Ж.Алтансүх: Хотын үер мэргэжлийн бус, мэдлэггүй удирлагуудаас болж байна

Ж.Алтансүх: Хотын үер мэргэжлийн бус, мэдлэггүй удирлагуудаас болж байна

Ж.Алтансүх: Хотын үер мэргэжлийн бус, мэдлэггүй удирлагуудаас болж байна

Улаанбаатарт энэ сарын 6-8-нд болон өчигдөр /2023.07.23/ орсон борооны улмаас нийслэлд олон өрх, аж ахуй нэгж эд хөрөнгөөр хохирч, зам талбай сүйдсэн. Үүнд хотын удирдлагууд байгалийн давагдашгүй хүчин зүйлийн үед хот төлөвлөлтгүйн улмаас ийн их хэмжээний хохирол учирч байна гэдэг тайлбар мэдээллийг өгч байгаа. Улаанбаатарт түр зуурын усархаг бороо орж үерийн эрсдэл үүсч байгаа нь үнэхээр хот төлөвлөлтгүйгээс болж байгаа эсэх асуудлаар Монгол Улсын зөвлөх архитектор Ж.Алтансүхээс тодрууллаа.


-Хотод үүсээд байгаа үерийн эрсдэл юунаас болж үүсээд байна вэ. Үнэхээр төлөвлөлтгүйн улмаас үүссэн үү, эсвэл төлөвлөлтийн хэрэгжилт байхгүйгээс болж байна уу?

-Одоогийн үүсээд байгаа нөхцөл байдал олон зүйлээс шалтгаалж байгаа. Хамгийн гол шалтгаан нь ажил хариуцсан хэсэг буюу Хотын захиргаа, гүйцэтгэх удирдлагатай шууд холбоотой. Нэгдүгээрт, хотын захиргааны хот төлөвлөлт менежментийн байдал зөрчигдсөн. Хоёрдугаарт, хот төлөвлөлт гэдгийг захиргааны аргаар шийдэх гэж оролдож байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл удирдлагын функцүүд нь хоорондоо уялдаа холбоогүй болсон байна. Гуравдугаарт, хотжилтыг мэргэжлийн хүмүүсийн хийсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хийхгүй, хотын удирдлага өөрийн захиргааны ажил мэт шууд удирдлагадаа байлгаж байгаа нь алдаатай.

Хот төлөвлөлтийн алдааг төлөвлөлт хийж байгаа хүмүүсийн ажилтай нь иргэд шууд холбож ойлгодог. Гэтэл үнэндээ төлөвлөлтийн байдал алдагдаад 30-аад жил болж байна. Энэ бол хотын удирдлагуудын мэргэжлийн бус үйл ажиллагаанаас үйдэлтэй хотын аюулгүй байдал алдагдсан хэлбэр.

Мэдээж хот төлөвлөлтөд үер усны асуудлыг тооцох стандарт, олон улсын арга аргачлал бий. Түүнийг төлөвлөлт хийж байгаа мэргэжлийн хүмүүс тусгаж хийдэг. Харамсалтай нь олон улсын аргачлалын хамгийн наад захын шаардлагыг хотынхон биелүүлдэггүй. Тодруулбал, газар олголт, инженерийн бэлтгэл ажил муутай, гуравдугаар барьж байгуулж хэрэгжүүлдэг хотын захиргааны функцтэй холбоотой.

"ҮЕРИЙН ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ТӨВИЙН ГАЗАР ОЛГОЛТЫГ БҮРЭН ЗОГСООХ ЁСТОЙ"

-Мэргэжлийн хүмүүс төдийгүй иргэд ч зохион байгуулалтгүй, системгүй газар олголт хийснээс Сэлбэ зэрэг голууд далангаа давж хальж үерлэж байна гэж дүгнэж байна. Одоо тэгвэл ямар зохицуулалт хийж, арга хэмжээ авах нь зүйтэй вэ?

-Үерийн шалтгаан нөхцөлтэйгөөр шууд уялдуулж авч үзвэл миний бодлоор Хотын захиргаа төвд хийгдэж байгаа бүх барилгажилтын ажлын газар олголтыг зогсоох ёстой. Хоёрдугаарт, инженерийн бэлтгэл арга хэмжээний дагуу авагддаг ажлуудыг сэргээж хийх хэрэгтэй. Тухайлбал, үерийн байгууламж, далан, хамгаалалтын ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Гэхдээ ажлыг ерөнхийлөн багцалж хийх нь буруу. Өөрөөр хэлбэл, зам бүрийн дор байдаг инженерийн шугам сүлжээ буюу системүүдийг мэргэжлийн буюу орчин үеийн түвшинд сайжруулж хийх ёстой.

Хуучны арга аргачлал шаардлага хангахаа болиод удаж байна. Тиймээс инженерийн ажлаас эхлээд детальчилж, төлөвлөгөөний дагуу орчин үеийн жишигт нийцэхээр бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэй.

Ингэж хийгээгүйгээс иргэдэд их хэмжээний эрсдэл тулгарч байна. Хотод долоо хоног шиврээ бороо ороход л Улаанбаатарыг дахиж сэргээж байгуулах хэмжээнд хүрэх эрсдэлтэй болно. Учир нь үргэлжилсэн бороо ороход хөрсний сулрал үүсч, байгалийн бус гольдролууд, татмууд бий болно. Тэгээд барилгын сууриуд газар хөдлөлтөд нурах аюул 80 хувь болох эрсдэлтэй. Тийм учраас нэн тэргүүнд буруу барьсан замуудыг биш хажуугаар нь барьсан ус зайлуулах шугам хоолойг хавар, зун, намрын улиралд зөв ажилладаг болгох. Өөрөөр хэлбэл, замууд голын хэсэгтээ өндөр байх ёстой. Ямар ч бороо орсон замуудын зорчих хэсэг чөлөөтэй байх хэрэгтэй.

Одоо бол бороо ороход явган хүн битгий хэл машинтай хүн ч замаар зорчиход хэцүү байна. Эндээс харахад стандарт гэдэг улс төр хийх сэдэв биш.

Хот төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэстэй, судалгаа шинжилгээнд суурилж байж хийдэг зүйл. Ер нь бол тусгай, хараат бус удирдлага, менежменттэй институт хийх ёстой. Энийг нэн тэргүүнд хийхгүй бол үер боллоо гээд хотын удирдлагууд нь Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний зургийг дэлгээд яриад байж болохгүй. Хотын удирдлагууд нь олон нийттэй ижил амаараа яриад л асуудлыг шийднэ гэдэг утгагүй.

-Та хэллээ. Хот төлөвлөлт гэдэг цогц зүйл. Гэтэл энэ цогц байдал алдагдаад удаж байна гэлээ. Ер нь хот төлөвлөлтөд аюулгүй байдлыг хэр тусгасан байдаг бол. Яг үнэндээ иргэд Улаанбаатарт амьдрахаас айж байна. Нийслэлд аюулгүй байдлыг хангасан байдал үнэхээр байхгүй болов уу. Энэ талаар хот төлөвлөлтөд яаж тусгадаг юм бол. Ер нв хот төлөвлөлт гэж чухам юуг хэлээд байна?

-Хот төлөвлөлтийн аюулгүй төлөвлөлт гэж байдаг. Нийт зургаан чиглэл бүхий аюулгүй байдлын төлөвлөлтөд:

  • Утаа,
  • Зам,
  • Үер усны аюул,
  • Тэсэрч дэлбэрэх байдал,
  • Халдварт болон халдварт бус өвчнөөс хамгаалах зэрэг зүйлс багтдаг.

Энэ төлөвлөлтийг зангидаж хийдэг хүмүүсийг архитектор гэдэг. Архитектор бол системийн архитектурын хувьд хотыг бүс салбар нэгж, инженерийн байгууламжийг үүрэг, даалгавар өгч, ерөнхий өндөржилт, газар зохион байгуулалт гэхчлэн үүрэг даалгавар өгдөг. Өөрөөр хэлбэл, энэ хэсэгт нийт хэчнээн барилга, байгууламж барих боломжтой гэдгийг тооцоолж өгдөг. Гэтэл өнөөдөр нийслэлд газар олголтоос шалтгаалж барилга байгууламжууд маш эмх замбараагүй болсон. Улс төрөөр удирдагдаж болохгүй мэргэжлийн хараат бус байгууллагатай болж байж хот төлөвлөлт жинхэнэ утгаар хэрэгжинэ.

"ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙГ МӨНГӨ УГААХ ТЕХНИКЭЭР БИШ МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСЭЭР ХИЙЛГЭХ НЬ ЗӨВ"

-Хотын дарга Д.Сумъяабазар хоёр долоо хоногийн өмнө Сэлбийн ойролцоох үерийн эрсдэлтэй бүсэд баригдсан барилга байгууламжийг нураана гэдгийг мэдэгдсэн. Гэвч арга хэмжээ авч эхлээгүй байна. Энэ шийдвэрийг та хэр зүйтэй гэж бодож байна?

-Нэгэнт газар өгсөн бүс дэх хүний эд хөрөнгийг буулгана гэдэг утгагүй. Өөрсдөө төлөвлөлтгүйн улмаас иргэн, аж ахуй нэгжид олгосон газрын шийдвэрээ буцаах тохиолдолд тухайн хохирлыг хот, улсаас нөхөн олгох ёстой. Тэгэхгүй гэвэл орчин үед арга техник, шинжлэх ухаан хөгжөөд байгаа энэ үед эрсдэлтэй бүсүүдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээг хөрөнгө зарч хэрэгжүүлэх нь зөв.

Монгол Улсын Засгийн газар "Шинэ сэргэлтийн бодлого" боомтын сэргэлт гээд л ярьж байна. Яг үүнтэй адилаар хотод чиглэсэн инженерийн төсөл, хөтөлбөрийг яагаад хэрэгжүүлж болохгүй гэж. Тэр нь гол нь мөнгө угаах техникээр биш мэргэжлийн хүмүүсээр хийлгэх ёстой ажил.

Түүнээс хотын захирагч энэ ажлыг хийх боломжгүй. Хотын дарга хотын нийгмийн асуудлыг нийгэм, эдийн засгийн хүрээнд л шийддэг болохоос тухайн төлөвлөлт, зохион байгуулалттай холбоотой ажлыг мэргэжлийн хүмүүс нь л хийх ёстой. Ингэхдээ мэргэжлийн хүмүүс нь салангид биш зангилагдсан хэлбэрээр хийх нь зөв.

-Хотод үүссэн үерийн дараах нөхцөл байдал дээр холбогдох албаны хүмүүс очиж, танилцаж, үүрэг, даалгавар өгч байна. Энэ үед та мэргэжлийн хүний хувьд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Тухайн нөхцөлд үүсээд байгаа аюулгүй байдлыг хангахад мэргэжлийн хүний зөвлөгөөгөөр богино, дунд, урт хугацаанд чиглэлийн дагуу ямар гаргалгаа, шийдлийг хийж хэрэгжүүлэх вэ гэдэг чухал. Түүнээс биш хариуцлага тооцно гэж сүржин мэдээлэл хийж, газар авсан, олгосонд хариуцлага тооцно гэж муур, хулгана шиг хөөцөлдөх нь утгагүй. Энэ бол дараагийн асуудал.

Одоо бол хотын байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөлтийн эхлэлийг зөв тавих хэрэгтэй.

Тухайн эвдэрсэн зам дээр стандартын дагуу байдлыг л хангах нь зөв. Үүний дараагаар ерөнхийд нь авч үзэж, хотыг цогцоор нь төлөвлөх шаардлагатай гэсэн үг.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

48 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-24 51.15.78.81

МАЭвлэл гэж ажилгүй юмнууд бас буруутай байх шүү. Одоо шинэ ерөнхийлөгчтэй болсон гэж дуулсан… Өмнөх ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчид нь бол хүн сүгнүүд

Avatar

Алдараа 2023-07-24 139.5.219.110

Мэргэжлийн гээд байгаа хүмүүс нь бүгд ашиг сонирхлын зөрчилтэй тул ингэж байхаар гадны мэргэжилтнүүдээр судалгаа хийлгээд энэ асуудлыг яаж шийдэх вэ, манай оронд тохирсон ямар шийдэл байна, хэр хэмжээний хугацаа, ажиллах хүч, төсөв зарцуулах вэ гээд хийлгэвэл яасан юм бэ? Энд байгаа хэд нь ихэнхи нь ашиг л бодно. Мөн зураг төсөл, тооцооны инженер бэлддэг их дээд сургуулиудыг шалгаж хариуцлага тооц гэж зарим нь бичсэн бн энийг бас дэмжиж бн

Avatar

Нэргүй 2023-07-24 51.15.73.89

зураг төсөл зохиогч, хот төлөвлөгч нарыг бэлддэг ШУТИСийн архитектурын салбарт шалгалт оруулж хариуцлага тооцох хэрэгтэй. Тэд юу ч дугардаггүй хувиа хичээсэн хүнд сурталтай, оюутнуудаа өөрсдийн эрхшээлдээ оруулсан багш нэртэнгүүд. арчаагүй юмнууд бэлдсэн боловсон хүчин гээд байгаа хүмүүсийг нь хар л даа зураг төсөл хэн гаргадаг юм бэ архитектор, инженерүүд биз дээ?

Avatar

Нэргүй 2023-07-24 202.179.27.81

Барьсан барилгын баталгаат хугацаа нь дуусаагүй барилгуудын үерийн усны хамгаалатыг өндөржилт геодезийн хэмжилтээр дахин нягтлаж тодорхойлоод холбогдох арга хэмжээг тухайн барилгын компаниар нь хийлгэх хэрэгтэй яагаад гэвэл эзэнтэй байгаа шүү дээ. Угсралтын ажлыг өндөржилт геодезийн хэмжилтийг сайн хийлгэдэг болгох нь чухал болоод байна.

Avatar

Зочин 2023-07-24 45.117.35.15

За больж үз, хотын ерөнхий архитекторын зөвшөөрөлгүйгээр нэг ч барилга баригддаггүй юм шүү, их мэдэгч минь

Avatar

зочин 2023-07-24 202.179.27.81

Газар олголтонд хотын шугам сүлжээний газрын бүрэн төлөөлтэй байж өгдөг байсаныг болиулсан шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-07-24 59.153.114.206

Yur n neg yumiig orhigduulj poprood baih shig. Ded butetstee gazar n baihgui bolchood l barilgiin salbar chin betonon shirenge bolood baigaag. Bid bugd nemj tsahilgaan dulaanii stantsaa shiidej chadahgui ulsaaraa yaduu guilgachid, Yagaad yaduu guilgachid be gej uu, erguu Orosoos ulbaalsan hugiin turtee bolokhoor. Yagaad solij bolohgui bgaa yum be gej uu, Yagaad gevel yag odoo avilgalaas bolood hot usand avtaad minii yambii prius usand jivlee gej hutsaldaj yavaa ta nariin hudaldsan sanal shuudee!

Avatar

Нэргүй 2023-07-24 192.82.89.77

Энэ сэтгүүлч нар хүнээ зөв олж судалж таньж байгаад ярилцлага авмаар юм даа. Энэ Алтансүх гэдэг хүн найз Цолмонгоо БХЯ-ны сайд байхад ар өврийн хаалгаар бас нэг дарганцар болоод авлига авч байгаад газар дээрээ баригдаад шалгуулж байсан хүн шүү дээ, бодвол тэр хэргээсээ бас л авлига өгч ховхроо биз.

Avatar

Нэргүй 2023-07-24 203.91.115.40

Хамгийн хоцрогдсон үзэл бодолтой архичин байна доо

Avatar

Нэргүй 2023-07-24 213.87.136.131

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

odoo uhaarch dee. hotiig bol svirvvlsen gar daa 2023-07-24 59.153.113.168

odoo l genet uhaarch dee. ajilaa yaj hiij baisan haragdaj bnaa..

Avatar

Нэргүй 2023-07-24 103.26.193.121

Өнгөрсөн хойно нь ниргэв гэж одоо цэцэрхэгч нар мэдэмгийрч эхэллээ!Хахууль өгч авалцаж шийдсэн газар олголтыг төр засаг байдаг гэдгийг харуулж чанга гараар цэгцлэх нь зөв!Ажил хийвэл олигтойхон ажиллаж эхэлмээр!Ардчилал нэрээр аминчхан үзэл тархаж нэг л эрх мэрх ярьсан дураараа хүмүүс олон болж!Хүн болгон дураараа загнаад байвал засаг захиргаа гэж бөйгаад яадаг юм!

Avatar

Нэргүй 2023-07-24 124.158.64.129

тэр л***р Батүүл чинь гол дотор шунхлай с.оутлет авилга хороолол гээд бүх үерийн шалтгаан болсон барилгуудад хууль зөрчиж зөвшөөрөл өгсөн байналээ.

Avatar

Нэргүй 2023-07-24 64.119.17.4

Бас ингэж худлаа шааж болохгvй ээ, 2002 оноос эхлэлтэй байна лээ. харин ганц Бат-vvл оролцоогvй юм билээ

Avatar

зочин 2023-07-24 139.5.216.40

Баяраа гэдэг хүн ерөнхий менежерээр арай л жулдаад байна ш тээ

Avatar

зочин 2023-07-24 139.5.216.40

хотын мэргэжлийн хот төлөвлөгч инженерүүд ээ фронтонд гаргаач ээ. Засаг дарга дуугай үүргэдээд суу хот төлөвлөгчид нь шийдэмгий чадварлаг бус бол чадварлаг зоримог гүйцэтгэлтэй хүмүүс ээ гаргаач

Avatar

Нэргүй 2023-07-24 80.83.237.109

Гончигбат нэг архитекторын багш нэртэй аймхай хулчигар гараас ганц болж байна. Ер нь буриад хүмүүс баллаж байна даа. Даанч яав даа халхууд….

Avatar

Нэргүй 2023-07-24 192.82.89.66

Шутисийн архитекторын факултетын багш нэртэй мэдэмхийрэгчид бүгд буруутай бас энэ чиглэлээр бэлддэг бусад хувийн их дээд сургуулиуд ч буруутай

Avatar

зочин 2023-07-24 202.21.119.242

Ж.Алтансүх худлаа шаахаас цааш хэтрэхгүй худлаа хуцаж байхаар хуруу нэм. Хэн ч удирдсан адилхан…

Avatar

Х 2023-07-24 66.181.179.229

Үүл хотын дарга байхад л нийслэл шинэ өнгө тархөнд орж нилээн юм хийсэн. Бусад нь байхгүй.

Avatar

Нэргүй 2023-07-24 202.179.27.110

Эрхэм архитектор гуай та урьд нь ярьж,хэлж,хийж байхгүй яасан юм бэ?Ниргэсэн хойно нь цэцэрхээд хэрэггүй ш дээ

Avatar

Нэргүй 2023-07-24 203.98.76.4

Манай ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨТНҮҮД хийгээд ТӨР ЗАСАГ Өөр өөрсдийн Санаан Зоргоороо Ажлаа Буруу Төлөвлөж, Бүх Хууль Стандартыг зөрчиж Алив Барилга Байгууламжийн Төсөл бүрийг хэрэгжүүлсэн нэртэй яг л САРМАГЧИН ШИГ АЖИЛЛАЖ ирсэн дээ, Нэг ёсондоо МӨНГӨ ба ЭРХ МЭДЭЛ БҮХНИЙГ ДЙИЛНЭ гэсэн зарчмаар сүүлийн 30-аад жил явж ирсэндэ. Гадаад, Дотоодын аль МЭРГЭЖИЛТНИЙ Үгийг Нохой х** Чинээ Тоодоггүй, Үр дүнд нь б**с ДОЛООГЧИД, АВИЛГАЧИД Төрөн гарах ХӨРС Суурийг Хөрөнгөтнүүд ба Төр Засаг Өөрсдөө л бий болгосон.

Avatar

Нэргүй 2023-07-24 103.26.193.121

Хүн ам ихтэй гадны хотуудыг дуурайж хотын төвийн газрыг хэт үнэтэй болгож ашиг хийдэг паразитууд буюу хялбар баяжих дон шүгэлсэн сармагчингуудын хийсэн ажил л даа!

Avatar

иргэн 2023-07-24 103.212.119.201

УБ хотын удирдлагын барилгын салбарт ажиллаж байсан, байгаа нэгч хүнээс өмнө нь энэ салбарын ажил болохгүй байгаа талаар ганц ч хүн дуугарч байгаагүй. Бүгд хувиа хичээсэн, доожоогүй амьтад. Энэ мэргэжлийн хүмүүсийг бэлддэгШУТИС-ийн Барилгын сургууль, багш нар нь ч буруутай. Багш нар нь ядаж тулгарч байгаа асуудал, хор уршгийн талаар, аюулын талаар мэдэж, олигтой дуугарч байх ёстой биз дээ! ү****ц царайлсан юмнууд.

Avatar

Зочин 2023-07-24 192.82.89.137

Яг үнэн ялангуяа тэр архитектурын салбарын олон жил багшилсан хэдэн их зантай нөхдүүд бүр буруутай. Ахлах багш, мэргэшсэн зөвлөх ч гэнэ үү өчнөөн гуншинтай хэдэн хүнд сурталын тулмууд. Үндсээр нь сольж цоо шинэ шижигнэсэн залуусаар оюутнуудад хичээл оруулмаар байгаам. Тэгэхгүй бол эд нар бас л нөгөө улиг болсон аргаараа хичээлээ заасаар ч байна, эд нар шиг бүтэлгүй хүмүүс ирээдүйд хотын архитектор болно

Avatar

Нэргүй 2023-07-24 202.179.27.110

Иймэрхүү ерөнхий зөвлөмжийг хэн ч өгөх байх аа.
Архитектор гэж өөрсдийгөө нэрлэдэг бүлэг хүмүүс нэг бодлого,нэг чиглэлтэй байдаг байсан бол өнөөдрийн хот төлөвлөлтийн "хогийн тантан" байхгүй байж болох байсан даа. Ойрхны жишээ гэхэд 2-р сургуулийн дэргэд олон давхар гараж барьж болно гээд "А" даалгавар гаргаад сууж байдаг архитектор байна гэхээр л ойлгохгүй байгаа юм .
Архитектор гэж өөрсдийгөө нэрлэдэг бүлэг хүмүүс л ингэж хийгээд байхаар чинь энэ хот чинь яаж зөв төлөвлөлттэй байх юм бэ ?

Avatar

иргэн 2023-07-24 103.212.119.201

Хотын ерөнхий архитектор, барилга хүлээж авдаг улсуудад маш их но бий. Эдгээр хүмүүс мэргэжлийн хүний ёс зүй, дүрэм журмаа бариад ажилласан бол ийм их хохирол амсахгүй байсан. Дарга нар нь, дотор нь ажиллаж байсан бүх хүмүүс буруутай. Бүгдийг нь дахиж энэ салбарт ажиллах эрхгүйгээр халах, хариуцлага тооцох хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-07-24 78.187.120.177

Манайд зөвлөгөө огт дутаагүй. Харин хэрэгжүүлдэг нөхдүүдийн сэтгэл дутсанаас бүх зүйл болж байгаа. Ер нь бол УБ хотын төлөвлөлтийн тухайд уугуул иргэд ч бараг хэлнэ дээ. Нүдэн дээр л шаваарладаад эхэлсэн. Түүхийн хэсгээ ч хайрлахаа больсон. Шинэ барилга гэнгүүт л түүхэнд холбогдох зарим барилгаа нураагаад л. Барилгын хувьд ашиг л хардаг юм билээ. Бүгд л мэдэж байгаа. Даанч өгсөн авсан гэрч нь байхгүй, яагаад гэвэл – талдаа ашигтай. Худлаа юу…

Avatar

Зочин 2023-07-24 139.5.216.102

Мэргэжил эрх дархаа өөрсдөдөө Тултал Буруу ашиглаж байсны байдгийн балаг юм байлгүй дээ түүнийг нь бороо ил болгож өгч дээ үнэхээр байгалийн давагдашгүй бороо биш шиг санагдах

Avatar

Нэргүй 2023-07-24 202.9.46.234

Юу ч мэдэхгүй байгаагаа мэддэггүй хүмүүсээр дүүрсэн. маш их пээдгэр. төрийн албаны шалгалтаар мэдлэггүй хүмүүс орж ирэх үүд нээгдсэн. Одоо мэргэжлий ур чадвар, мэдлэгээр нь хараат бус байдлаар улс даяар аттестатчилал явуулах цаг болсон.

Avatar

Нэргүй 2023-07-24 43.242.242.59

Ардчилсан нам засаг барьж байыхдаа яам, газрыг мэргэжлийн бус хүмүүс удирдах нь зөв гэсэн үзэл баримтлалыг гаргаж ирж олон хүнийг тухайн үед дарга болгосноос хойш дарга хүн удс төрийн ажилтан байж болно гэдэг үзэл давамгайлсан. түүний гор гарч байна. энэ асуудал бол олон арван жилийн өмнөөс яригдсан . сая л гарч ирж байгаа асуудал бишээ. Анх барилга зам барихдаа л шийдэх байсан. Одоогийн удирдлагуудтай холбоотой мэтээр ярьж улс төржүүлж болохгүй.

Avatar

Зочин 2023-07-24 202.126.94.99

Мэргэжлийн хумууст ажлыг нь егье. ЕС, яамдын сайд нар дандаа мулгуу, шоудсан этгээдууд улс самраад бна шуудээ. Бух салбар адилхан!

Avatar

Зочин 2023-07-24 192.82.71.248

нэг сайн нураагаад арга хэмжээ аваад эд хөрөнгөөр нь шатаагаад өгвөл зориулалтын бус газар барилга барихаа болино тэхгүй бол барьсаар ард иргэд хохирсоор байх болно

Avatar

Нэргүй 2023-07-24 82.135.30.192

Haha ard irged gene shunaluud uursduu hunaltaj yavaad daraa ni turruu gutgene dee

Avatar

Зочин 2023-07-24 139.5.216.102

Хэ хэ мэргэжлийн гэгдэхүүд нь ч бас асуудалтай мэргэжилдээ тааруу мэдлэг мэргэжлээ тааруу Эзэмшиж ажлын талбарт балагтай байхыг ч үгүйсгэж болохгүй

Avatar

Нэргүй 2023-07-24 202.126.90.146

Үер уснаас гадна байшин барилгын нэг давхарт янз бүрийн , үйлчилгээ явуулах зориулалттай өргөтгөл хийх нэрээр барилгын суурьт нөлөөлөх ажлууд их хийгдэж байна. Үүнийг яаралтай болиулах хэрэгтэй. Гуанз, үсчин, г м энэ олон ариун цэврийн наад захын шаардлага хангаагүй , зориулалтын бус газруудыг хаах хэрэгтэй. Өмхий үнэр, ялаа батгана, архидалт гээд үнэхээр заваан байна.

Avatar

Нэргүй 2023-07-24 141.156.129.149

Ene buhuus yu ch huleeltgui

Shivree boroond iiimerhuu baina. Aadar orvol yaanaaa 🫣

Avatar

зочин 2023-07-24 122.201.31.211

Хот төлөвлөлт алдагдсан гэдэг үнэн. Харин хотын дэд бүтцийг мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч төлөвлөөч ээ. Технологи маш хурдан хөгжиж байна ш дээ. . Үүнийг мэргэжлийн хүмүүс л олж харж чадна. Ялангуяа усны бодлогыг газар зардаг хүн хийдэггүй л байхгүй юу. Хотыг санхүүгийн хүн удирдаж болно. Нийслэлийн өмчит мэргэжлийн газруудыг нь тухайн байгууллагын дотроос мэргэжлийн хүмүүсийг нь сонгож тавих хэрэгтэй. УСУГ шиг мэргэжлийн бус хүмүүсээр дүүрсэн газар бол юу ч хийж чадахгүй.

Avatar

Нэргүй 2023-07-24 203.98.76.4

Ямар ч Барилгын Төсөл дээр ХЯНАЖ, УДИРДАЖ байгаа ХҮМҮҮС-д л Хамаг Учир байдаг юмдаа.
Ажлаа Төлөвлөж Чадахгүй, Төлөвлөгөөний Дагуу Ажиллаж Чадахгүй, тгээд бүгдээрээ нэх том том юм яриад л эсвэл Эвдрэлцэж Хөлөө Жийлцэн БҮлэг Фракцаар ажилласаар БАГ болж ажиллахыг Монголчууд Огт Мэдддэгүй Ажлаа Яг л САРМАГЧИН шиг хийдэгт л Хамаг Учир Байгаамдаа

Avatar

Нэргүй 2023-07-24 122.201.21.91

Мэеэ Жунай Улаанхацарт … нарыг толгойдоо залж явсаны хэрэг гарч л байна

Avatar

Нэргүй 2023-07-24 202.126.90.56

Байгал бол Босс

Avatar

Зочин 2023-07-24 202.9.46.155

Миеэ Энхболдоос эхлэлтэй замбараагүй газар олголтын гай шүү.. энэ байдал одооч хашрахгүй Чойжилсүрэн мэтээр үргэжлжилж байна даа..үүнийг таслан зогсоох л хэрэгтэй. Иргэд ч одоо сургамж авч байгаа байлгүй. Сансарын Имартын урьд баригдаж байгаа 25 давхарууд бол яг Сэлбэ голын ай савд баригдаж байна. Үер болоход сууриараа усанд автаж найдваргүй болно гсн үг.

Avatar

Нэргүй 2023-07-24 202.126.90.56

Мэдлэгтэй, мэргэжлийн байсан ч байгалийн эршээлд х

Avatar

Зочин 2023-07-24 202.21.107.8

УБ хотын ерөнхий архитектор, хот төлөвлөлтийн албаныхан гэж дарга нарын бөгсийг долоосон шаарнууд бдаг ш дээ. 2 нүүртэй адгийн шаарнууд! Жирийн хүмүүст нээх их хууль дүрэм ярьж хааж боож томорно. Харин дарга нарт болохоор бүх хууль дүрмээ уландаа гишгэж үйлчилнэ. Бөгсий нь долоосон зүтгэлээ үнэлүүлж шагнуулна, бүр гавъяат болно гээч хэхэ..

Avatar

Нэргүй 2023-07-24 192.82.74.250

Үнэн шүү дээ. Инженер хүн хотыг удирдах ёстой. Бөх хүн биш. Сумъяа ер нь ямар сургууль төгссөн хүн юм. Учраа хэлээд огцорсон нь дээр дэээ.

Avatar

Зочин 2023-07-24 192.82.75.118

Хүмүүсийг огцруулаад л байвал амжилтад хүрдэгсэн бол нийслэл өдийд ямар ч асуудалгүй сайхан болох байв. Удирдлагуудаа огцруулах төвшнөөр манайх бусад орноос хоцроогүй харин хэд дахин илүү байгаа . Ялангуяа ардчилагч гэх хулгайчуудыг төрд гаргаж улс орноо бүүр сүйрүүлж, улсын сангаа хоосолж, дийлж давашгүй өрөнд оруулдаг. Сүүлийн жилүүдэд ковидоос эхлэн асар хүндрэл тохиолдлоо. Хөрөнгө оруулалт хомсдлоо. Хүндрэл далимдуулж бүү улс төр хийж туйлшир.Төр боломжоор оо л ажиллаж байна

Avatar

zochin 2023-07-24 203.91.115.249

90 onoos hoish hot udirdsan buh huntei holbootoi Lanchigiig ni Sumka uurch bgaa bolohoos

Avatar

Нэргүй 2023-07-24 192.82.74.250

хуцлаа биз. муу долоогч. Сумъяабалар үнэндээ удирдаж чадахгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж