Цахилгааны утаснуудыг урлагийнхан өөрсдийн хөрөнгөөр засна гэв

Хуучирсан мэдээ: 2023.07.24-нд нийтлэгдсэн

Цахилгааны утаснуудыг урлагийнхан өөрсдийн хөрөнгөөр засна гэв

Цахилгааны утаснуудыг урлагийнхан өөрсдийн хөрөнгөөр засна гэв

Нийслэлд үргэлжлэн орж байгаа түр зуурын борооны улмаас эрсдэл үүсч байгаа тохиолдол олон бий. Тэдгээрийн нэг нь цахилгааны ил задгай утас масслах, иргэд нийтийн гудамж талбайд тогонд цохиулах зэрэг эрсдэл үүсч байна. Хэдийгээр хотын холбогдох албаныхан ил задгай гэрлийн утас, цахилгааны монтажуудыг засварлаж байгаа ч зарим байршилд засвар огт хийхгүй байгааг иргэд хэлж буй. Тэгвэл тус байршлуудад олны танил хүмүүс өөрсдийн хөрөнгөөр зардлыг нь гаргаж мэргэжлийн хүмүүсээр засвар хийлгэхээ мэдэгдэж эхлээд байна.

Сүүлийн жишээ гэхэд, өчигдөр /2023.07.23/ "Peace mall" төвийн дэргэд алхаж явсан иргэн борооны үеэр тогонд цохиулж, түлэнхийн төвийн яаралтай тусламжид хүргэгдсэн.

Өмнө нь ч ил задгай цахилгааны утсанд тогонд цохиулж хүнд гэмтэл авсан, нас барсан тохиолдол цөөнгүй бий. Тэгвэл дуучин Ану /Ч.Уранхолбоо/, хошин урлагийн залуу уран бүтээлчид цахим хуудсаараа мэдээлэл хийж эрсдэлтэй, ил задгай цахилгааны утаснуудыг засна гэв. Хүмүүс ч энэ санаачлагыг олноор дэмжиж, ойр орчиндоо байгаа эрсдэлтэй бүсүүдийг зургаар баталгаажуулан илгээжээ.

Хотын захын хэсгээр гэлтгүй, төвийн бүсүүдэд ч цахилгааны ил задгай тогтой утас их байгаа бөгөөд эхний ээлжид хүүхэд олноор зорчдог тоглоомын талбай дахь цахилгааны утаснуудыг далд хэлбэрт шилжүүлнэ гэжээ.

Сайн дураар нэгдэх урлагийнхан болон иргэдийг идэвхтэй нэгдэхийг уриалж байгаа бөгөөд үер усны эрсдэлтэй үед тогонд цохиулах тохиолдол нэмэгдэж байгаа учир өөрсдийгөө болон байгаа орчноо аюулгүй болгох уриалгыг ийнхүү олны танилууд гаргаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж