
Хог боловсруулах үйлдвэрийн 70 хувь нь хотын мэдэлд байдаг ч улсын болон нийслэлийн төсвөөсөө ямар нэгэн татаас авдаггүй хэвийн ажилладаг тухайгаа тус үйлдвэрийн менежер хотын даргыг зочлох үеэр танилцуулжээ. Мөн дөрвөн том дамжлагаас бүрдсэн үйлдвэр хог хаягдлыг шатааж боловсруулж, уур гарган эрчим хүч үйлдвэрлэдэг технологийн горимын талаар тус үйлдвэрийн инженер тайлбарласан байна. Харин хаягдал үнсийг булах замаар дахин боловсруулдаг байна. Үйлдвэр анхнаасаа дардан замаар яваагүй, элдэв хавчлага шахалтад орж, барилгын ажил нэг хэсэг зогсч байжээ. Үйлдвэртэй танилцах явцдаа хотын дарга ашгаа хэрхэн тооцдог, хог хаягдал нийлүүлэх давтамж хэр байдаг талаар сонирхоход “Хог хаягдлын үйлдвэр 50 км-ын тойрог дотор ажилладаг. Ингэж байж гэмээнэ ашигтай ажиллана” хэмээн тайлбарлажээ.
Д.Цээнэ