27056 хэрэглэгчийн цахилгааныг холбожээ

27056 хэрэглэгчийн цахилгааныг холбожээ

27056 хэрэглэгчийн цахилгааныг холбожээ

Нийслэлд орсон борооны улмаас айл өрхүүд, барилгын зоорийн давхруудад ус орсноос зарим айлын цахилгааныг хязгаарлаад байсан юм. Тэгвэл өнөөдөр /2023.07.24/-ийн 08:00 цагийн байдлаар нийт 18 фидерт гэмтэл гарч, 27056 хэрэглэгч хүчдэлгүй байсныг бүгдийг нь сэргээсэн гэж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас мэдээллээ.

Цаг уурын өнөөдрийн нөхцөлөөс шалтгаалан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас нийт 54  дэд өртөө, 14132 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, хүчдэлээс тасалсны 53 дэд өртөө, 10020 хэрэглэгчийн хэрэглээг сэргээсэн. Хүчдэл сэргээх боломжгүй эрсдэлтэй буюу зоорийн давхарт нь ус орсон, цахилгааны щит усанд автсан байруудын усыг соруулж дууссаны дараа залгах боломжтой 22 дэд өртөө, орон сууцны 43 байрны  4112 хэрэглэгч байна.

Цахилгаан хязгаарласан хэсэг:

  • СБД-ийн 1-р хороонд 3 байр
  • БЗД-ийн 43-р хороо
  • ХУД-ийн 15-р хороо Рапид харш хотхоны 4 байр, 2, 3, 10-р хороонд 5 байр
  • БГД-т 8 байр

Борооны улмаас нийт 18 фидерт гэмтэл гарч, 27056 хэрэглэгч хүчдэлгүй байсныг бүгдийг нь сэргээгээд байна. УБЦТС ТӨХК шуурхай үйлчилгээ, үзлэг, засварын бригадуудын хүчийг нэмэгдүүлж, тасралтгүй ажиллажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-24 213.87.136.131

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-24 101.113.195.75

Эргүү малнууд нь Оросууд цахилгаан өгөхгүй тасалж боож байна гээд мангартаад байсан. Муу л бол хойд захын хар овоохой гэж. Өөрсдийн арчаагүйдээ тоггүй болчихоод.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж