МУИС-ийн хичээлийн байрны урдах замын ажлыг түр зогсоожээ

МУИС-ийн хичээлийн байрны урдах замын ажлыг түр зогсоожээ

МУИС-ийн хичээлийн байрны урдах замын ажлыг түр зогсоожээ

Улаанбаатар хотын төв хэсгээр дулааны шугам хоолойг засварлах ажил энэ оны тавдугаар сараас эхэлсэн. Энэ ажлын хүрээнд Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн уулзвараас Монгол Улсын Боловсролын их сургууль хүртэлх 1300 метр шугам хоолойг шинэчилж буй. Засварын ажлын дараа зам тавихдаа нүхтэй хавтанг ашиглаж байгаа нь олны шүүмжлэлд өртөв. Хотын энхэл донхол зам дээр нүхтэй зам нэмэгдэв. Учир нь сүүлийн үед хотын гудамжинд явган хүний зам, авто зогсоолын талбайг нүхтэй эко хавтангаар хийх болсон нь иргэдийн шүүмжлэлийг дагуулах болсон юм. Ийм нүхтэй хавтан дээр таягтай хүн, хүүхдийн тэрэг явахад хүндрэлтэйгээс гадна бүсгүйчүүд өсгийтэй гуталтай хотын гудамжаар алхаж чадахаа байлаа гэх гомдлыг хүртэл хэлж буй.

Замын инженерүүдийн зүгээс энэ эко хавтанг зам дагуух даланд ашиглах нь тохиромжтой гэдгийг хэлж байв.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас үүнийг стандартад нийцэхгүй гэж үзэн түр хугаацаанд тус ажлыг зогсоожээ. Тэдний зүгээс тодорхой шаардлага тавьж байгаа гэдэг хариултыг өгсөн юм.  Харин Эрчим хүчний яамны зүгээс шугам хоолой солих ажлыг анхны зураг төслийнхөө дагуу хийж гүйцэтгэнэ. Харин зам талбайг нийслэл хариуцна гэсэн тайлбарыг өгсөн юм.

Монгол Улсын их сургуулийн хичээлийн VI, V байрны урд явган хүний зам, авто зогсоолын замыг үерийн далангийн хавтангаар шинэчилж байгаад багш оюутнууд дүргүйцэж үзэл бодлоо илэрхийлж байлаа. МУИС-ын багш Н.Оюун-Эрдэнэ "Монгол Улсын их сургуулийн 20 мянга орчим оюутан биеийн тамирын хичээлд орохын тулд энэ замаар явдаг. Тэр орчимд зориулалтын бус замтайгаас болоод маш олон багш, оюутан хөл гараа гэмтээж байсан. Тэнд оюутан, багш нар машин тавьдаг тул зогсоолыг стандартын дагуу хийх шаардлагатай" гэв.

МУИС-ийн Олон улсын харилцааны хөтөлбөрийн гуравдугаар түвшний оюутан Н.Есөн-Эрдэнэ “Би энэ замаар өдөр бүр явдаг. Өдөрт хэдэн олон оюутан явж өнгөрдөг учраас бөглөрөл үүсдэг зам юм. Иймд МУИС-ийн хичээлийн IV, V байрны урдах замыг нүхтэй хавтангаар хийхийг эсэргүүцэж байна. Нүхтэй хавтангаар зам тавьснаар оюутнуудад явахад хүндрэлтэй болж илүү их бөглөрөл үүсэх магадлалтай” гэлээ.

Л.ЭНХТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2023-07-24 202.126.88.183

нүхтэй хавтан тавих нь буруу замын инженерүүдийг нь ажлаа мэдэхгүй байна. Наад нүхтэй хавтан дээр чинь скүтэр, хүүхдийн тэрэг яаж явах юм бэ. Хүүхэд явахад бүүр эвгүй

Avatar

Нэргүй 2023-07-24 202.9.40.104

энэ тэнэг нүхтэй шавар чинь хотыг, МУИС-иыг ёстой нэг гутааж байна даа, хог дээр аваачиж хая!!@ ямар тэнэг амьтан ийм замаар хүн явуулж хорлох гэдэг байнаа!

Avatar

Нэргүй 2023-07-24 213.87.136.131

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Иргэн 2023-07-24 192.82.78.194

Хотын захиргааныхан хөгөө чирсэн мал болжээ.

Avatar

hjdjhjhfd 2023-07-24 66.181.165.89

Ямар эргүү мал нь явган хүний замыг ийм хавтангаар хийх санал гаргаж, түүнийг нь зөвшөөрдөг байна. Ийм санал гаргасан, хүлээн зөвшөөрсөн малыг огцруулж, арга хэмжээ авч, хохирлыг төлүүлэх хэрэгтэй. /Тендерээр шалгарсан байж таараа/

Avatar

Зочин 2023-07-24 202.126.94.99

МУИС-ыг дампууруулагчид терийн ордонд тухлаад л замхарсан юмаа!!!

Avatar

ИРГЭН 2023-07-24 202.21.104.2

ЭНЭ ХОТЫН ЗАМ ЗАСВАР АРЧИЛГАА, ТОХИЖИЛТ ХАРИУЦСАН НӨХДИЙГ ЯАНА АА. УХААНГҮЙ НОЁНД УРАГШГҮЙ АЛБАТУУД БАЙХ ЮМ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж