"Баавгай болохсон" кино анхны шагналаа хүртэв

Хуучирсан мэдээ: 2023.07.24-нд нийтлэгдсэн

"Баавгай болохсон" кино анхны шагналаа хүртэв

"Баавгай болохсон" кино анхны шагналаа хүртэв
"Баавгай болохсон" уран сайхны кино нь Иерусалим олон улсын кино наадмын Дебют киноны уралдаант хэсгээс "Special mention" шагнал хүртжээ. Уг киноны баг тавдугаар сард /2023.05.16/ Франц улсыг зорьсон. Дэлхийн А зэрэглэлийн хамгийн том кино наадам болох Францын Каннын кино наадамд монгол найруулагч бүсгүйн кино өнгөрсөн дөрөвдүгээр сард албан ёсоор сонгогдсон. Түүхийн хуудас эргүүлсэн энэ уран бүтээл бол “Баавгай болохсон” уран сайхны кино. Найруулагч нь Пүрэвдашийн Золжаргал юм.

Найруулагч П.Золжаргал өмнө нь киноныхоо тухай ярихдаа "Утаатай, өвлийн хүйтэн улирлыг болдогсон бол баавгай шиг ичээндээ өнгөрүүлэхсэн гэсэн утгатай. Нэг сайхан унтаад сэрэхэд утаагүй, ханиад томуу ч байхгүй, зуныг угтах юмсан гэдэг хүүхдийн хүсэл л дээ. Энэ бол киноны гол дүрийн чин хүсэл. Кинонд маань 15 настай физикийн гоц авьяастай хүү, гэр хороололд өрх толгойлсон ээж, хоёр дүүтэйгээ амьдардаг тухай өгүүлдэг. Тэр хүү өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө явангаа хүйтэн өвөл даарахгүй нь тулд нүүрс түлээ, хоол хүнсгүй болох асуудлыг хэрхэн даван туулж байгааг харуулж буй.

Би энэ киноныхоо зохиолыг 2016-2017 оны өвлөөс эхэлж бичиж эхэлсэн. Кино төслөө олон улсын залуу найруулагчдад зориулсан сангийн сургалтуудад оролцож ирсэн.

Хамгийн анх 2017 онд залуу найруулагчдад зориулсан "Talents Tokyo”-д кино зохиолтойгоо оролцож, “Баавгай болохсон” кино төслөө танилцуулан 3000 ам.долларын шагналын сантай уралдаанд түрүүлсэн. Тэндээс би үнэ цэнэтэй түүх бичиж байна гэдгээ ойлгосон гэх үү. Мөн надад кино зохиолоо улам хөгжүүлэх тэтгэлэг олгож, тэнд франц продюсертэйгээ анх танилцсан байдаг. Франц улсын "Urban Sales" компанийн ерөнхийлөгчөөр ажилладаг хүн. Тэр цагаас хойш зургаан жилийн дараа бидний киноны ажил маань дуусч байна" гэдгийг хэлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж