Аймаг, сумдын 100 жилийн ойн үзүүр, түрүү бөхчүүд тодров

Аймаг, сумдын 100 жилийн ойн үзүүр, түрүү бөхчүүд тодров

Үндэсний их баяр наадмын комиссоос гаргасан шийдвэрийн дагуу долдугаар сарын 10-13-н хүртэл бүх нийтээр баяр наадмыг тэмдэглэдэг уламжлалтай. Тиймээс аймгууд сумдын баяр наадам хуваарийн дагуу үндэсний баяр наадмын дараа болж буй. Энэ жил дөрвөн аймгийн 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд олон сумын тэгш ой тохиож байгаа. Энэ жилийн тэгш ойтой  аймаг, сумдын наадмын үзүүр, түрүү бөхчүүдийг танилцуулж байна.


УЛСЫН АВАРГА П.БҮРЭНТӨГС ТҮРҮҮЛЖ, УЛСЫН ЗААН Б.СЕРИК ҮЗҮҮРЛЭЛЭЭ

Хэнтий аймгийн Дархан сумын түүхт 100 жилийн ойн баярыг тохиолдуулан хүчит 128 бөхийн барилдаан болж Увс аймгийн Давст сумын харьяат Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат Улсын заан Б.Серик үзүүрлэжээ.

Их шөвөгт Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын начин Д.Тамир, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат улсын начин Д.Хүдэрбулга нар шалгарсан байна.

ХЭНТИЙН ӨМНӨДЭЛГЭРИЙН НААДАМД СУМЫН ЗААН Б.ЦОГТ ХОЁР ДАХЬ УДААГАА ТҮРҮҮЛЭВ

Тулгар Төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний Эрх Чөлөө Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын Хувьсгалын 102 жилийн ой, Хан Хэнтий аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Улсын Тэргүүний Өмнөдэлгэр сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын сумын цол, чимэг олгох барилдаанд сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон 64 бөх барилджээ.

Тус барилдаанд Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат сумын заан Б.Цогт түрүүлж сумын баяр наадмын хоёр дахь удаагийн түрүүг авсан байна.

Харин Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат сумын заан О.Ихбаяр үзүүрлэжээ. Их шөвөгт Өмнөдэлгэр сумын заан Д.Отгонбаяр, У.Шижирбаатар нар шалгарч чимэг нэмсэн байна.

АРХАНГАЙН БАТЦЭНГЭЛИЙН НААДАМД 64 БӨХ ХҮЧ СОРИЛОО

Архангай аймгийн 100 жилийн ой, Батцэнгэл сум үүсэн байгуулагдсаны 99 жилийн ойн баяр наадам энэ сарын 13-нд өргөн дэлгэр болж өндөрлөлөө.
Бөхийн барилдаанд 64 бөх барилдсанаас шөвгийн дөрөвт Дэл багийн харьяат сумын заан Г.Дашлхүмбэ зургаа даван түрүүлж, Дайрбор багийн харьяат сумын заан Д.Тэмүүлэн үзүүрлэсэн байна.
Шигшээ 16 бөхийн барилдаанд Баян уул багийн харьяат залуу бөх М.Мягмарцэрэн түрүүлж Хөнөг багийн харьяат М.Өсөхбаяр үзүүрлэжээ.
ЭРДЭНЭЦОГТЫН НААДАМД ААВ, ХҮҮ ТҮРҮҮЛЖ ОЛНЫГ БАЯСГАВ

Үндэсний их баяр наадмын барилдааны дөрвийн даваанд Цэргийн  арслан Г.Жамбалдорж унаж, хүүгийн хамт уйлсан нь  үзэгч олны сэтгэгдлийг ихэд хөдөлгөсөн. Олон хүн аав, хүү хоёрт ирэх жилүүдийн наадамд түрүү, үзүүр их байгааг ерөөж, хүүгийн хүмүүжил, аавыгаа хайрлах сэтгэл нь ундарч байгааг хэлж байсан нь саяхан. Тэгвэл өнгөрсөн Ням гаригт /2023.07.23/ Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 100 жилийн ойн барилдаан; Цэргийн арслан Г.Жамбалдорж түрүүлжээ.

Мөн түүний хүү Ж.Дарханбаатар өсвөрийн ангилалд зодоглож түрүүлсэн байна.

Аавынхаа зодог, шуудгийг барин хэдхэн хоногийн өмнө уйлж байсан хүү аймаг, сумдын наадмын өсвөрийн барилдаанд тун чиг амжилттай оролцож байгаа нь хүмүүсийн хайр, хүндлэлийг ихэд татаж буй юм.

2018 онд Цэргийн арслан цол хүртсэн Г.Жамбалдоржийн хувьд жил жилийн баяр наадмаар улсын цолонд хүрэх тааварт багтдаг. Тиймдээ ч энэ жилийн улсын наадмаар түүнд болон хүүд нь хүлээлт их байсан нь тодорхой. Ирэх жилийн наадам хол байгаа ч хэдийнэ тэрбээр бэлтгэлээ базааж эхэлсэн нь бөх сонирхогчдын дунд дахин хүлээлт үүсгээд байна.

Б.ГОНЧИГДАМБА ГАРЬД ЗАВХАНЫ ИХ-УУЛЫН НААДМЫГ ӨНГӨЛӨВ

Алтангадас одонт Завхан аймгийн Их Уул сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам өнгөрсөн долоо хоногт болж хүчит бөхийн барилдаанд Монгол Улсын гарьд Б.Гончигдамба, Монгол Улсын харцага Д.Бат-Эрдэнэ, Монгол Улсын начин Ж.Дагва-Очир нарын улсын цолтой бөхчүүд зодогложээ.

Улмаар Монгол Улсын гарьд Б.Гончигдамба төрөлх сумынхаа түүх 100 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн байна.

ТОСОНЦЭНГЭЛИЙН ТЭГШ ОЙД УЛС, АЙМГИЙН ЦОЛТОЙ 128 БӨХ ЗОДОГЛОЛОО

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 100 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын гарьд Ш.Жаргалсайхан, Улсын харцага Ш.Уламбаяр, Н.Золбоо, Ш.Пүрэвгарьд, Улсын начин Б.Бадамсүрэн, Ө.Батзул нарын тэргүүтэй улс аймгийн цолтой 128 бөх барилджээ.

Тус наадмын барилдаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Кевико компанийн бөх аймгийн хурц арслан М.Амарсанаа түрүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Бадрах өглөө компани Нэгдэл клубийн бөх улсын начин Ө.Батзул зургаа даван үзүүрлэсэн байна.

Их шөвөгт улсын үнэн зоригт харцага Ш.Уламбаяр, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо нар шалгарчээ. Түрүүлж, үзүүрлэж шөвгөрсөн бөхчүүдэд баяр хүргэж, түрүү бөх 10 сая, үзүүр бөхийг найман сая их шөвгийн дөрвөн бөх тус бүр гурван сая, дунд шөвөг тус бүр нэг сая төгрөг гардуулжээ.

МОНГОЛ УЛСЫН ӨСӨХ ИДЭР НАЧИН Э.ДАШ ЭРДЭНЭДАЛАЙН 100 ЖИЛИЙГ ЧИМЭВ
Алтангадас одонт Эрдэнэдалай сум байгуулагдсаны түүхт 100 жилийн баяр наадмаар 64 бөх барилдаж, үзүүр, төрүү бөхчүүд тодров.
Тус аймгийн наадамд улс аймгийн цолтой 64 бөх зодоглосноос Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Монгол Улсын Өсөх идэр начин Э.Даш түрүүлэв.
Үзүүр түрүүд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Аймгийн арслан Н.Амгаланбаатар, шөвгийн дөрөвт Эрдэнэдалай сумын харьяат Монгол Улсын начин А.Алтанхуяг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Аймгийн арслан Н.Ганбаатар нар шалгарч наадамчин олноо баясгалаа.
АРХАНГАЙ 100 ЖИЛД ЗОДОГЛОХ БӨХЧҮҮДИЙН БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ
Мөн тэгш ой нь тохиож байгаа аймгуудын хувьд наадмаа нэгдсэн хөтөлбөр, зохион байгуулалттайгаар хийж байгаа бөгөөд Архангай аймаг өнөөдөр, маргааш буюу долдугаар сарын 25, 26-нд Монголын Үндэсний бөхийн холбооны сайтаар цахимаар зодоглох бөхчүүдийг бүртгэх аж.
Барилдах бөхчүүд өөрсдийн биеэр, цолны үнэмлэхтэйгээ очиж, цахим бүртгэлд комиссоор дамжуулан хамрагдахыг анхааруулжээ.
Бөхийн барилдаан Ара комплекст болох бөгөөд тус аймгийн тэгш ойн наадам албан ёсоор маргаашаас эхэлж байна.
Зургуудыг цахим хуудаснаас ашигласан болно
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Анударь 2023-07-25 202.126.90.82

танд баярлалаа

Avatar

Нэргүй 2023-07-25 213.87.153.87

))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Бадарч тахар 2023-07-25 59.153.115.225

Архангайн ойд харцага Мөнхэрдэнэ түрүүлнэ ! наадмаас хойш жаахан ууртай яваад байгаа !

Avatar

Нэргүй 2023-07-25 64.119.27.182

Хэнтийн Дарханы хүргэн хүчит аварга Бүрэнтөгс хадмынхаа нутгийн наадмыг чимэж яваа юм биз дээ !
Зөвөө зөь ! Баяр хүргэе !

Avatar

Нэргүй 2023-07-25 124.158.107.35

хуучин зураг тавихаа боль , аль эрт бурхан болсон хүн засуул хийгээд зогсож байхын

Avatar

зочин 2023-07-25 202.21.120.66

Сумын тэгш ойн баяр наадамд улсын цолтой бөхчүүд барилдах нь наадмын чимэг хэдийч байг нь түүгээд явдаг, бага цолтой бөхчүүдэд хөгжих цолоо ахиулахад нь болоцоо олгохгүй хаалт болоод байгаа талтай харагддаг. тиймээс цлсын цолтой бөхчүүд наадамчин үзэгч олныг баясгая гэж байгаам бол бусад үед цол олгодоггүй барилдаанд очиж барилдаж байгаачээ гэж хүсэх байна

Avatar

Нэргүй 2023-07-25 77.53.97.57

tsol olgoh barildaan bishee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж