.89.195

SHUUX PROKRORUUD BUGD XAMSAATANUUD……TENEG ABILGAJSAN BAS XERTSGII XUULIINXAN

Avatar

Зочин 2023-07-24 192.82.67.111

Хэнтий аймгийн цагдаа прокурор ичээчээ Хохиролгуй гээд байхад гэр булийн. Хоер хунийг хорьчихоод хохуул хуухэдд бусад хуухдийн эрх ашгийг ноцтой зорчиж байна Юун моннго угаах вэ 80 настай хогшин яаж монго угаачихсан юм Хуулийнханыг шалгах хэоэгтэй Ашиг сонирхлын танил талын арын хаалганы юм байна

Avatar

Нэргүй 2023-07-24 192.82.90.99

Монголд одоо хулгайч нараасаа илүүтэй хуулийхан өөрснөө хууль зөрчин баяжиж балайрч байна ш дээ ! Монголчууд одоо хулгайч нараас биш хуульч нараасаа айж амьдарч бна доо ! Манай хуульч нар хуулийн нэрээр бусдыг дарамтлаж, дураараа дургиж бна, 8 ишиг яг яруу тодорхой жишээ нь юм!

Avatar

Нэргүй 2023-07-24 192.82.83.54

одоо бүүр хулгайч нар нь хэвлэлийн хурал хийж байх ч гэж дээ хохиролгүй болгоно гэдэг чинь хулгай хийсэн гэсэн үг биз дээ

Avatar

Нэргүй 2023-07-24 66.181.187.42

а******н цагаадаад байхад хулгайч бол яршиг байна дөө.

Avatar

Зочин 2023-07-24 202.126.89.100

Төгөлдөр биш төрболд

Avatar

Нэргүй 2023-07-24 192.82.83.175

Хэн хулгай хий би ялгүй өнгөрөөнө гэсэн юм бол

Avatar

Нэргүй 2023-07-24 202.131.238.26

гэмт хэрэг хийж байхдаа бодох ёстой байсан юм

Avatar

Нэргүй 2023-07-24 188.162.254.24

дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !

Avatar

Нэргүй 2023-07-24 64.119.23.121

архины мөнгө чинь багадаад бну? гарч гудамж шүүрд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж