Нийслэлд орсон борооны улмаас айл өрхүүд, барилгын зоорийн давхруудад ус орсноос зарим айлын цахилгааныг хязгаарлаад байсан юм. Тэгвэл өнөөдөр /2023.07.24/-ийн 08:00 цагийн байдлаар нийт 18 фидерт гэмтэл гарч, 27056 хэрэглэгч хүчдэлгүй байсныг бүгдийг нь сэргээсэн гэж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас мэдээллээ.
Цаг уурын өнөөдрийн нөхцөлөөс шалтгаалан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас нийт 54 дэд өртөө, 14132 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, хүчдэлээс тасалсны 53 дэд өртөө, 10020 хэрэглэгчийн хэрэглээг сэргээсэн. Хүчдэл сэргээх боломжгүй эрсдэлтэй буюу зоорийн давхарт нь ус орсон, цахилгааны щит усанд автсан байруудын усыг соруулж дууссаны дараа залгах боломжтой 22 дэд өртөө, орон сууцны 43 байрны 4112 хэрэглэгч байна.
Цахилгаан хязгаарласан хэсэг:
- СБД-ийн 1-р хороонд 3 байр
- БЗД-ийн 43-р хороо
- ХУД-ийн 15-р хороо Рапид харш хотхоны 4 байр, 2, 3, 10-р хороонд 5 байр
- БГД-т 8 байр
Борооны улмаас нийт 18 фидерт гэмтэл гарч, 27056 хэрэглэгч хүчдэлгүй байсныг бүгдийг нь сэргээгээд байна. УБЦТС ТӨХК шуурхай үйлчилгээ, үзлэг, засварын бригадуудын хүчийг нэмэгдүүлж, тасралтгүй ажиллажээ.
Холбоотой мэдээ