"Аргалж" болдоггүй ганц салбараа аваръя!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

"Аргалж" болдоггүй ганц салбараа аваръя!

"Аргалж" болдоггүй ганц салбараа аваръя!

Монгол Улс эрчим хүчний хувьд ОХУ-аас хараат байсаар өдийг хүрсэн. Өнгөрсөн Бямба гаригт ОХУ-д цахилгаан дамжуулах агаарын шугам гэмтсэн тул цахилгаан тасарснаас үүдэж, Улаанбаатарын тэн хагас нь, Дархан, Сэлэнгэ, Орхон, Завхан аймгийн зарим сумд, Хэнтий аймаг гээд олон газар  цахилгаан хязгаарлагдав. Цахилгаан хязгаарлагдсан байдал богино хугацаанд байсан боловч албаныхны зүгээс ОХУ-аас ямар нэгэн байдлаар мэдэгдэхгүйгээр цахилгаан хязгаарласан гэдгийг мэдэгдэж байв. Гэвч богино хугацаанд ажиллаж, бүх газруудыг цахилгаанд холбосон юм.

Мэдээж гэнэтийн осол аваар, гэмтлийг урьдчилан тооцоолж болохгүй ч ОХУ-ын зүгээс нэг л өдөр эрчим хүчний хязгаарлалт хийвэл улсынх нь тэн хагас нь цахилгаангүй болох тийм л эрсдэлтэй нөхцөлд бид амьдарч байгааг харав, үзэв. Ийм үйл явдал энэ удаад ч ганц удаа болоогүйг энд тодотгоё.

Нийслэлчүүд төдийгүй монголчуудад тулгамдаж буй асуудал бол эрчим хүчний хомсдол. Бид эрчим хүчний хомсдолыг бууруулах,  дэд бүтцээ нэмэгдүүлэх талаар олон жил ярьж байгаа ч өнөөдөр ч бидний ярьдаг V цахилгаан станц зэрэг том төслүүд цаасан дээр хэрэгжсээр нэг л өдөр бид гал алдах эрсдэлтэй нөхцөлд байгааг эрчим хүчний салбарынхан хэлж, сануулж байгаа. Бид эрчим хүчний салбараа орхигдуулж, энэ салбарт томоохон бүтээн байгуулалт хийхгүй явж ирсний хариуд Эрчим хүчний сайд нь “аргална даа” гэж хэлээд сууж байх хэмжээний нөхцөлд ирснийг харуулж байна. Өнөөдрийн нийгэмд тог, цахилгаагүйгээр хөгжил дэвшил, хүний амь нь ч хамааралтай болсон ийм нөхцөлд нэгхэн цаг цахилгаан байвал юу болох вэ гэдгийг тооцоолоход ч хүндрэлтэй.

Жилээс жилд хүн амын тоо нэмэгдэж, сум, суурингаас эхлээд цахилгаангүй, цахилгаанаар ажилладаггүй юмгүй болсон, цаашид ч эрчим хүчний хэрэглээ улам л нэмэгдэж, тэлнэ.

Гэтэл бид өнөөдөр ч цаасан дээр ярьсан хэдэн цахилгаан станцын төслүүдээс өөрцгүй, өвлийн ид ачааллын үед гал алдчих шахам байсаар, аргалсаар хэр удаан тэсэх вэ.

Үндэсний их баяр наадмын дараахан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрчим хүчний салбарынхантай уулзаж, салбарын тулгамдаж буй асуудал болоод ирэх өвлийг хэрхэн давах, нөхцөл байдал ямар байгаатай танилцсан. Тэр үеэр ч албаныхан гал алдах нөхцөлтэй, аргацаасан шийдвэрээр удаан тэсэхэд хүндрэлтэйг дуулгасан. Дээрээс нь улс даяар хур бороо ихтэй, үер бууснаас үүдэж, саяхан баруун аймгууд тоггүй болж, нийслэлд ч олон цагаар цахилгаан хязгаарлаж, энэ мэтээр тулгарч буй гамшигт ч бэлэн биш гэдгээ албаныхан хэлээд буй.

Эрчим хүчний хомсдол, асуудлаас гарах ганцхан гарц байгаа нь шинэ эх үүсвэр.  Одоогоос 10 жилийн өмнө л V цахилгаан станц барих асуудал яригдаж байсан, өнөөдөр ч яригдсаар. Эрчим хүчний салбарын том төслүүд дандаа л цаасан дээр хэрэгжихээс амьдрал дээр ажил хэрэг болсон зүйлс нэг ч алга.

Монгол Улс эрчим хүчээ нэмэгдүүлэх, дотоодынхоо хэрэгцээг хангах зорилгоор  ДЦС-5, Багануур, Бөөрөлжүүт, Эгийн голын цахилгаан станцын төслийг санаачилсан ч олон жил яригдсаар царцсан. Өдрөөс өдөрт эрэлт нь нэмэгдэж, нийлүүлэлт нь хүрэлцэхгүй байгаа эрчим хүчний хэрэглээг хангахын тулд царцсан цахилгаан станцуудыг төслүүдээ зоригтойгоор хөрөнгө оруулж, бүтээн байгуулахаас өөр гарц үгүй, Монголд.

  • Дулааны V цахилгаан станц барих төслийг анх 2011 онд эхлүүлж байв. Төрийн шийдвэрээр 2017 онд ашиглалтад оруулах ёстой байсан ч сүүлийн найман жил цаасан дээр бичигдснээс өөр бүтээн байгуулалт өрнөөгүй.
  • Монголын эрчим хүчний системд эргэлт авчрах учиртай Эгийн голын усан цахилгаан станцын төсөл нь 30 жилийн настай. Анх 1991 онд энэ тухай  шийдвэр гарч байсан. Үүний дараагаар 1992-1995 онд Швейцарь, Итали, Монголын компаниудын хийсэн ТЭЗҮ, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг үндэслэн, 1996-1997 онд Монголын Засгийн газар төслийг хэрэгжүүлэх арга хэмжээ авсан ч бодит ажил хэрэг болж чадаагүй юм.
  • Эрчим хүчний доголдлыг хаах, өсөн нэмэгдэх хэрэглээг хангах маш чухал төсөл бол Багануурын станц. Уг төслийн өртөг 1.2 тэрбум ам.доллар. Уурхайг түшиглэн 700 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг 2015 онд “Багануур-Пауэр” компанитай байгуулж байв. Гэрээнд тусгаснаар  БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар Чойр-Нялгын нүүрсний ордыг түшиглэн 700 МВт-ын суурилсан хүчин чадал бүхий дулааны шинэ станцыг барьснаар иргэд, албан байгууллага, ААН-үүд нэг квт цахилгааныг 9 цент буюу 225 төгрөгөөр худалдан авахаар заажээ. Уг төслийн бүтээн байгуулалт 2017 оноос эхэлсэн ч  2018 онд гацсан.

Энэ мэтчилэн засаг барьж байгаа нам бүрийн мөрийн хөтөлбөрт, Засгийн газрын бодлогод тусдаг олон цахилгаан станцуудыг нэрлээд байвал урт жагсаалт гарна. Тухайлбал,  Шүрэнгийн цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц, Орхон говь, Хэрлэн говь гэх мэт эдийн засаг төдийгүй тухайн бүс нутаг, хүн амд зайлшгүй шаардлага, хэрэгцээтэй, ирээдүйн үйлдвэрлэл, хөрөнгийн үүц байхаар стратегийн ач холбогдолтой төслүүд одоог хүртэл урагшлаагүй, цаасан дээр байсаар.

Ганц гэрэл асаах мэдээ гэвэл  Франц улсын Ерөнхийлөгч Эм Макрон Монгол Улсад айлчлах үеэр эрчим хүчний салбарт тус улстай шаргуу ажиллах төлөвлөгөөтэй байгаа явдал.

Францын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч “Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хүрээнд “Бадрах Энержи ХХК”-ийн Зөөвч-Овоо төслийн хөрөнгө оруулалт болон хувьцаа эзэмшигчдийн гэрээний төслөөр яриа хэлэлцээг эрчимжүүлж, ирэх намар байгуулах чиглэлээр ажиллана. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт францын хөрөнгө оруулалтыг дэмжих, нэмэгдүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, цэвэр эрчим хүчинд шилжих чиглэлээр ажиллах” талаар ярилцсан явдал. Мэдээж өнөөдөр өгөөжөө өгөхгүй ч цаасан дээр хэрэгжсэн олон төслүүд, салбарын сайдын “аргалдаг” байдлаас харвал эрчим хүчний салбарыг “аврах” нэг гарц нь энэхүү айлчлал байж болох юм.

Хамгийн алдагдалтай хэрнээ аргалсаар ирсэн ганц салбар бол эрчим хүчний салбар. Жил бүр эрчим хүчний салбарын алдагдлыг нөхөх, бууруулах талаар ярьдаг ч хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөөр өнөөдөртэй золгож байна. Цаашид бид хэдэн цахилгаан станц цаасан дээр хэрэгжүүлж, гал алдаж, алдагдал хүлээсээр байх вэ. Юу юугүй намар, өвөл хаяанд ирлээ. Дахиад л "аргалаад" суух уу эсвэл зоригтой шийдвэр, бүтээн байгуулалтаа эхлүүлэх үү, Б.Чойжилсүрэн сайд аа!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Топор 2023-07-24 95.188.139.42

энэ муу дөрвөд улсын төлөө биш улсаас яаж мөнгө хулгай хийж баяжих бэ л гэж бодно шүү

Avatar

зочин 2023-07-24 122.201.22.249

өөрийнхөө барьж байгаа барилгын дулаан цахилгааны холболтын асуудлыг шийдэж байна даа. Монголын эрчим хүчний салбар түүнд огт хамаагүй бололтой. Увсын мэргэшсэн 2 хулгайч Хүрэлбаатар Чойжилсүрэн монгол улсыг олон жил хорлолоо.

Avatar

Нэргүй 2023-07-24 202.126.90.61

ЭНЭ НӨХРӨӨС ЮУ ХҮЛЭЭХ ВЭ. САНГИЙН САЙД БОЛООД КОМПАНЫХАА НӨТИЙН 34 ТЭРБУМЫГ АВААД АЛГА. БОЛСОН. ЕРДӨӨ Л ЭНЭ

Avatar

Нэргүй 2023-07-24 66.181.191.247

Ene nuxur said bolood ingex bolloo doo.

Avatar

Нэргүй 2023-07-24 109.12.90.208

Энэ нөхрийг солихоос нааш өөдлөхгүй!

Avatar

Нэргүй 2023-07-24 66.181.161.159

энэ нөхөр хэзээч ажил хийх хүн биш төрийн бодолгыг өөрийн эрх ашигт нийцүүлж мөнгөөр тоглолт хийдэг шүүдээ

Avatar

И 2023-07-24 202.126.89.20

энэ дөрвөд зөвшөөрөл хяналтгүй, хэдхэн баллын газар хөдлөлтөнд нурах гонзгор байрнуудаар хотын бүх газрыг хүүгүй шахуу зээлээр дүүргэж дамлан зарна. одоо эрчим хүчний салбарлуу орох юм байналдаа.

Avatar

ИРГЭН 2023-07-24 122.201.21.192

ҮНЭХЭЭРИЙН ХАРАМСАЛТАЙ. ЭНЭ 30 ГАРУЙ ЖИЛ ХИЙХ БОЛОМЖ ЗӨНДӨӨ БАЙСАН. ХЭЛЭХ ҮГ ДААН Ч ОЛДОХГҮЙ ЮМАА. ХАРАМСААД ХАРАМСААД БАРАХГҮЙНЭЭ..

Avatar

Нэргүй 2023-07-24 213.87.136.131

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-24 64.119.23.85

Чойжилсүрэн барилгаа барь. Төрийн ажлыг урагшлуулна гэж байхгүй юм байна. одоо зайл

Avatar

Mgl 2023-07-24 218.189.35.130

Shar r nuntagaa hurdan gargah, France tai mash nyagt ajillah. Eg bolon busad usan stantsaa hurdan bariya. Atom iin stants mash hurdan bariya. Mongolchuddaa

Avatar

Нэргүй 2023-07-24 202.55.188.102

эрчим хүчний салбараа аврая ч гэх шиг… таван толгой цахилгаан станцыг барих тендер миний мэдэхиын 4 дахь удаагаа зарлагдсан оролцох компани олдохгүы бга нь төртэй холбоотой монгол төрд иргэх хөрөнгө оруулагч олдохгүй бга дээр нь хөрөнгө орууллаа гэхэд оруулсан мөнгөө буцааж авах магадлал 0% бас нэг шалгуур нь 300mvын 10 аас дээш станц барьсан ажлын туршлагатай гээд заачихсан бдаг 10 станц барьсан дэлхийн топ АА монголыг тоож орж ирэх үү 5-6 станц барьсан шанхайн компани гологдооский…

Avatar

xoshgoryylj; 2023-07-24 216.38.195.74

– druuriaml?

Avatar

Нэргүй 2023-07-24 202.21.100.210

Томоохон төсөл гээд мөрөөдөж хад мөргөж байснаас байгаа 3, 4 станцуудаа өргөтгөх замаар хараат байдлаасаа гарсан нь дээр гэж бодож байна. Хятадууд нүүрсний станцат хөрөнгө оруулалт хийггүй гээд амалчихсан Орос хараат байлгах гээд хөдлөхгүй шүү

Avatar

Нэргүй 2023-07-24 66.181.160.90

50 60 оны станцуудыг өргөтгөх гэнэ үү. ёстой усан толгойтой үхэр монгол байна даа. салж унах дээрээ тулсан араг ясыг яаж өргөтгөх гээд байгаа юм бол

Avatar

Нэргүй 2023-07-24 202.9.46.82

Энэ албан тушаалын шуналтай , дөрвөд. Чойжилсүрэн ажил сайжруулна. Аргална гэх мэт сайхан үг хэлж гуйж сайд болчихоод юу ч хийхгүй чадахгүй байгаа биздээ. Энэ шуналтнууд ингэдэг байхгүй юу.

Avatar

Нэргүй 2023-07-24 202.9.40.62

миний бодлоор 5 р станц болон бусад эх үүсвэрүүдийг барих г хамгийн их эсэргүүцсэн саад болсон хүн бол 10% даваасүрэн. миний мэдхийн эрчим хүчний сайдаар маш удаан ажилласан бх. юу ч хийлгэхгүй эх оронч царайлаад попроод бдаг нөхөр.

Avatar

Нэргүй 2023-07-24 66.181.177.208

Монголоор дүүрэн нүүрс, станц бариач. шар нунтагаа хурдан гаргаач. зэрэгцээд жижиг атомын станц барих.

Avatar

санаа 2023-07-24 112.72.8.90

Бүх зүйл шинжлэх ухааны үндэстэй байх авилгаас ангид байх мэдлэг чадварт үндэслэх ийм л шалгуур бүх салбарт тулгарч байна Амны пан худлаа ардчилал бөөн эрх чөлөө мөнгөний бүлэглэлүүд энэ орныг усны үер шиг л арчина

Avatar

Нэргүй 2023-07-24 43.242.242.59

Атомын цахилгаан станц барьж байж л бид эрчим хүчний хомсдол, хараат байдлаас гарна. Зоригтой шийдвэр гаргаад дунд оворын цахилгаан станц барьчихвал насан туршдаа Монголчууд цахилгаантай байнаа. Эгийн голын усан цахилгаан станц бол үлгэр юмаа. Ус гол байхгүй бол тэгээд л зогсчихно. Ер нь худдлаа. Тэгэхийн оронд маш хурдан атаомын цахилгаан станцаа барь. Дэлхийн бараг бүх орон 10-40 тооны атаомын цахилгаан станцтай юм.

Avatar

Нэргүй 2023-07-24 202.179.31.242

лааны үйлдвэрт засагын газараас нэр өгчээ. :5 р цахилгаан снанц.

Avatar

Нэргүй 2023-07-24 202.131.225.53

ядаж мэргэжилийн сайдтай болмоор байна

Avatar

зочин 2023-07-24 122.201.31.211

Яаралтай 5-р дулааны цахилгаан станциа бариач ээ. 10 жил ярьлаа. ТЭЦ-1-ийн суурь дээр барьна гээд л сүйд болсон .Дараа нь Амгалан болсон дараа нь Бага нуур болсон … тэгээд сураг тасарсан. Оронд нь MCS- Хятөдуудаар Амгалангийн дулааны станци гэж хульхи , жил бүр эвдэрдэг ачаалал даадаггүй байгууламж барьчихсан.Бөөн зардал.

Avatar

Нэргүй 2023-07-24 192.82.81.204

Талцаж хэрэлдээд байлгүй төлөвлөөд байгаа ДЦС хурдан бариачээ.Аюулыг нь мэдэхгүй байж юуны чиньЗочин АЦС.

Avatar

Нэргүй 2023-07-24 59.153.113.142

Оросууд яшиг зүгээр цахилгаан аа таслаад хаячаасай. 2-3 жилдээ зутруухан токны хязгаарлалт, өвөл эсгий гуталтай л өвөлжинө биз. Ажил хийдэггүй улсын ажлаас хувьдаа ашиг харсан хулгайч нар зайлж чаддаг нь ажлаа хийнэ биз.

Avatar

зочин 2023-07-24 66.181.176.246

Эрчим хүчний үнэ тарифыг засгийн газар барьдагийг болиулж, чөлөөт зах зээлийн системээр нь явуулах цаг нь болсон

Avatar

Нэргүй 2023-07-24 124.158.66.177

Хамгийн амин чухал нь эрчим хүч гэж ирээд л сүртэй ярьдаг. Монголоор дүүрэн нүүрс, тэгээд гаднаас цахилгаанаа авна. Монгол бол тэнэг дарга нарын диваажин улс юм.

Avatar

Нэргүй 2023-07-24 103.26.195.223

БӨХҮҮД УЛС УДИРДАХААР ИНГЭДЭГ ЮМ. ЭНЭ ГЭХДЭЭ БӨХ ҮҮ? МАЙР БӨХ ЦАРАЙТАЙ Л ЮМ БНА

Avatar

БД 2023-07-24 202.179.24.180

Усны Эрчим ХХК 2022 онд ЭХЯ-нд Баруун аймгуудад өндөр түрэлтийн 650 МВт чадалтай жилдээ 2 тэрбум кВтц ЦЭХ үйдвэрлэх 4 УЦС-ыг 644 сая ам.доллараар 2022-2028 онд байгуулж Монгол Улсыг цахилгаан эрчим хүчний дутагдлаас гаргах санал дэвшүүлсэн боловч одоо хүртэл ямар нэг дэмжлэг авсангүй. Монгол Улсыг ЦЭХ-ний дутагдлаас гаргах сонирхол сайд дарга нарт байдаггүй бололтой. Тэдэнд гадаадаас 150-200 сая ам.доллараар импортын ЦЭХ авч Татварын хөрөнгийг зарцуулах нь харамсал төрүүлдэггүй бололтой

Avatar

Нэргүй 2023-07-24 202.126.89.175

Чадваргүй ерөнхий сайд тавьчаад юу хүлээхийн бэ Хүрэлсүх ээ. Эрчим хүчний асуудлаа яаж шийдэх гэж байгаа юм бол энэ засгаас яаралтай огцруулах хэрэгтэй. Гарц шийдэлгүй ажлын уялдаа байхгүй боловсролгүй Данхыг яаралтай зайлуулах хэрэгтэй. Чойжилсүрэн барилгын сайдаа хий. Энэ салбарт төсөл хөдөлгөх сэтгэлтэй хүн хэрэгтэй

Avatar

0095 2023-07-24 59.153.113.142

Эрчим хүчний том төслүүдийг Ч.Хүрэлбаатар , Б.Чойжилсүрэн нарыг сайдын суудлаас зайлуулахаас эхэлнэ. Энэ 2 бүх төслүүдийг гацаагч нь. 2017 онд ТЭЦ-3 дээр компани шалгарсан байхад Чойжилсүрэн Засгийн газрын баталгаа гаргаагүй асуудлаас болж одоо хүртэл шийдэлгүй байна. ТТ ДЦС дээр хувийн ашиг сонирхлын зөрчил үүсгэж ХО хийхээр ирсэн компанитай гарц ярихын оронд тендер зарлаж хугацаа алдан сууна. Ядаж байхад ерөнхий сайд нь гэж ямарч боловсролгүй гарц шийдэл гаргалгаа гаргаж мэдэхгүй ЗОМБИ байна.

Avatar

Нэргүй 2023-07-24 202.21.107.35

Манай Чойжоо аргалнаа

Avatar

Нэргүй 2023-07-24 192.82.90.159

орос цахилгаанаа бензинтэй нь тасалж,хятад эрээнээ хаавал чацга царайлахаа мэдэхгүй а**с,францыг дагаж намирвал ингэхээс өөр яахийн,хохь чинь гэдэг юм,байдентай утсаар ярьж,зеленскийгээс гуйгаад үз,бүтэх нь үү үгүй юу???

Avatar

Далий гар бэ? 2023-07-24 192.82.92.204

орос хятадын э****з тэнэг гахай миньдээ, бид өөрснөө эрчим хүчний эх үүсвэртэй байж гэмээн бусдаас хараат бус байж чадна гэсэн байхад шал далий хөндлөн Байден, Зеленский яриад явчих юмаа. Бид өөрснөө нефтээ нэрж, эрчим хүчээ үйлдвэрлэж өөрснөө баялаг бүтээж болдоггүй юмуу. Чи тэр путин, ши_ Байден, Зеленскийтэйгээ далд ороМонголчууд бид хараат бус байдлаас гаръя.

Avatar

Нэргүй 2023-07-24 192.82.90.159

ёстой жинхэнэ далий гар чинь чи бнадаа,хараат биш байя гэвэл 2 хөрштэйгээ эвтэй бай малаа,эрчим хүч гаргах тоног төхөөрөмж чинь эрээнээр дамжиж орж ирнэ,суурилуулж угсрах ажил чинь оросын цахилгаан бензин байжийж бүтдэг гэдгийг мэдэхгүй байж нээх шүүмжилж гэнэ, тэнгэрийн юм ярьж 3 дахь хөрш, no war гэж далжигнаж байхаар хөрсөн дээрээ бууж толгойгоо цэнэглэ за

Avatar

Нэргүй 2023-07-24 192.82.92.204

Эрчим хүчний хараат байдлаас гаръя гэсэн байхад юу нь далий юм яриад явчихваа, эмээ уу

Avatar

Нэргүй 2023-07-24 64.119.18.53

энэ хүн чиньулсын ажлаас илүү хувийн барилгаа сүндэрлүүлэхээ бодно биз дээ юун эрчим хүчтэй манатай завгүй байхад чинь

Avatar

Нэргүй 2023-07-24 203.98.76.4

Монголд Хувийн Хэвшилд ч , Улсын Байгууллагуудад ч ХЯНАЛТ , УДИРДЛАГА -аа Буруу эсвэл Муу тавьдагаас л Хамаг Зовлонгийн Шалтгаан болж бна даа…??? ХЯНАЛТ, УДИРДЛАГА Хариуцдаг Хүмүүс нь Юуг Хянах, Юуг Шалгах, Хэрхэн Удирдах Тал дээр Огт Туршлагүйн дээр Ерөөс тэр талаараа Мэдлэггүй байна. Монголчууд IHPHONE барьж BENZ, TOYOTA унацгаачихаад АЖЛАА САРМАГЧИН ШИГ Хийж байна !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж