МҮХАҮТ: Үерийн хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй

МҮХАҮТ: Үерийн хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй

МҮХАҮТ: Үерийн хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй

Улаанбаатар хот  болон хөдөө орон нутгууд үерийн өндөр эрсдэлтэй байгаа гэдгийг холбогдох байгууллагуудаас анхааруулсаар байна. Энэ сарын эхээр гурван хоног үргэлжлэн орсон борооны улмаас айл өрх, албан байгууллагууд үеэрт автаж ихээхэн хэмжээний хохирол амссан юм. Тэгвэл одоогийн байдлаар үерийн улмаас учирсан хохирлын хэмжээг нэгтгэж дуусаагүй байгаа гэдгийг холбогдох байгууллагууд мэдэгдэж байна. Түүнчлэн өчигдөр орсон борооны улмаас хохирсон иргэн, аж ахуйн нэгжүүд, айл өрхүүдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа учраас хохиролын хэмжээг тогтоох үйл явц цаашид ч үргэлжлэх аж.

Түүнчлэн МҮХАҮТ-аас өгч байгаа мэдээллээр үерийн улмаас бизнесийн үйл ажиллагаанд нь хохирол учирсан гэж үзэж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд МҮХАҮТ-д хандаж хохирлын дүгнэлт гаргуулж болох бөгөөд тус дүгнэлтэд үндэслэн даатгалын компаниас хохирлоо нэхэмжлэх хууль, эрх зүйн боломж бүрдэх аж.

Үерийн эрсдэлд өртсөн дүүргүүдэд Гамшгийн хор уршигт дүн шинжилгээ хийх, учирсан хохирлыг тогтоох дэд Ажлын хэсэг байгуулсан. Хохирол тогтоох ажил үргэлжилж байгаа гэдгийг өнгөрсөн долоо хоногт хуралдсан нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвөлгөөний үеэр хэлж байв. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт үерийн улмаас эвдэрсэн 15 зам, талбай, явган хүний 12 зам байна. Чингэлтэй дүүргийн хэмжээнд 297 өрх үерт автаж, нэг айл гэргүй болсон. Хан-Уул дүүрэгт 68 өрхийн 322 иргэн, Сонгинохайрхан дүүрэгт 47 өрх үерт өртжээ.

Үерийн аманд буусан айлуудад тодорхой байршил зааж, нүүлгэн шилжүүлэх ажлыг эхэлсэн. Гэвч иргэд зааж өгсөн байршлыг голж, нүүхгүй гэж байгааг хэлж байсан юм.

Мөн энэ үеэр нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням мэдээлэл өгөхдөө "Нийслэлийн 26 хорооны 31.6 мянган өрхийн 128.1 мянган хүн, 11 байршилд гудамж, зам, нүхэн гарц, 144 барилга байгууламж үерт өртлөө. Мөн 52,965 хэрэглэгч цахилгаангүй болж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, инженерийн байгууламжид эрсдэл үүссэн. 18 байршилд нийт 14,828 ажилтан, алба хаагч 2203 техниктэй үүрэг гүйцэтгэлээ. Усанд автсан 243 өрхийн 743 иргэнийг нисдэг тэрэг, завиар болон явганаар аюулгүй байршилд нүүлгэн шилжүүлсэн. Хүний амь эрсэдсэн тохиолдол гараагүй. Үерийн ус хальсан болон халих эрсдэлтэй байршлуудад нийт 80 мянга орчим шуудай, 900 шоо метр /м3/ элсийг буулгаж, Туул, Сэлбэ голын дагуу элс, хайрга, шороо буулгаж, голын даланг өндөрлөж, хүчитгэсэн. Усанд автсан 144 барилга байгууламжийн 10,880 тонн орчим усыг зөөвөрлөлөө. Мөн 16 байгууллагын нийт 870 ажилтан, албан хаагч, сайн дурын иргэдтэй хамтран 324 техник хэрэгсэлтэйгээр 25 байршлын лаг шаврыг шуудайлан, 22.7 сая ам метр талбайг цэвэрлэж, 10,540 тонн лаг шаврыг зөөвөрлөсөн. Долдугаар сарын 10-16-ны хооронд мананцар үүсгэгч автомашинаар нийт 4,259,619 ам метр талбайд халдваргүйжүүлэлт хийсэн гэдгийг хэлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-24 213.87.136.131

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж