Эрдэнэцогтын 100 жилийн барилдаанд Г.Жамбалдорж хүүгийн хамт түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2023.07.24-нд нийтлэгдсэн

Эрдэнэцогтын 100 жилийн барилдаанд Г.Жамбалдорж хүүгийн хамт түрүүллээ

Эрдэнэцогтын 100 жилийн барилдаанд Г.Жамбалдорж хүүгийн хамт түрүүллээ

Үндэсний их баяр наадмын барилдааны дөрвийн даваанд Цэргийн  арслан Г.Жамбалдорж унаж, хүүгийн хамт уйлсан нь  үзэгч олны сэтгэгдлийг ихэд хөдөлгөсөн. Олон хүн аав, хүү хоёрт ирэх жилүүдийн наадамд түрүү, үзүүр их байгааг ерөөж, хүүгийн хүмүүжил, аавыгаа хайрлах сэтгэл нь ундарч байгааг хэлж байсан нь саяхан. Тэгвэл өчигдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 100 жилийн ойн барилдаанд Цэргийн арслан Г.Жамбалдорж түрүүлжээ.

Мөн түүний хүү Ж.Дарханбаатар өсвөрийн ангилалд зодоглож түрүүлсэн байна.

Аавынхаа зодог, шуудгийг барин хэдхэн хоногийн өмнө уйлж байсан хүү аймаг, сумдын наадмын өсвөрийн барилдаанд тун чиг амжилттай оролцож байгаа нь хүмүүсийн хайр, хүндлэлийг ихэд татаж буй юм.

2018 онд Цэргийн арслан цол хүртсэн Г.Жамбалдоржийн хувьд жил жилийн баяр наадмаар улсын цолонд хүрэх тааварт багтдаг. Тиймдээ ч энэ жилийн улсын наадмаар түүнд болон хүүд нь хүлээлт их байсан нь тодорхой. Ирэх жилийн наадам хол байгаа ч хэдийнэ тэрбээр бэлтгэлээ базааж эхэлсэн нь бөх сонирхогчдын дунд дахин хүлээлт үүсгээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж