"Чөлөөт уран бүтээлчдийг дэмжсэн хуулийн төсөл боловсруулсан"

"Чөлөөт уран бүтээлчдийг дэмжсэн хуулийн төсөл боловсруулсан"

"Чөлөөт уран бүтээлчдийг дэмжсэн хуулийн төсөл боловсруулсан"

Олон нийтийн сүлжээнд караокед зарим дуу дуулахыг хасах тухай хууль боловсруулсан гэх мэдээлэл цацагдсан. Соёлын яамнаас энэ мэдээллийг үгүйсгэж, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр дэмжигдсэн. Энэхүү хуулийн төсөлд хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан уран бүтээлчид орлого олох боломжийг бүрдүүлэхээр тусгасан гэж мэдэгдсэн. Энэ талаар Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн тэргүүн, продюссер Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа. Түүнийг "Сүнс" хамтлагийн ахлагч, дуучин гэдгээр нь хүмүүс андахгүй. Тэрбээр сүүлийн жилүүдэд дуучны ажлаасаа хөндийрч, арын фронтод уран бүтээлчдийн эрх ашгийг хамгаалах тал дээр анхаарч, ажиллаж байгаа аж. 


-Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн тэргүүнээр ажиллаж байна. Энэ байгууллагын тэргүүний хувьд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн талаар байр сууриа илэрхийлэхгүй юу. Ажлын хэсэгт орж ажилласан уран бүтээлчийн хувьд мэдээлэл өгөөч?

-Бид Соёлын яамтай болоод гурван жилийн нүүр үзэж байна. Анх С.Чулууныг сайдаар томилоход 60 чөлөөт уран бүтээлч уулзаад, 47 хүний дэмжсэн гарын үсэгтэй албан бичиг хүргүүлж байлаа. Бид салбарынхаа эрх ашгийг хамгаалж, тусдаа яамтай болох нь чухал байсан. Манай төвийн удирдах зөвлөл болон ажлын хэсэг Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ангирмаа продюсераар ахлуулж, 2022 онд Ч.Номин сайдтай уулзсан. Уран бүтээлчид соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих талаар 10 гаруй асуудал дэвшүүлсэн. Салбар яамнаас эдгээр асуудлыг анхаарч, хууль батлахаар биднийг ажлын хэсэгт урьж оруулсан юм. Би хамт олноо төлөөлөн ажлын хэсэгт орж, ажилласан.

Монголын дуу хөгжим, урлагийг тодорхойлж буй 70-80 хувийн масс бол чөлөөт уран бүтээлчид байна. Тэдэн рүү хандсан хууль эрх зүйн зохицуулалтыг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль зохицуулах юм.

Хуульд зөвхөн оюуны өмч, эрхийн асуудлыг тусгаагүй. Дуу хөгжим дээр төрөөс нэгдсэн сан, датаг нэг удаа үүсгэж, хамтын ажиллагааны байгууллагатай хамтран эзэмших зүйл заалт байгаа. Энэ бол маш зөв. Дэлхийн улс орнуудад дэд бүтэц буюу ISRC энтернэйшнл стандартын код гэж бий. Монгол энэ дэд бүтцэд ерөөсөө холбогдоогүй. Тиймээс монгол дууг одоохондоо дэлхийд бүтээгдэхүүн гэж үзэхгүй байгаа юм. Монгол муудаа биш энэ кодыг авахгүй болохоор гадаадын байгууллагаар дамжин дуучид авч, олон улсад худалдаа хийх эрх нь үүсч байна. Ингэхийн тулд манайх дотоод хулгайн дуунуудаа цэгцлэх ёстой. Тэртэй тэргүй дэлхийтэй холбогдоод явахаар энэ асуудал цэгцэрнэ. Энэ зөрчлөөс ичээд байх юм байхгүй. Дэлхий нийтээрээ л ингэж хөгжиж байна. Энэ дэд бүтцийг эхлээд төр хувийн хэвшилтэйгээ хамтраад хийх хэрэгтэй. Цаашдаа уран бүтээлчид нь маш сайн хяналт тавьж, ил тод байлгах нь чухал.

-Чөлөөт уран бүтээлчид рүү хандсан хуулийн төсөл гэлээ. Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвд нийт хэчнээн уран бүтээлч нэгдээд байна вэ?

-Манай төвд нийтийн дууны 200 орчим уран бүтээлч, хип хоп урлагийн залуу артистууд, үндсэн 180 гишүүн гээд нийтдээ 300 гаруй уран бүтээлч бий. Ерөнхийдөө продюсер, студи, бичлэгийн эрх эзэмшиж буй дуучид буюу дууг биежүүлж байгаа уран бүтээлчдийн эрхийг хамгаалдаг байгууллага гэсэн үг юм.

-Ер нь гадаадад "хулгайлагдсан" оюуны өмчийн зөрчилтэй хэчнээн монгол дуу, хөгжмийн бүтээл байгаа бол?

-Хэд хэдэн кейс бий. Жишээлбэл, Ц.Чулуунбатын ая, С.Оюуны үг “Үгүйлэн санана ” дууны зохиогч нь хятад хүн болж, олон улсын шоунд хятад хэлээр дуулсан байдаг. Бид нэг кейс үүсгээд явж байна. Мөн П.Сандуйжавын үг,  Г.Пүрэвдоржийн ая “Улаанбаатарын үдэш” дуун дээр гадаадад зохиогчийн онцгой эрхийг зөрчөөд буй. Гадаад руу төрийн байгууллагаас илүү уран бүтээлчдийн хамтын удирдлагын байгууллагууд оюуны өмчийн асуудлыг илүүтэй хөөцөлдөж, ажилладаг.

Тиймээс л бид Өмнөд Солонгосын охидын алдартай хамтлаг "Blackpink, домогт дуучин, попын хаан Майкл Жексоны эрхийг Монголд хамгаалах гээд байгаа юм.

-Яаж?

-Гадуур үйлчилгээний газруудад энд тэндгүй дэлхийн алдартай хамтлаг, дуучдын дуу явж байдаг. Бид тэдний дууг үнэ төлбөргүй сонсч байна. Монголын ДНБ энэ жил 4700 орчим ам.доллар хүрсэн. Энэ тоог талбайн м.кв-д хуваасан тооцооллоор бодож, гадаад руу мөнгийг нь явуулах ёстой. Хамтын удирдлагын байгууллага тэр дуунуудын эрхийг хамгаална.

Жишээлбэл, үйлчилгээний газрууд 1990-ээд оны багц дуунууд авна гэвэл түүнийг нь дагалдуулаад шинэ залуу дуучдын дууг суулгаж өгөх байдлаар ажиллах юм.

Хуультай болсноор дуу хөгжмийн бүтээл өндөр үнэтэй болно гэж ойлгодог. Гэтэл иргэд өнөөдөр караокед 10, 20 мянган төгрөг төлөөд дуулж байна. Тэнд дуучны уран бүтээлийн нэмүү өртөг шингэсэн байгаа. Бизнес эрхэлж байгаа хүнд ямар ч хүндрэл байхгүй. Харин ч албан ёсны эрхтэй дуу, дүрсний бүтээлтэй болж, ая нь түрүүлж явахгүй, ямар ч хамаагүй дүрс дэлгэцэн дээр нь гарахаа болино. Дуу дуулж байхад тухайн хамтлаг дуучны зураг эсвэл эх орны байгаль, шинэ залуу үеийн залуусын зураг гарах гэх мэт сонголттой болно. Хоёрт, тэр орж байгаа мөнгөний тодорхой хувь нь уран бүтээлчдэд ирэхээр дараагийн уран бүтээлээ санхүүжүүлэх боломж бүрдэнэ. Уран бүтээлч хүмүүсийн талхны дараагийн хөрөнгийг худалдаж авч, дэмжиж байна гэсэн үг. Бид оюуны өмч бүтээж буй бүтээлчдийн хувьсгалыг хийх цаг болсон. Аж үйлдвэрлэл буюу бүтээлч үйлдвэрлэлээс гарч буй бүтээгдэхүүн нь гар утастай адил хэрэглээ болох ёстой.

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын удирдамжаар донор орнууд жижиг дунд, буурай орнуудын зах зээлийг судалдаг. Манай орныг тус байгууллагаас 2015 оноос хойш судалж, зөвхөн караокед эргэлдэж буй мөнгө гэхэд нэг жилд 15 тэрбум төгрөг байна гэсэн. Энэ их мөнгөөс уран бүтээлчид шанагаар ч авахгүй явж байна. Хэн сайд дарга байхаас үл хамаарч, соёлын салбарт ийм систем тогтож үлдэх ёстой. Дэлхий тэр чигээрээ ийм болчихсон, ганц манайхыг хүлээж байна.

өрөөс нэгдсэн сан, датаг нэг удаа үүсгэнэ гэлээ. Уран бүтээлчдийг дэмжих тусгай сан байгуулна гэсэн үг үү. Хэн эрх мэдэлтэй нь сангаас хүртдэг болох вий?

-Энэ хуулийн гол заалт нь сан байгуулах юм. Иргэд төрийн сангаар дамжуулж, эрх мэдэлтнүүд их хэмжээний мөнгө халаасладаг гэх ойлголттой боллоо. Өнөөдөр “Хү” хамтлаг олон улсын том фестивалиудад оролцож, эх орноо сурталчилж байна. Мөн охидын “Wasabies” хамтлаг Япон улсад 500-800 хүний өмнө тайзнаа гарч, цомгоо худалдаж байна. Үүн шиг гадаад зах зээлээс ашиг орлого олох хамтлаг, дуучдаа сангаас тодорхой хэмжээнд дэмжиж, нээлттэй ажиллах ёстой. Ингэж чадвал Монголын урлаг хөгжинө.

Урлагийнхан ардчилсан үзэлтэй улсууд. Хүмүүс биднийг нам дагадаг гэж их шүүмжилдэг. Бас улсад татвар огт төлдөггүй гэдэг. Бид шууд бусаар маш их татвар төлж, нэмүү өртөг үүсгэж ажилладаг.

Харин энэ талаар урлагийнхан бага дугардаг санагддаг. Хошин шогийнхон гэхэд 1990-ээд онд хаалгаа барих гэж байсан бүх төрийн өмчийн байр савыг дүүргэж, цалинжуулж байсан. “Сүнс” хамтлаг анх гарч ирэхдээ Үйлдвэрчний төв зөвлөлд долоон хоногт зургаан удаа тоглолт хийж байлаа. Тэгэхэд тухайн үеийн дарга нь нулимс дуслуулан “Бид ажилчдынхаа цалинг тавьж байна” гэж хэлж байсан. Бид зах зээлийн хэцүү үед тийм их зүйлийг хийж бүтээсэн. Манай хамтлагтай адил олон хамтлаг, дуучин аялан тоглолт хийж, төрийн байгууллагын ажилчдын цалин, тог дулааных нь мөнгөнд нэмэр болж байсан. Бид татвар төлж байгаагүй биш төлсөн. Одоо ч төлж байна. Хууль батлагдаж, шилэн систем бий болбол дэд бүтцээс И-Монголиа шиг татвараа шууд авна. Улсын сангаас нэг удаа мөнгө авч, дэд бүтэц үүсгэснээр уран бүтээлчид байнгын татвар төлдөг болох юм.

Гадуур хамтлаг, дуучдын дууг хуулбарлаж CD болгон худалдах нь багасчээ. Одоо караоке гэсэн хаяг байр болгоны булан тохойд байна шүү дээ. Хууль баталснаар ийм газрууд цөөрөх үү?

-Иргэд караоке ажиллуулах гэж байгаа бол хоёр төрлийн лицинз авах юм. Нэг нь жилийн хугацаатай зохиогчийн эрх эзэмшигчдийн зөвшөөрлийг авсан лиценз, нөгөөх нь сар болгонд 15-20 дуу нэмэгдэж буй эрхийн зөвшөөрөл авна. Үүлэн технологийн сан дээр дуунуудыг суурилуулна. Цагийн 10 мянган төгрөгийн төлбөртэй караоке байлаа гэхэд нэг цагт 18 дуу дуулдаг гэх тоо бий.

Бид нэг дуунаас 500 төгрөгийг л авах юм. Үүнийг задлавал, хөгжмийн зохиолч, яруу найрагч, компани, хамтын удирдлагын байгууллага тус бүр 100 төгрөг авна.

Энэ хууль хэрэгжвэл Газрын тухай хууль, Татварын тухай хуульд өөрчлөлт орно. Бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж буй объект буюу галерей, студи байгуулбал газрыг нь эхний таван жилд татвараас чөлөөлнө. Мөн аливаа уран бүтээл хийхэд хувийн аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагаас тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Дуучид нэг олон улсын уралдаанд оролцлоо гэхэд шагнал нь 5 мянган ам.доллар, явах зардал нь 10 мянган ам.доллар байх жишээтэй. Дараа нь улсаас уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлсэн хувийн компанийг тодорхой хэмжээнд татвараас чөлөөлдөг байх ёстой.

Хуулийн төсөлд ийм маш бодитой, хэрэгтэй заалтуудыг тусгаж өгсөн. Энэ бол хөрөнгө оруулагчдад таатай мэдээ.

-Одоо продюссерын ажилдаа бүр дасчихсан уу?
-Миний хувьд өнгөрсөн хугацаанд ”MAX Music” студи байгуулж, хамтлаг дуучдын уран бүтээлд продюсер хийж ажилласан. Жишээлбэл, “Фантастик” продакшны залуус, дуучин Ж.Алтанцэцэг, Б.Хонгор, Г.Эрдэнэчимэг, Нара буюу М.Нарантуяа болон "Гала" хамтлаг зэрэг олон сайхан уран бүтээлчтэй хамтран ажиллалаа. Одоо студийн маань үйл ажиллагаа өргөжиж, урлагийн арын фронтод тоглолт зохион байгуулж байна.

-Дуучин, продюсераас гадна эрх зүйч мэргэжилтэй гэж дуулсан?

-Тийм ээ. Урлагийнхаа салбарт хэрэгтэй эрх зүйч байхыг хичээдэг. Миний аав Эрдэнэт хотын Сум дундын шүүх байгууллагын дарга хүн байсан. Тиймээс том хүүгээ шүүгч болгох гэж их үзсэн. Аавынхаа мөрөөдлийг биелүүлж, би сүүлд хуулийн сургууль төгссөн юм.

-"Сүнс" хамтлаг тарсан шалтгаан нь таны ажилтай холбоотой гэж ойлгож болох уу?

-Эх орондоо хамтлагийн хоёр гишүүн ажиллаж, амьдарч байна. Хааяа найз нөхдийн урилгаар Мөөгийтэйгөө хамтран дуулна. Бидний дууг сонсох дуртай, фэнүүддээ зориулж дуулна. Тайзан дээр дуулах мэдрэмж үнэхээр сайхан. Энэ хугацаанд дуулаагүй шалтгаан гэвэл би продюсераар ажиллаж, урлагийн арын албанд ажиллаж эхэлсэнтэй холбоотой. Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийг 2003 онд анх “Сонор” студийн дэргэд байгуулж, захирал Б.Дэлгэртуяа эгч надад ажлаа хүлээлгэн өгсөн. Олны итгэл даан ажиллаж, уран бүтээлийн ажлаасаа хөндийрсөн. Өнгөрсөн хугацаанд “Сүнс” хамтлаг 20 гаруй дуу хийсэн байдаг. Тэр 20 гаруй дуунаас дөрөв тавхан дуу л бичүүлсэн байна. Бид их л чанартай уран бүтээл хийх ёстой гэдэг том босго тавьдаг. Цар тахлын үед хамтлагийн 30 жилийн ой тохиосон.

"Сүнс" 1990-ээд онд залуучуудыг илэрхийлсэн анхны хөвгүүдийн хамтлаг мөн үү мөн. Бид энэ түүхээ баталгаажуулж, пянз гаргах бодолтой байгаа.

Тиймээс рок попын салбарт олон жил амжилттай ажиллаж буй, олон киноны хөгжим хийсэн Н.Баярхүү болон “New star” студийн продюсер, хөгжмийн зохиолч С.Гантөр ахтай хамтран ажиллаж байна.“Сүнс” хамтлагийн хувьд 1990-ээд онд хөвгүүдийн хамтлагийн анхдагч болж үүсэн байгуулагдсан. Тухайн үед 1991-1995 он хүртэл бүжгийн хамтлаг байлаа. Хамтлагийнхаа 20 жилийн ой 2011 онд тохиож, бид дуулж, бүжиглэж тоглолтоо хийсэн. Энэ жил 32 жилийн ой болж байна.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-07-25 203.91.115.55

Байгалиас заяасан авьяас билэг бор зүрхээрээ зүтгэж яваа уран бүтээлчдээ мэргэжил боловсролын түвшин харгалзалгүй ялгаварлалгүй боломжийн хэрээр нь хүчтэй дэмжиж өгмөөр эрх тэгш үйлчилмээр байна

Avatar

Нэргүй 2023-07-25 157.131.120.125

Suns ch goy duunuudtai hamtlag bsn shuu. Lkhagvaadaa hairtai shuu

Avatar

Нэргүй 2023-07-25 213.87.153.87

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-25 202.21.112.154

уран бүтээлчид мөнгө авдаг болох нь зөв. гэхдээ нэг дуунаас 500 төг бол их бна. 100 байхад болно. 500 гэвэл хэрэгжилт нь худлаа болно. 3 минут тутамд 500 гэхээр явж өгнө, тэгээд төлдөг караокэ байхгүй болно

Avatar

Хаха 2023-07-25 202.9.46.206

Нам дагасан өлөн хулгаачуудл том жижигүй монголын хөгжлииин хулгаачууд зөндөө байхад нэг талбай дээр очиж орилоод үзээч зөвхөн ашиг орлого хөөсөн пялдагаууд

Avatar

зочин 2023-07-25 122.201.19.190

иймэрхүү эх оронч биш пялдага цүнх баригч нар монголоор дүүрлээ шүүх хуулийн шударга бус байдал нүүрсний хулгайч төрийн луйварчингуудтайгаа тэмцээч та нар улс орон чин авилгалчид аар дүүрлээ

Avatar

Нэргүй 2023-07-25 202.126.90.143

Дэлхийн одуудтай өөрсдийгөө зүйрлээд унасан ккк!Сонсогчдын ерэн хувь нь зохиолын гоншгоносон ижил хэмжээ ая дантай дууг ажилгүйдээ аргагүй эрхэнд сонсдог юм билээ

Avatar

Нэргүй 2023-07-25 103.161.242.150

ene neg erguu gar odo boltol bsaar l bgamu haha

Avatar

Нэргүй 2023-07-25 139.5.218.109

Жалга довны үзэлтэй худлаа гар

Avatar

Нэргүй 2023-07-25 202.9.46.5

Энэ ч шинэ зүйл биш. Хуучин ЗХУ гэж байхад тэндэхийн Хөгжмийн зохиолчдын холбоо гэж том, баян байгууллага байдаг байлаа. Ресторан, кафе зэрэг нийтийн хоолны газрууд хөгжим тоглуулахдаа ердөө 5 копейкийг нь хөгжмийн зохиолчид нь өгдөг. Шалихгүй мөнгө боловч Зөвлөлт орон даяарх хэдэн зуун мянган ресторан зоогийн газруудаас замбараагүй их мөнгө цуглана биз дээ.

Avatar

Нэргүй 2023-07-25 43.228.129.109

1 цагийн төлбөр нь 10000 төгрөг, 18 дууны төлбөр нь 9000 төгрөг, кароке нь ямар ашиг олох юм вэ?

Avatar

Зочин 2023-07-25 202.179.25.73

Үнэ нэмэх байлгүй.

Avatar

ccc 2023-07-25 122.201.24.24

Sunsiin duug hen ch duulahgui naasan

Avatar

Нэргүй 2023-07-25 202.9.40.224

хуулийн төслийнх нь нэр энэ тэр нь бүр нэг соц үеийнхээрээ тэгчихээд бас уран бүтээлчид ч гэх шиг үнэн алиа

Avatar

Нэргүй 2023-07-25 64.119.29.63

хэ хэ хэ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж