Озэки цолны болзол хангасан С.Бямбасүрэн гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2023.07.24-нд нийтлэгдсэн

Озэки цолны болзол хангасан С.Бямбасүрэн гэж хэн бэ?

Озэки цолны болзол хангасан С.Бямбасүрэн гэж хэн бэ?

Мэргэжлийн сумогийн долдугаар сарын дээд зиндааны барилдаанд сэкивакэ Хошёорюү Сугаррагчаагийн Бямбасүрэн 12 даваа, 3 унаатайгаар Эзэн хааны цомыг анх удаа гардаж, Озэки цолны болзол хангалаа.

Японы мэргэжлийн сумогийн долдугаар сарын тэмцээн долдугаар сарын 9-23-ны өдрүүдэд Нагоя хотын "Aichi Prefectural Gymnasium" ордонд болсон юм. Зуны тэмцээнд "Тацүнами" дэвжээний бөх, зүүн жигүүрийн сэкивакэ Хошёорюү 12 даваа, 3 унаатай Эзэн хааны цомыг анх удаа гардсанаас гадна гурван тэмцээний нийлбэр даваа нь 33 болж мэргэжлийн сумогийн түүхэнд 257 дахь озэки цолны болзлыг биелүүлэв. Улмаар нэмэлт барилдаанд маэгашира Хокүтофүжиг давснаар дээд зиндаанд түрүүлсэн Монголын 10 дахь сумоч боллоо.

Хошорюү Бямбасүрэн 1999 оны тавдугаар сарын 22-нд төрсөн, 16 настайдаа сүмо бөхөөр хичээллэхээр арлын Япон улсыг зорьж байжээ.

Өдгөө 24 настай Макүүчи зиндаанд барилдсан 50 дахь, Монголоос 27 дахь нь болжээ. Хошорюү Бямбасүрэн 2018 онд мэргэжлийн сүмод анхны барилдаанаа хийж, үүнээс нэг жилийн дараа 2019 оны арваннэгдүгээр сараас эхлэн жүрёо зиндаанд дэвшин барилдаж эхэлжээ.

Тэрбээр Асашёорюү Д.Дагвадоржийн ахынх нь хүү, Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ач хүү юм.

Долдугаар сарын башёд ялалт байгуулсан түүнийг Д.Дагвадоржийн харц, төрх, цөс, характер харагдаж байна аа хэмээн шуугиж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
68
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
6
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж