Вагнерын дайчид Польш руу довтлохыг хүсч байна гэв

Хуучирсан мэдээ: 2023.07.24-нд нийтлэгдсэн

Вагнерын дайчид Польш руу довтлохыг хүсч байна гэв

Вагнерын дайчид Польш руу довтлохыг хүсч байна гэв

Оросын хөлсний цэргийн "Вагнер групп" компанийн дайчдын Кремлийн эсрэг зэвсэгт бослогыг зогсооход Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко зуучилсан. Тэгвэл энэ бослогоос хойш анх удаа ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин өчигдөр Лукашенкотой уулзжээ.

Санкт-Петербург хотноо телевизийн камерын өмнө суун ярилцах үеэрээ, Лукашенко "Вагнерын дайчид баруун руу явахыг хүсч байна" гэж мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр Украинтай хиллэдэг хилээс 100 километрийн зайд орших Польшийн хотыг дурдаж, "Бид /Вагнерын дайчид/ Варшав руу, Ржешов руу довтлох болно" гэж хэлсэн гэв.

Түүний энэ мэдэгдэл нь Беларусь болон түүний баруун хөрш Польшийн хоорондох хурцадмал байдлын үргэлжилж буйн илрэл бололтой. ОХУ-ын албаныхантай байгуулсан гэрээний дагуу Вагнерын олон дайчин Беларусь руу цөлөгдсөн бөгөөд тэднийг Польштой хиллэдэг ойролцоо нүүлгэн шилжүүлсэн. Үүгээр ч зогсохгүй тэд Беларусийн армитай хамтарсан сургуулилалт хийж эхэлсэн. Үүнээс үүдэн Польш улс нь Беларусьтай хиллэдэг бүсийн харуул хамгаалалтаа чангатгаж, цэрэг, танкуудаа байршуулсан.

Путин Беларусийн нутаг дэвсгэрт цөмийн зэвсгээ байршуулсан бөгөөд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүний Бүгд Найрамдах Улсад хийсэн аливаа халдлагыг Орос руу хийсэн дайралт гэж үзнэ гэж мэдэгджээ.

 

ЭХ СУРВАЛЖ: EURO NEWS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
17
ХахаХаха
11
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж