Цахилгааны утаснуудыг урлагийнхан өөрсдийн хөрөнгөөр засна гэв

Цахилгааны утаснуудыг урлагийнхан өөрсдийн хөрөнгөөр засна гэв

Цахилгааны утаснуудыг урлагийнхан өөрсдийн хөрөнгөөр засна гэв

Нийслэлд үргэлжлэн орж байгаа түр зуурын борооны улмаас эрсдэл үүсч байгаа тохиолдол олон бий. Тэдгээрийн нэг нь цахилгааны ил задгай утас масслах, иргэд нийтийн гудамж талбайд тогонд цохиулах зэрэг эрсдэл үүсч байна. Хэдийгээр хотын холбогдох албаныхан ил задгай гэрлийн утас, цахилгааны монтажуудыг засварлаж байгаа ч зарим байршилд засвар огт хийхгүй байгааг иргэд хэлж буй. Тэгвэл тус байршлуудад олны танил хүмүүс өөрсдийн хөрөнгөөр зардлыг нь гаргаж мэргэжлийн хүмүүсээр засвар хийлгэхээ мэдэгдэж эхлээд байна.

Сүүлийн жишээ гэхэд, өчигдөр /2023.07.23/ "Peace mall" төвийн дэргэд алхаж явсан иргэн борооны үеэр тогонд цохиулж, түлэнхийн төвийн яаралтай тусламжид хүргэгдсэн.

Өмнө нь ч ил задгай цахилгааны утсанд тогонд цохиулж хүнд гэмтэл авсан, нас барсан тохиолдол цөөнгүй бий. Тэгвэл дуучин Ану /Ч.Уранхолбоо/, хошин урлагийн залуу уран бүтээлчид цахим хуудсаараа мэдээлэл хийж эрсдэлтэй, ил задгай цахилгааны утаснуудыг засна гэв. Хүмүүс ч энэ санаачлагыг олноор дэмжиж, ойр орчиндоо байгаа эрсдэлтэй бүсүүдийг зургаар баталгаажуулан илгээжээ.

Хотын захын хэсгээр гэлтгүй, төвийн бүсүүдэд ч цахилгааны ил задгай тогтой утас их байгаа бөгөөд эхний ээлжид хүүхэд олноор зорчдог тоглоомын талбай дахь цахилгааны утаснуудыг далд хэлбэрт шилжүүлнэ гэжээ.

Сайн дураар нэгдэх урлагийнхан болон иргэдийг идэвхтэй нэгдэхийг уриалж байгаа бөгөөд үер усны эрсдэлтэй үед тогонд цохиулах тохиолдол нэмэгдэж байгаа учир өөрсдийгөө болон байгаа орчноо аюулгүй болгох уриалгыг ийнхүү олны танилууд гаргаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2023-07-24 122.201.21.121

УЛААНБААТАР ИХ ДЭЛГҮҮРИЙН ХАЖУУ ТАЛЫН ГАРЦНЫ ТӨМӨР ТОГТОЙ ХАЙОЦАГ ЧИНЬ БЭТҮҮМЖЛЭГДСЭНБАЙХАД ЯАГААД ТОГ ЦОХИВ. ОДОО НОМИН ИХ ДЭЛГҮҮР РҮҮ ФОНТАНТ ТАЛБАЙГААС ОЧИХ ЯВГАН ХҮНИ ГАРЦАН ДЭЭ БАС НЭГ ТОГТОЙ ТӨМӨР ХАЙРЦАГ БАЙНА. ТЭР ЗАМААР ГАРАХГҮЙ БАЙХ УУ .АЮУГҮЙ ГАРЦ ХААНА БАЙНА

Avatar

Нэргүй 2023-07-24 66.181.160.7

Санаачлага гаргаад боломжоороо ил гарсан утаснуудыг засна гэж байхад ямар сонин юм бичдэг улсууд вэ, ганцыг зассан ч болж л байна шүү дээ. Өөрсдөө очоод засаж чадахгүй бол элдэв юм бичихээ болимоор юм.
Санаачлага гаргасан залуучуудад талархаж байна.

Avatar

Нэргүй 2023-07-24 213.87.136.131

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

pkxnt 2023-07-24 92.154.66.238

Худ попрохооо болиоо их л болж 1-2 засаад л попроод л өнгөрнө. Тан нарыг ямар мэдэхгүй биш

Avatar

Балдан 2023-07-24 202.131.233.190

Төрийн хийх ажил, хийх гэж татвар биднээс авч байгаа. Гэхдээ ажлаа хийхгүй бгаа болохоор аргаа ядаад хувь хүмүүс хийнэ гэнэ дээ

Avatar

зочин 2023-07-24 192.82.69.63

Жүжигчид дуучдыг үндсэн мэргэжлээсээ гадна давхар цахилгааны инженер, цахилгаанчны мэргэжилтэй төгсдөг гэж мэдээгүй явжээ, туршлагагүй улс сайн мэдэхгүй юмаараа хамаагүй оролдож байж тогонд цохиулчих вий дээ, хөөрхийс

Avatar

Нэргүй 2023-07-24 203.98.76.4

Манай ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨТНҮҮД хийгээд ТӨР ЗАСАГ Өөр өөрсдийн Санаан Зоргоороо Ажлаа Буруу Төлөвлөж, Бүх Хууль Стандартыг зөрчиж Алив Барилга Байгууламжийн Төсөл бүрийг хэрэгжүүлсэн нэртэй яг л САРМАГЧИН ШИГ АЖИЛЛАЖ ирсэн дээ, Нэг ёсондоо МӨНГӨ ба ЭРХ МЭДЭЛ БҮХНИЙГ ДЙИЛНЭ гэсэн зарчмаар сүүлийн 30-аад жил явж ирсэндэ. Гадаад, Дотоодын аль МЭРГЭЖИЛТНИЙ Үгийг Нохой х** Чинээ Тоодоггүй, Үр дүнд нь б**с ДОЛООГЧИД, АВИЛГАЧИД Төрөн гарах ХӨРС Суурийг Хөрөнгөтнүүд ба Төр Засаг Өөрсдөө л бий болгосон.

Avatar

Нэргүй 2023-07-24 188.162.254.24

Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг

Avatar

Нэргүй 2023-07-24 202.126.88.188

Нөгөө эргүүнүүд эргүүтээл унацгаавуу бас

Avatar

з 2023-07-24 202.126.90.16

урлагийнхан эвдчихээд засах гээд байгаа юм уу. эсвэл цахилгааны инженерүүд болчихсон юм уу

Avatar

Нэргүй 2023-07-24 203.98.76.4

Ямар ч Барилгын Төсөл дээр ХЯНАЖ, УДИРДАЖ байгаа ХҮМҮҮС-д л Хамаг Учир байдаг юмдаа.
Ажлаа Төлөвлөж Чадахгүй, Төлөвлөгөөний Дагуу Ажиллаж Чадахгүй, тгээд бүгдээрээ нэх том том юм яриад л эсвэл Эвдрэлцэж Хөлөө Жийлцэн БҮлэг Фракцаар ажилласаар БАГ болж ажиллахыг Монголчууд Огт Мэдддэгүй Ажлаа Яг л САРМАГЧИН шиг хийдэгт л Хамаг Учир Байгаамдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж