Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн үнэнээ өчив

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн үнэнээ өчив

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн үнэнээ өчив

Өнгөрсөн амралтын өдөр болсон эрчим хүчний доголдол монголчууд эрчим хүчний хувьд бусдаас ямар хэмжээнд хараат байна вэ  гэдгийг хэн хэндээ ойлгууллаа. Монгол Улс эрчим хүч үйлдвэрлэх нөөц хүчин чадлаа нэмэгдүүлэхэд анхаарч ирсэн нь үнэн боловч ажил хэрэг болж бодит үр дүн гарсан нь цөөхөн. Улсынхаа жинхэнэ эрх ашгаас ухарсан, уравсан улстөрчдийн балгаар, эх оронч тэмцэгчийн дүртэй ч эх орноосоо урвагчдын балгаар  бид байрандаа үлдэж, бусад нь бараа нь харагдахгүй тасарч одсон.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрчим хүчний салбарын төлөөлөлтэй өглөөний уулзалт хийхэд тус салбарын ирээдүй дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа гэдгийг салбарынхан онцолсон юм. Тэгвэл Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн энэ сарын 9, 10-ны өдрүүдэд Улаанбаатр хотод зохион байгуулагдсан “Монголын Эдийн засгийн форум-2023” -д оролцохдоо гадаад болоод дотоодын хөрөнгө оруулагчдад эрчим хүчний салбарын бодит нөхцөл байдлыг танилцуулсан байна. Наадмын өмнөх хоёр өдөр чуулсан тус форумд гадаад, дотоодын 1700 орчим зочин төлөөлөгч оролцсон тоон мэдээ байгаа юм. Эрчим хүчний салбар тэр дундаа сэргээгдэх эрчим хүч, ногоон эрчим хүчний хөгжилд ихээхэн анхаарч, энэ чиглэлээр хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулах сонирхол өндөр байгаа юм. Тэгвэл Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал болоод цаашид эрчим хүчний салбартаа сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг хэрхэн нэмэгдүүлэх, тулгамдаж байгаа асуудлын талаар дараах хариултыг өгсөн юм. Түүний хариултыг тоймлон хүргэе ээ. 

ЧАДЛЫН ДУТАГДАЛ, ӨРИЙН ДАРАМТТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: “Монгол Улс ардчилсан хувьсгалд шилжснээс хойш 33 жил болж байна.  Монгол улс эрчим хүчний салбар дахь сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх талаар зорилт тавин ажиллаж байна. Дэлхийн улс орнуудын эрчим хүчний хөгжлийг дагаад Монгол Улсын эрчим хүчний систем ч өөрчлөгдөх, шинэчлэгдэх учиртай. Дэлхий нийт маш хурдтай өөрчлөгдөж байна. 2035 он хүртэл Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ ямар түвшинд хүрэх талаар таамаг дэвшүүлж үзсэн.

Өнөөдрийн байдлаар нийт 1500 орчим Мвт-ын хүчин чадалтай эрчим хүчний системийн эх үүсвэр байгаа хэдий ч Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ нийлүүлэлтийн чадамжаасаа давчихсан. Тооцооллоор 2035 он гэхэд Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ 3 ГВТ- руу дөхөж одоогийн хэрэглээнээс хоёр дахин өсөх тооцоо гарсан.

Бидний хамгийн эхний зорилго бол эрчим хүчний нийт хэрэглээгээ дотоодоосоо бүрэн хангах зорилтыг Засгийн газар болоод Эрчим хүчний яамнаас тавиад байна. Тавьсан зорилтдоо хүрэхийн тулд 5-6 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээд явж байна. Амжилттай дуусах болов уу гэж найдаж байна. Өөрөөр хэлбэл, 2035 он хүртэл эрчим хүчний хэрэглээгээ хангахдаа дан хатуу түлшээр биш аль болох ногоон эрчим хүч буюу сэргээгдэх эрч ашиглахын төлөө ажиллана.

Харамсалтай нь өнөөдрийн байдлаар монголын эрчим хүчний системд хоёр хүндрэл байна. Нэгдүгээрт, 1990 оноос хойш хуучин нийгмээс уламжлагдаж ирсэн нэг зүйл бол эрчим хүчний үнэ дээрээс тохируулгатай явж ирсэн. Гэтэл зардал нь зах зээлийнхээ ханшаар тооцогддог учраас эрчим хүчний салбарын өрийн тогтвортой байдлыг хангахад хүндрэлтэй болж ирсэн. Нэг ёсондоо эрчим хүчний салбар алдагдалтай  ажилладаг. Хоёрдугаарт, эрчим хүчний системдээ сэргээгдэх эрчим хүчийг холбуулахад техникийн хүндрэлүүд үүсдэг. Монгол Улс нар салхины эрчим хүчний нөөц ихтэй. Мөн усан цахилгаан станц барих нөөц боломжтой боловч ихэнх голууд ОХУ-руу урсаж гардаг. Тийм учраас усан цахилгаан станцын чиглэлээр хэрэгжүүлж байгаа төслүүд тодорхой хэмжээний сорилт, бэрхшээлтэй тулгарч, эцэслэн шийдээгүй байна. Тиймээс хамгийн гол нь тохируулгын асуудалд анхаарах ёстой. Нар, салхины станцыг төвийн эрчим хүчний системд холбуулахад нар жаргаж, салхи зогсоход түүнтэй дүйцэх хэмжээний эрчим хүчийг хаа нэг газар нөөцлөх ёстой. Харамсалтай нь өнөөдрийн байдлаар эрчим хүч нөөцлөх чадамж алга.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ЦАРАЙЧИЛСАН ТӨР

Өмнө нь Монгол Улс ОХУ-аас 220 Квт-ын хоёр хос шугамаар цахилгаан эрчим хүчний тохируулгын зориулалтаар удирддаг байсан. Тэгвэл одоо үндсэн импортлогч болж байна. Тухайлбал, өнгөрсөн өвөл 345 Мвт хүргэж нэвтрүүлэх хүчин чадлынхаа хамгийн дээд хүчин чадалд тулгаж авсан. Рио Тинто компаний хамт олон болоод Оюутолгой компаний хамт олонд талархал илэрхийлье. Монгол Улс шаардлагатай бол Өвөрмонголын эрчим хүчний системээс ирэх өвөл болоод түүний дараагийн хоёр өвөл чадлын дутагдлыг импортлох бэлтгэл ажил хийж байна. Гэхдээ импортлох шаардлага үүсэхгүй ч байж мэднэ. Юмыг яаж мэдэх вэ эрсдлийг урьдчилан тооцож байгаа. Үүн дээр Оюутолгой төслийнхөн хамтарч ажиллаж байгааг дурдъя. Өвөрмонголын эрчим хүчний систем, Монголын эрчим хүчний систем, Оюутолгой ХХК ойлголцоод өнгөрсөн жилээс эхлээд энэ ажлыг хэлэлцэж байна. магадгүй өөрийн хугацаанд Оюутолгой ХХК ТУЗ-өөрөө энэ холболтыг хийх техникийн бололцоог хийх багахан хэмжээний хөрөнгө оруулалтыг шийдчих юм бол энэ асуудлууд шийдэгдээд явчих байх гэж бодож байна.

СЭРГЭХ ИРЭЭДҮЙГҮЙ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ

Дэлхийн бүхий л хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд сэргээгдэх эрчим хүч орсон нь үнэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын төвийн эрчим хүчний системд холбогдсон есөн эх үүсвэр бий. Зургаа нь нарны станц, гурав нь салхины цахилгаан станц. Нийт суурилагдсан хүчин чадал 286 орчим Мвт бий. Мөн Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль 2007 онд батлагдснаас хойш 47 орчим тусгай зөвшөөрөл хөрөнгө оруулагчдад олгосон байна. Одоо хүчинтэй байгаа нь дээр дурдсан 9 төслөөс гадна найман төсөл байна.  Эдгээр найман төслийн суурилагдсан хүчин чадал нь 495 орчим Мвт байна.

Бид эдгээр станцуудыг дээр хэлсэн хоёр үндсэн шалтгааны улмаас холбож чадахгүй байна.  Нэгдүгээрт, чадал нөөцөлж чадахгүй байгаа буюу техникийн хамгийн том асуудал, хоёрдугаарт өндөр өртөгтэй байгаад асуудлын гол нь бий.  Тухайлбал, төвийн эрчим хүчинд нийлүүлэх гэрээг салхин цахилгаан станцуудын хувьд 9.5-9.6 цент, нарны цахилгаан станцууд 15-19 цент байхаар гэрээ байгуулсан. Ийм хүндрэлүүд байна.

ҮНЭНЭЭ ӨЧСӨН НЬ…

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард аж ахуйн нэгжүүдийн цахилгаан эрчим хүчний тарифыг 28 орчим хувиар нэмсэн. Энэ нэмэгдэл тодорхой хэмжээгээр хэрэглэгч нарт хүндрэл учруулж байна. Нуулгүй үнэнийг хэлэхэд дэлхий нийтээрээ цар тахал болоод дайны улмаас үнийн хөөрөгдөлд өртөж байна. Дэлхийн бүхий л төв банкууд инфляцтай тэмцэхийн тулд мөнгөний бодлогоо хатуурууллаа. Үүнээс үүдэн санхүүгийн зах зээл дээр эх үүсвэрийн дутагдалд орж байна. Магадгүй Монголын эрчим хүчний системийн хувьд 2023 оны үлдэж байгаа хагас, 2024, 2025 онд ямар нэгэн байдлаар санхүүгийн болоод техникийн  тогтвортой байдлыг хадгалж үлдэх нь чухал байна. Үүний дараа дараагийн үйл ажиллаануудыг хэрэгжүүлэх сорилтын өмнө тулж ирээд байна. Би хөрөнгө оруулагчдад бодит байдлыг үнэнээр нь хэлье гэж бодож байгаа.

Эдийн засгийн форумд оролцохоор ирсэн хөрөнгө оруулагчдыг улс төр хийх гэж ирсэн гэж бодохгүй байна. Хөрөнгө оруулагчид бол ашгийн төлөө явдаг. Хөрөнгө оруулагчид буяны байгууллага биш. Тиймээс монголын төр салаа утгагүйгээр чадна, чадахгүй гэдгээ хэлэх ёстой. Монгол Улсын  эрчим хүчний системийн өөрийнх нь өртөг  2022 оны төгсгөлд 243 төгрөг  болсон. Өнгөрсөн жил цахилгааны үнийг нэмэгдүүлээд  213 төгрөг болгосон. Гэсэн хэдий ч  30 төгрөгийн алдагдалтай ажиллаж байна.

2023 оны гүйцэтгэлээр 200 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай гарах байх. Алдагдал үүсч байна гэдэг өр нэмэгдэнэ гэсэн үг. Монгол Улсын эрчим хүчний системд өрийн тогтвортой байдалд том асуудал үүссэн.

Хууль эрх зүйн орчин бол хангалттай бий.Одоо ганцхан улс төрийн зориг хэрэгтэй. Миний бие эрчим хүчний сайдаар томиллогдсоны дараа эрчим хүчний үнийг нэмэх гэж оролдсон. Олон нийтийн зүгээс багагүй эсэргүүцэлтэй тулсан. Иргэд, олон нийтэд бодит байдлыг ойлгуулаад явахаас өөр арга байхгүй гэв.

 Эцэст нь, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хэлснээр уг салбарт ойрын 10 жилд гялтайх, гялзах зүйл харагдахгүй гэдэг нь тодорхой болов. Хөрөнгө оруулагчдыг татах байтугай үргээх зүйл түүний ярианаас хэдэнтээ харагдав. Түүний үгэнд хөрөгө оруулагчид ашгийн төлөө ажилладаг болохоос буяны байгууллага биш гэсэн хатуу боловч үнэн үг ганц тусав. Эрчим хүчний сайдын хариултаас дүгнэхэд, Монгол Улсын эрчим хүчний систем тэр чигтээ техник, технологийн хөгжлөөс хоцорсон учраас шинэчлэл хийхэд хүндрэлтэй, жил бүр 150-200 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг, эрчим хүчний үнийг төрөөс тогтоодог учраас шударга өрсөлдөөн явагддаггүй гэдгийг хөрөнгө оруулагчид сайн ойлгож авсан байх.

Цаашлаад 2035 он хүртэл эрчим хүчний үнийг чөлөөлөх боломж хомс байгааг ч дурдсан. Түүнчлэн өнгөрсөн өвлийг арай чүү аргалаад өнгөрсөн Б.Чойжилсүрэнд ирэх өвлийг аргалах арга байгаа эсэхийг олон хүн сонирхож байсан. Тэгвэл Өвөрмонголоос чадлын дутагдлыг нөхөн арга саам олсон нь сайшаалтай ч бүхэл бүтэн Монгол Улсын эрчим хүчний сайд нь төр нь мөнгөгүй тул хувийн хэвшил, хөрөнгө оруулагч талаас хөрөнгийг нь шийдээд өгвөл гээд толгойгоо маажаад суух нь ичмээр бас эмгэнэлтэй.

Үнэхээр сайдын хэлснээр багахан хэмжээний санхүүжилт юм бол сав л хийвэл алгаа тосоод, арчаагаа алдаж хувийн хэвшлээс гуйж суухаар төр өөрийнхөө мөнгө, санхүүжилтээр эрчим хүчнийхээ асуудлыг шийдэх талаар ярьсан бол олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө нүүр бардам байх байлаа.

Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжиж байгаа хэд хэдэн төсөл, хөтөлбөрийг хэрхэн гацааснаа ярихаар хэн энэ салбарт хөрөнгө оруулахыг бодох вэ дээ. Тухайлбал, анх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа үнэ өртөгийг нь зөвшөөрчихөөд сэргээгдэх эрчим хүч нийлүүлэх үнийн дүнгэээс одоо эргэж буцаж, нийлүүлэх өртөг үнэтэй байна хэмээн гэдийж байгаа нь энэ чиглэлээр хөрөнгө оруулахаар сонирхож буй хэнийг ч үлдэн хөөнө.  Олон улсад монголчууд хэлсэн, ярьсандаа байдаггүй, замын голоос эргэж буцдаг учраас найдвартай түнш биш гэсэн яриа байдаг нь үнэн. Тэгвэл өнгөрснөөсөө суралцаж, алдаагаа давтахгүй байх талаар ярих биш өнгөрсөнтэйгөө зууралдаж, алдаагаа давтаж сууна. Ямартай ч эрчим хүчний сайд Б.Чожилсүрэн хөрөнгө оруулагчдад эрчим хүчний салбарын, системийн талаар бодит байдлыг ний нуугүй үнэнээр нь өчлөө.  Үнэндээ хөрөнгө оруулагчид биднээр хэлүүлсэн хэлүүлээгүй бодит байдлын талаар биднээс ч илүүг мэдсэн, бас судалсан байгаа. Гагцхүү цаашид эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар хууль эрхзүйн орчин бүрдүүлж ажиллах нь асуулт бас анхаарлын тэмдэгтэй үлдлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-07-26 66.181.190.128

Одоо Эрчим хүчний салбарын асуудлыг хэн нэгэн сайд өөрчилж өөд татах нь өнгөрсөн Одоо төр засаг нь анхаарч хөрөнгө мөнгө гаргаж Цахилгаан станц барих мөн эрчим хүчний үнэ тарфийг чөлөөлөх цаг нь болжээ ‘!!!

Avatar

Зочин 2023-07-26 202.126.88.190

Одоо өнгөрснийг ярьж цаг алдаж болохгүй Чойжилсүрэн бодит үнэнийг л хэлж байна Эрчим хүчнний салбарыг улс төрийн хараат хамааралтай байдлаас гаргах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-07-26 202.126.89.119

АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ САЙД ОГЦОРОХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Нэргүй 2023-07-26 203.98.76.4

Сүүлийн жилүүдэд Монголчуудын НАЙР НААДАМ, ОЙН ТЭМДЭГЛЭЛТ, ДУУ ХУУР ШОУ ЦЭНГЭЭН, АЯЛАЛ ЗУГААЛГА ч Утгаа ч Тоогоо ч Алдлаа Даа хөөрхий….Хэзээд нь АЖЛАА ХИЙДЭГ Ард Түмэн юм БҮү мэдэээ…ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТГҮЙ 34 ЖИЛ БОЛЛОО МАН-ЫН ЗАВСАРГҮЙ ЗАСАГЛАЛД….

Avatar

СЭРГЭЭГДЭХ 2023-07-26 202.179.24.47

ЭРЧИМ ХҮЧНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ , БОДИТ ХЭРГЭЛЭЭГЭЭ ХАНГАСНЫ ДАРАА ХЭСЭГЧЛЭЭД БОЛТУГАЙ СЭРГЭЭГДЭХ РҮҮ ШИЛЖИЖ БОЛНО ШҮҮ ДЭ. БАРЫН АМНААС ГАРААД ЧОНЫН АМАНД ОРЧИХМООРГҮЙ БАЙНА. БААВГАЙН САВРААС ЛУУГЫН САВАРТ ОРМООРГҮЙ БАЙНА. ЭРДЭНЭ БҮРЭНГИЙН СТАНЦ СӨХРҮҮЛНЭ ШҮҮ МОНГОЛЫГ . ХЭРЭГТЭЙН ХУВЬД ЭРГЭЛЗЭЭГҮЙ ХЭН Ч ЭСЭРГҮҮЦЭХГҮЙ… ӨНӨӨДӨР Л БИШ…

Avatar

ЭРЧИМ ХҮЧ 2023-07-26 202.179.24.47

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ ЭРГЭЛЗЭЭГҮЙ ЧУХАЛ БАС БУЦАЛТГҮЙ.ГАГЦХҮҮ ОДОО ӨНӨӨДӨР Л БИШ… АСАР ИХ ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ШААРДАХ БӨГӨӨД ӨМНӨД ХӨРШӨӨ БҮРЭН ХАРААТ БОЛОХ АЮУЛ БОДИТОЙ .ДЭЭРЭЭС НЬ АШИГЛАЛТЫН ЗАРДЛЫГ НЬ ЯАГААД Ч ДИЙЛЭХГҮЙ…. НЭГЖИЙН ӨРТӨГ НЬ АСАР ӨНДӨР БОЛНО.НҮҮРСЭН ДАЛАЙ ДЭЭРЭЭ ЭСВЭЛ ХОТЫН ОЙРОЛЦОО ОЛИГТОЙХОН ЧАДЛЫН СТАНЦ БАРИЧХААЧ.. ӨНӨӨДӨРТӨӨ ҮҮНЭЭС ӨӨР СОНГОЛТГҮЙ ШҮҮ. ХИЙРХЭХЭЭ БОЛЬЦГООЁ. МОНГОЛ ЗАЛУУСТАА ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДАД МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮДДЭЭ ИТГЭЕ

Avatar

Нэргүй 2023-07-26 192.82.89.77

ЭНэ мэргэжлийн бус шуналын тулам юу ч хийх сонирхолгүй дээ. Уг нь хувьдаа овоо мөнгө цохиё хэмээн сайд болсон ч ЕС-ын шударга зарчимд хэрчүүлээд мөнгө цохих боломжгүй болмогц аргацаасан байдалтай ажиллаж байгааг хэн хүнгүй харж л байгаа. Тавинбэх нь дориун, буцааж тавимаар юм.

Avatar

Нэргүй 2023-07-26 103.57.95.145

Дотоодын цахилгаан станцуудын үнэ 170-180 төг нийлүүлж бхад салхины станц 9,5 цент 33400 төг нарны 15-19 цен 65000 мянга гэд арай юу

Avatar

Нэргүй 2023-07-26 202.9.46.172

Чцхам үнэнийг цөөн үгээр хэлэхэд "Би эрчим хүчний сайд"-ыг хийэ барахгүй юм байна өө: Мэддэг чаддаг хүн нь хийг. Би л лав сайдын суудлаа өгөөд харин энэ албан тушаалыг худалдаж авсан мөнгөө харин буцааж авсан нь дээр юм байна гээ

Avatar

Нэргүй 2023-07-26 213.87.138.85

== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

зочин 2023-07-26 122.201.22.249

Ийм оркийг сайд болговол монгол улс хөгжихгүй шүү. Сангийн сайд болохдоо монголын эдийн асаг дээсэн дөрөөн дээрээ байна гэж зарлан гадаадын хөрөнгө оруулагчдыг айлгаж байсан одоо эрчим хүчний салбар дээсэн дөрөөн дээрээ байгааг хөрөнгө оруулагчдын чуулган дээр зарлаж байна. Хорлоод байгаа юмуу. түүний амнаас бүтэлтэй юм гарахгүй. өөрийн компанийн барьж буй барилгууддаа дулаан цахилгааны шугам оруулах зорилгоор л сайд болсон ашиг сонирхлын зөрчилтэй хувиа хичээсэн өчүүхэн бодолтой дөрвөд шүү.

Avatar

Zochin 2023-07-26 165.225.111.27

Станцаа хурдан барих хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-07-26 66.181.179.178

ЭРЧИМ ХУЧ ЗАМ АШИГЛСНИ ТАТВАРА НЭМ МАНГАРУУДАММ

Avatar

Zochin 2023-07-26 87.147.146.1

mergejiliin hun hiih ajil da mungu saah gesen iim garuud barahgui shu de

Avatar

Иргэн 2023-07-26 122.201.19.99

Энэ нөхөр яам удирдаж чадах уу

Avatar

Л.ЛХАГВА 2023-07-26 139.5.219.21

Энэ сайдын үед эрчим хүчний ачааллаас бүрэн гарах нь сөрөг хүчинд маш таагүй байдаг тул эсэргүүцэгч нар их байдаг юм. Ерөөс улс хөгжихгүй байгаа үндсэн шалтгаан энэ л байдаг нь нууц биш.

Avatar

Нэргүй 2023-07-26 82.132.230.135

Лхагва аа! Балай улс төржсөн үндслэлгүй хийрхэлээ зогсоо. Хэн дуртай хэн дургүй нь хамаагүй хийх ёстой юмаа хийж тэр нь зөв бол ард олноороо дэмжиж талархан хүлээж авдаг зүгээр л жирийн үнэн гэж байдаг юм шүү

Avatar

Нэргүй 2023-07-26 192.82.64.64

Erchim huchnii salbar deer avah arga hemjeenuudees ard olon maani oilgohgui demjihgui talarhan huleej avahgui shiideluud baidag yum shuu Uls turchid songuuliin ur dungees aigaad hiij ugduggui yumdaa Une nemehees ehleed l ard olon maani haraagaad ehleh yamar ch said ochson hiih estoi bolovch ard tumnii demjlege avahgui geed hoishluuldag jiriin unenguud baina Yahuu hu

Avatar

Улс төрийн томилгоот удирдлага нүүдлийн шувуу шиг ирдэг буцаад өнгө зүс ороод нисдэг 2023-07-26 103.26.194.196

Эрчим хүчний салбарыг ганцхан үнэ чөлөөлөх асуудал удааширсанаар хүндрүүлээгүй сүүлийн 20 жилд гүйцэтгэх захиралаас алба хэлтэсийн дарга хангамжийн инженерүүдийг улс төрийн томилгоогоор томилж шардлагагүй тендер сэлбэгийн шахаагаар туйлдуулсан өнөөдрийн хүндрэл үүсгэх гол асуудал. Сэлбэгийн шахаа бүх шатандаа хэтэрсэн. Өдөр шөнөнгүй ажиллаж байгаа ИТА ажилчид өнөөдрийг хүртэл эрчим хүчний үйлдвэрлээ нухуун дээрээ үүрч илүү цагаар ажилсан хөдөлмөрийн хөлсө бүрэн авч чадахгүй ажилсаар.

Avatar

ЭРЧИМ ХҮЧ 2023-07-26 202.179.24.47

ЕС-ЫН ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД ИРСЭН 32 ТОМ ДАРГЫГ БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭР НЬ ӨӨРЧИЛЧИХМӨӨР ЮМ БИЛЭЭ ДЭЭ.. .
ЦААШ ЯВАХГҮЙМ БИЛЭЭ… НЭГ Л САНАА ХЭЛЭХЭД МОНГОЛ УЛС УЛСААРАА НҮҮРСЭН ДАЛАЙ ДЭЭР СУУЖ БАЙЖ ӨӨРСДИЙН ХҮЧ БОЛОМЖ ӨӨРСДИЙН ИНЖЕНЕРҮҮД ДОТООДЫН КОМПАНУУДТАЙ ХАМТРААД ГАНЦХАН ШИРХЭГ ОЛИГТОЙХОН ЧАДЛЫН СТАНЦ БАРЬЧИХАЖ ЧАДАХГҮЙ 30 ДАХ ЖИЛДЭЭ ХЭЛЭЛЦЭЭД ХЭХРЭЛДЭЭД СУУЖ БАЙГАА ШҮҮ… БУСАД УЛСАААР ЖИШЭЭД БОДВОЛ …
ЭЭ МӨН Ч ХАРИУГҮЙ ХЭРГЭЛЭЭ ХАНГАХ ГЭЭД БАЙГААМ ШД… ТЭР САЙДЫГ НЬ ӨӨРЧЛӨӨ

Avatar

Нэргүй 2023-07-26 202.9.47.28

3хан сая х.амтай бж

Avatar

Нэргүй 2023-07-26 202.126.89.22

гоншгонодог сайд хэрэггүй, хийдэг зүтгэдэг хүн хэрэгтэй.Чойжилсүрэн түгжилцэрэн болжээ, одоо боль

Avatar

Нэргүй 2023-07-26 202.21.118.6

Эрчим хүчнийхэн хэзээнээсээ зуйрган, үрэлгэн байгаад иосэн улс даа. 1000₮-ийн материалыг 10.000₮-өөр бичдэг улс даа, аль ч шатандаа … хяналт шалгалт нь хаагуураа байдаг юм бол?

Avatar

Тэнэгүүд 2023-07-26 202.21.113.238

2016 онд мэргэжлийн Засгийн газар байгуулсан нь хамгийн зөв алхам байсан. Мөнгөтэй хүмүүсийг сайд дарга болгодог нь туйлын буруу юм. Ялангуяа энэ Чойжилсүрэн, Бямбацогт, Амарсайхан, Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Жавхлан, Номин, Болорчулуун гэх мэтийн ганц ч олигтой сайд байхгүй.

Avatar

Нэргүй 2023-07-26 43.242.242.59

Бидний шүтдэг АНУ гэхэд л 100 тооны атомын цахилгаан станцтай бол жижигхэн нутаг дэвсгэртэй өмнөд Солонгос 25 харин байнга газар хөдөлж байдаг Япон л гэхэд 39 атомын цахилгаан станцтай байна. Орос, Хятад бүгд хэдэн арван станцтай. Тэд эрчим хүчний асуудлаа шийдсэн байна. Нүүрс бол явуургүй. 2030 оноос нүүрс хэрэглэхийг хориглосон.Гэтэл бид дулааны цахилгаан станц барих тухай ярьж байгаа нь явуургүй юм.

Avatar

Нэргүй 2023-07-26 64.119.27.182

Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг эсэргүүцэгч " тал бичээч"-ийн бүтэн бичээч нь энэ хүн биз дээ ! Сонин юмшү, эх орондоо эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхийг эсэргүүцэгч , Оросын гар хөлүүд болсон Даваасүрэн,Чойжилсүрэн нар яг Эрчим Хүчний Сайд болоод байдаг ?!
Тэхээр манайх Оросын нөлөөнөөс гарч чадахгүй, манай төрийг Оросын далд гар удирдаад бна даа !!!

Avatar

Нэргүй 2023-07-26 64.119.27.182

Чойжилсүрэнгийн энд хэлсэн үг нь бүхэлдээ гадаадын хөрөнгө оруулагчдад "Монголд хөрөнгө оруулалт хийх ХЭРЭГГҮЙ " гэж ойлгуулах зорилоготой үг болсон нь маш ойлгомжтой бна даа !

Avatar

Нэргүй 2023-07-26 43.242.242.59

Атомын цахилгаан станцаа хурдан барих хэрэгтэй. Тэгэж байж эрчим хүчний хомсдлоос бүрэн гарч Оросын хараат биш болно. Ярьсаар байгаад л 20 жил боллоо доо. Одоо зоригтой мөнгө хаяаад атомын цахилгаан станцаа бариад олон зуун жил санаа амар явцгаая

Avatar

Нэргүй 2023-07-26 202.179.25.178

Mongol bl Uvur Mongoliin neg aimag Orosiin neg jijig mujiin hemjeniil hotsrogdson sul doroi uls

Avatar

Нэргүй 2023-07-26 76.102.3.1

За энэ бүхэн бол худлаа шоу гэдгийг хэлье. АНУ судалгаа хийж үзээд 1 Монголын салхи хуурай ул ямар ч сэнсийг эргүүлж чадахгүй хөнгөн байна 2 нарны тусгал хэтэрхий хөндлөн тул батерей цэнэглэх хэмжээнд хүрэхгүй байна гэж үзээд хөрөнгө оруулалт хийхээ болисон. Наад хэдэн хөөрсөн эрдэмтэн гээд байгаа хүмүүс нь хэрвээ англи хэл мэддэг бол хаанаас ч олоод үзэж болно

Avatar

Зочин 2023-07-26 202.126.88.162

Мэдрэл чинь муудсан байхаа. Тийм байтал салхин турбинээр цахилгаан үйлдвэрлээд байх уу? Нарны зай Монголд хэвийн ажиллаад зайгаа сайн цэнэглэж чаддаг болоод л маш их ашиглаж байна даа

Avatar

Нэргүй 2023-07-26 202.126.88.84

Чойжилсүрэн ямарч гарц гаргалгаа гаргахгүй юу ч хөдөлгөхгүй нь тодорхой боллоо. МАН 8 жил засаглаад ядахдаа 10 аймгийн ДС -ын асуудлыг шийдвэрлэж чадсангүй. Нэгдсэн шугамаар захиалга хийж авчирсан труба нь бүгд марк сери нь зөрж их хэмжээний хохирол учруулсан…алдагдал хохиролыг нь хэн төлөх вэ.

Avatar

Нэргүй 2023-07-26 66.181.177.134

Юу л бн нүүрс бн. уурхайн аман дээр жижиг станцууд барииа.

Avatar

Нэргүй 2023-07-26 122.201.22.102

Ene nuhurt hiij chadah yam gej baihgui huviin erhi ashgaa l sain hiij chadahaas ulsiin tom bodlogiig avaad yavah chadamjgui iim l hun,tegeed iim huneer ulsiin mash chuhal salbariig tolgoiluulah ni mash buruu,mungu hayaj hahuul ugch ih hurliin gishuun bolohoos tsaashgui,ene hunii ued erchim huchnii salbar sergehgui

Avatar

Зочин 2023-07-26 202.126.88.81

Маш олон жил ярилаа. Шат шатны авилга, хулгайгаас болж улсын бүх салбар хүнд байх шиг. Маш их, гоё ярьдаг улс төрч дарга нар л өссөөр, ажилладаг бүтээдэг нь ховордсоор. Засах ганц арга нь хариуцлагыг өндөржүүлэх

Avatar

Нэргүй 2023-07-26 202.131.225.53

үе шаттай арга хэмжээ тасралтгүй авч эхлээчээ үнэнээ ярьсаар 20 жил болж байна,

Avatar

Нэргүй 2023-07-26 202.9.40.173

Ардын нам 16 оноос хойш хоёр ч удаа засаг барилаа ! Эрчим хүчний салбарт юу хийвээ ?! 16 онд урв-агч Даваасүрэн бх да Багануурын цах станцын төсөлийг зогсоосон ! Чойжоо дөрвөд зовлон тооцож бхаар цах эрчим хүчний салбарын хууль эрх зүйн орчноо цэгцэлж, зоригтой үнээ чөлөөлөх хэрэгтэй ! Ер нь ардын намд сүүлийн 33 жилд Монголыг хөгжүүлэх заяа тавилан бснгүй дэ !

Avatar

Нэргүй 2023-07-26 66.181.160.14

Эрчим хүчний дутагдлаа нөхөхийн тулд ОХУ-ын Галуут нуураас маш өндөр үнээр цахилгаан авч байгаа цагт оросууд энэ хоолоо алдахгүйн тулд манай авлигачин сайд нарыг атганаасаа тавихгүй ээ!!! Одоо Өвөр монголоос цахилгаан авахаа бодьё!! "Ярьж байгаа"- гээд балайраад байлгүй бодитой, яг таг шийдэх хэрэгтэй!!! Нэг мэдэхэд өвөл хаяанд тулаад ирлээ шүү!!!

Avatar

Нэргүй 2023-07-26 103.161.242.100

Урдаас авах нь илүү өндөр үнэтэй байдаг. Үүнийг мэдэхгүй биш дээ? Яахав, мэдээгүй гэж тооцъёо. МАН-д гол учир нь байна, мухар төмөр замд мөнгөө үрнэ, ус, дэд бүтэцгүй, бас нефтьгүй газар нефтийн үйлдвэр барина, их мөнгөтэй боллоо гэж сайрхаад тараачихна, дараа нь мөнгө байхгүй гэж гоншигононо. Цахилгаан станцын мөнгийг сурталгаанд өгчихжээ, МАН-ы хувьд зөв нүүдэл, надад хэдэн төг нэмэгдсэн гэдгээр ашигтай, улсын хөгжилд хортой байдаг нь харамсалтай. гэхдээ би хойтон МАН-д санал өгнө!

Avatar

Нэргүй 2023-07-26 66.181.160.14

Гадаадын том мэнэжерүүдээс асуу л даа, та нар: эрчим хүчний энэ дампуурлаас яаж гарах вэ гэдгээ??!!! С.Даваасүрэн г.м. гадаад улсын эрх ашигт үйлчилж, "10 мян.хятад"-аар айлган цахилгаан станц барихыг гацааж байгаа цагт монголд гадныхан яаж итгэх юм бэ??!!

Avatar

з 2023-07-26 66.181.160.77

1.үнээ чөлөөлөх
2.нүүрсний цахилгаан станц уурхайн аман дээр барих гэсэн 2 арга л байна.

Avatar

Зочин 2023-07-26 192.82.83.101

Унэнийг тус тас хэлжээ Сэргээгдэх эрчим хуч явцгуй ээ Ондор ортогтэй Улс ч хэоэглэгчид ч дийлэхгуй

Avatar

Нэргүй 2023-07-26 150.129.140.49

Эрчим хүч, Санхүү хоёроос увс хүнийг холдуулахгүй бол Оросын нөлөөнөөс гарахгүй байх аа.

Avatar

Уншигч 2023-07-26 202.131.225.197

Хулгай, авлига хоёроос болж байгаа гэдгийг хүн бүр мэдэж байгаа даа. Хөрөнгө оруулалтын мөнгийг хэдэн хүн хуваагаад цусалдаг бх даа, байсгээд л ЖАЙКА гэх мэт ОУ-ын байгууллагуудын тусламжаар засвар үйлчилгээ хийдэг биз дээ.

Avatar

Zochin 2023-07-26 202.55.191.130

Um l bol Oyu Tolgoi – savna geh um. Yls bainadaa , yachihsan um be

Avatar

ЖИРИНОВСКИЙ 2023-07-26 66.181.188.124

Хатуу түлшний цахилгаан станц дээр хятадууд хөрөнгө оруулалт хийх асуудал байхгүй гэдгийг энэ малчин дөрвөд сайн ойлгохгүй л байгаа юм даа. Яаж ч бодсон ОТ хувийн жижиг компаниар хийлгэсэн цахилгаан станцаас эрчим хүч худалдаж авахгүй гэдгийг ч ойлгоогүй. Ийм тэнэг нөхөр гол асуудал ойлгоогүй байж яаж энэ салбарыг гацаанаас гарганаа. Ерөнхий сайд нь боловсролгүй бизнесийн ухаан байхгүй…тэгэхээр энэ салбар улам л дампуурал руу ойртоно

Avatar

Нэргүй 2023-07-26 192.82.64.153

Сэргээгдэх гэж луйвар явж байгаа шүү татаас мөнгө авдаг иргэн ААН-с байнга авч байгаа дэмжих гэж ийм байж болохгүй ээ сайдаа юун сэргээгэдх вэ давтамж ачаалалаа даахгүй сэргээгдэх гэж битгий яри

Avatar

Нэргүй 2023-07-26 124.158.69.10

Эрчим хүчний үнээ нэмээд л явах хэрэгтэй. 1990 -иэд оны үед ямар ядуу байлаа, болоод л байсан. Хамгийн чухал эрчим хүчний салбараа өөд нь татахгүй тэнэг төрийн гайг одоо засах хэрэгтэй. Монголд эрчим хүчний нүүрснээс их юм алга байхад шийдчих боломж байсан.

Avatar

урвагчдад алхах боломж бүү өг 2023-07-26 103.111.68.3

мөнгөтэй хүнийг төрд ерөөс ойртуулж болохгүй эээ гэж энэ мянган жилийн туршлага хэлээд байхад ер ойлгохгүй…. ЭАА МУУ ХУЛГАЙЧ ЧИНЬ ҮЕРИЙН ГОЛОМТЫГ ХИЙСЭН БАРИЛГААС ӨӨР МӨНГӨНӨӨС ӨӨР ЮУ Ч БОДОХОО БАЙСАН ХУЛГАЙЧИЙГ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДААР ТАВИХААР ИЙМ Л ЮМ БОЛЖ БАЙГААШТЭЭ ЮУ ЮУ ГЭНЭ ВЭЭЭЭЭЭЭ????? ЗОРИГТОЙ НЭМ Ч ГЭХ ШИГ х****а ЧИ ЧИ ӨӨРӨӨ БИДНЭЭС ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨРӨӨ ТӨЛ ЧИ????? ЮУ ЮУ ГЭНЭ ВЭЭЭ ЗОРИГТОЙ НЭМ Ч ГЭХШИГ ТӨЛӨХ АМЬТАН БАЙГААМУУ ЧИНИЙ ТАНАЙ НАМЫН НӨХӨД 1 ИХ НАЯДААР НЬ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙГЭЭ ХА

Avatar

Нэргүй 2023-07-26 203.98.76.4

Монгол улс КОММУНИЗМ-аса Бүрэн Салаагүй, ШИЛЖИЛТИЙН ҮЕ нь Дуусаагүй, Ард Иргэд ба Аж Ахуйн Нэгжүүд, Компаниуд нь ТӨЛӨВШӨӨГҮЙ, НААД ЗАХЫН БОЛОВСРОЛГҮЙ, ХАРИУЦЛАГАГҮЙ, Эдийн Засаг нь ӨСӨЛТГҮЙ Он Жилүүд Хөвөрсөөр….
Одоо Хотын Захирагчаа Тойрч суучихаад Эрчим Хүчний Хомсдол, Үе Ус ярьж мэдэмхийрэн Халаглаж Суугаа GENERATION бол ӨНГӨРСӨН ҮЕ, тэд Өнгөрсөн 34 жилд Ажиллах нь битий хэл Одоогийн Хамаг ЗОВЛОНГ бүтээлцсэн хүмүүс ИРЭЭДҮЙГ Бүтээнэ ХУДЛААА…..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж