Гурвалжингийн гүүрийг өнөөдөр нээнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.30-нд нийтлэгдсэн

Гурвалжингийн гүүрийг өнөөдөр нээнэ

Гурвалжингийн гүүрний засварын ажил дуусч өнөөдөр зорчих хэсгийг нээх юм байна. Мэргэжлийн байгууллагаас уг гүүрний дамнуур хотойж, даац нь муудсан гэсэн дүгнэлт гарч өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс автомашины хөдөлгөөнийг бүрэн хааж зам засварын ажлыг эхлүүлсэн юм. Гүүрний засварын ажлыг гүйцэтгэсэн компаниуд өнөөдөр 16.00 цагт хотын удирдлагуудад хүлээлгэн өгөх гэнэ. Өмнө уг гүүрийг бүрэн засч дууссан нь ч гүүрийг бэхжүүлэхэд тодорхой хугацаа шаардлагатай тул зорчих хэсгийг нээгээгүй байсан гэнэ.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж