Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигт цахиур хагалж буй Н.Нандинхүсэлийн мөрөөдөл биелжээ. Тэрбээр манай сайтад ярилцлага өгөхдөө "Би АНУ-ын WNCAA-д тоглох мөрөөдөлтэй" гэдгээ хуваалцаж байсан бол түүний мөрөөдөл биелж, АНУ-д сагсан бөмбөгийн спортоор суралцах урилга хүлээн авсан байна. Түүний хувьд АНУ-ын том академид суралцахаар болсон Монголын анхны эмэгтэй тоглогч болж байгаа гэнэ.
Арван жилийн сурагч, 16 настай тэрбээр "Улаанбаатар Амазонс" багийнхаа гол тоглогч юм.
Тэрбээр анх тавдугаар ангидаа нийслэлийн "Улаанбаатар" лигээс алтан медаль хүртэж байжээ. Өмнө нь ярилцлага өгөхдөө "Би Логарифм сургууль дээр багштайгаа хувийн бэлтгэлээ хийдэг. Бас 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багт харьяалагддаг. Тэр үед 3х3 сагсны О.Хулан, Б.Ариунцэцэг эгч нартайгаа хамт лигт оръё гэж багаас санал тавьсан. Тэгж л "Улаанбаатар Амазонс" багт нэгдэхээр болсон. Би багаасаа WNCAA-д тоглож буй Пейж Баккерс гэдэг тамирчинг бараг 8-9 жил дэмжиж байгаа. Миний мөрөөдөл бол тамирчин талаасаа Америкт WNCAA-д тоглох. Өөр том зорилго гэвэл олимпод олимпийн цэнгэлдэхэд медаль хүртээд зогсч баймаар байна" гэдгээ хэлж байв.
Холбоотой мэдээ