АНУ Солонгосын хойгт байлдааны бэлэн байдлаа хангаж байна

АНУ Солонгосын хойгт байлдааны бэлэн байдлаа хангаж байна

АНУ Солонгосын хойгт байлдааны бэлэн байдлаа хангаж байна

Сүүлийн 40 жилийн хугацаанд анх удаа АНУ-ын цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоц өнгөрсөн Мягмар гаригт  Солонгосын хойгт зангуугаа хаясан нь Пёньян-Сөүлийн хурцадмал байдлыг нэмэгдүүлсэн. Тэгвэл цөмийн хөдөлгүүртэй хоёр дахь хөлөг онгоц өнөөдөр Өмнөд Солонгосын өмнөд хэсгийн цэргийн баазад иржээ.

“USS Annapolis” хөлөг онгоц Өмнөд Солонгосын өмнөд Чежү арал дахь тэнгисийн цэргийн баазад нэвтэрсэн гэж Сөүлийн албаныхан мэдэгдэв.

"АНУ-ын Аннаполис хөлөг онгоц хүрэлцэн ирснээр хоёр улсын тэнгисийн цэргийн хүчин нэгдсэн байр сууриа бэхжүүлж, эвслийн 70 жилийн ойг тохиолдуулан солилцооны үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна" гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдэгджээ. Мөн энэ нь  Хойд Солонгосын цөмийн заналхийллийг эсэргүүцэхийн тулд Сөүл, Вашингтоны зүгээс хойг дахь АНУ-ын стратегийн техникийг нэмэгдүүлэх хүчин чармайлтынх нь нэг гэж үзэж байна.

"USS Annapolis" хөлөг нь өмнө нь ирсэн "USS Kentucky"-ээс ялгаатай нь цөмийн зэвсэггүй бөгөөд усан онгоц болон шумбагч онгоцны эсрэг байлдааны чиглэлээр мэргэшсэн. Тус хөлөг өнгөрсөн есдүгээр сард Солонгосын хойгийн олон улсын усан хилд Өмнөд Солонгос, Японтой хамтран шумбагч онгоцны эсрэг гурван талт сургуулилалтад оролцсон. 

Харин баллистик пуужин харвах шумбагч онгоц “USS Kentucky” өнгөрсөн Мягмар гаригт Өмнөд Солонгост боомтод ирсэн. Энэ нь 1980-аад оноос хойш АНУ-ын цөмийн зэвсэгтэй баллистик пуужингийн шумбагч хөлөг онгоц хойгт ирсэн анхны тохиолдол болсон. Энэ нь Хойд Солонгостой цөмийн дайн дэгдсэн тохиолдолд хариу арга хэмжээг зохицуулах АНУ, Өмнөд Солонгосын хооронд яриа хэлэлцээ эхэлсэн үетэй давхцсанаараа анхаарал татаж байна.

Хойд Солонгосын талаас  АНУ-ын цөмийн хөдөлгүүрт хөлөг хойгт ирсний дараа  Лхагва гаригт хоёр баллистик пуужин харвасан бол Бямба гаригт дахин хэд хэдэн далавчит пуужин харвасан. 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-07-24 194.230.160.215

алалцаг, хойд со зүгээр бхгүй, АНУ руу дөхөж очиж бгаад шууд аарвах юм байжил бнаа, 2 со г хэзээ ч нийлүүлж болохгүй ануд хоол хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-07-24 172.59.200.18

elbeg baabar ges3n anerukiin tagnuuluudiig zaikuulaj baij mongol orshin togtonono

Avatar

Нэргүй 2023-07-24 103.26.194.44

чамшиг оросын троллуудыг зайлуулж байж монгол хөгжинө

Avatar

Нэргүй 2023-07-24 213.87.136.131

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-24 202.9.46.37

Зөв, одоо жоохон цочоогоод элийрлээс нь нь сэрээгэд өгөх цаг нь болсон. Бүдүүн махан толгой баруун тийшээ ч харуулж пуужиндаад, зүүн тийшээ ч харж пуужиндаад тэнэглэл мунаглал нь хэтэрч байна

Avatar

Нэргүй 2023-07-24 202.179.25.89

Америк хаа байсан Азид Солонгосын хойгт үлийгээ хийж байнаа

Avatar

Нэргүй 2023-07-24 202.126.89.251

Ац л хайж яваа биз ккккк

Avatar

өвгөн 2023-07-24 150.129.143.107

энхийг тогтоохоор ирж байна малах

Avatar

Зочин 2023-07-24 202.126.90.120

Дарангуйлагч нарын хандыг нь хага дарж чадах ганц улс нь Америк л юм да.. Бурханы аварлаар ийм улс байдаг нь яамайдаа

Avatar

Нэргүй 2023-07-24 198.166.185.46

ямар аймаар пялдага вэ

Avatar

Нэргүй 2023-07-24 43.242.242.59

Бадарчин явсан газар балагтай. Дайн байлдаан болгонд АНУ оролцох юмдаа. Тэдэнгүйгээр дайн мөргөлдөөн болно гэж үгүй юмаа

Avatar

Нэргүй 2023-07-24 192.82.64.153

Америк гэж яасан ханаж цаддаггүй улс байнаа хаана л бол хаана хүний хэрэгт оролцоно

Avatar

Иргэн 2023-07-24 150.129.141.116

Өмнөд Солонгос, Япон, Хавай, Гуам, за тэгээд АНУ тэр чигээрээ хойдуудын бай болох юм байна дөө. Хойдууд чинь 15 мянган км-ын тусгалтай пуужин амжилттай туршичихаад байгаа. АНУ-ын зүүн эрэгт ч хүрчих байх шүү

Avatar

Нэргүй 2023-07-24 64.119.17.4

Хойдууд чинь Америкт юу ч болохгvй, хvсвэл Хойдуудын пуужинг баазаасаа хеерехед нь л устгана. Яах аргаггvй Емнед Солонгос хаяа дэрлээд дайтвал хохирол их болох учраас бас тэгээд Хятад Орос Хойдуудын талд байдгаас дэлхийн дайн болохоос болгоомжлоод ингээд байж байдаг

Avatar

Нэргүй 2023-07-24 192.82.84.54

tsomiin zevseggui olsgolon yedni yaajch chadaagui ym baij odoo barahu

Avatar

Зочин 2023-07-24 192.82.75.118

Хэрэв АНУ хойт солонгосын эсрэг дайн өдөөвөл эхний ээлжинд Өмнөт солонгос, Япони, газрын хөрснөөс арчигдаж болзошгүй аюулд учрана. Хойт солонгосыг цөмийн зэвсгээр айлгах гээд хэрэггүй б**х аа. Хэрэв АНУ, барууны түрэмгийлэл байгаагүй бол Хойт солонгос цөмийн зэвсгээр хөөцөлдөх шаардлагагүй байсан.

Avatar

ЗОЧИН 2023-07-24 192.82.89.24

ХОЙД СОЛОНГОС ГЭДЭГ УЛСЫГ ХЯТАДУУД Л БИЙ БОЛГОСОН. ХОЙД СОЛОНГОС БАЙХ НЬ ХЯТАДАД АШИГТАЙ. ХЭРВЭЭ ХОЙД СОЛОНГОСТОЙ АНУ БАЙЛДААД ЭХЭЛВЭЛ ЭНЭ ДАЙНД ХЯТАДУУД ОРОХ НЬ ТОДОРХОЙ. СИСТЕМ ТОГТОЛЦООНЫ ЗӨРЧИЛ ГЭХ ҮҮ ДЭ. ТЭРНЭЭС ТҮРЭМГИЙЛЭЭД БАЙГАА Ч ЮМ АЛГА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж