Чингүнжавын гудамжны эвдэрсэн авто замыг цэвэрлэж байна

Чингүнжавын гудамжны эвдэрсэн авто замыг цэвэрлэж байна

Чингүнжавын гудамжны эвдэрсэн авто замыг цэвэрлэж байна
НЭМЭЛТ: 

Өнөөдөр орсон хүчтэй аадар борооны улмаас нийслэлийн зарим авто зам эвдэрсэн. Тус байршлуудад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт ажиллаж байна.

Тодруулбал, Чингүнжавын гудамж буюу 25-р эмийн сангаас Өргөө кино театр руу өгсөх зам эвдэрч, замын асфальт хучилтууд хууларч урссан. Тус замыг 2006 онд тавьсан бөгөөд 2019 онд үерийн улмаас эвдэрснийг засварлан, нөхөн сэргээж байжээ. Тус авто замд Баянгол дүүргийн Онцгой комисс, Нийслэлийн Замын хөгжлийн газар болон тухайн хэсгийг хариуцсан зам засвар, арчлалтын компанийн албан хаагчид ажиллаж, асфальт, хог хаягдлыг цэвэрлэн, зөөж байна.

Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.ЖАРГАЛСҮРЭН:

-Баянгол дүүргийн хувьд бэлэн байдалд байсан бөгөөд дүүргийн Онцгой комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Авто замын эвдэрсэн хэсгүүдэд яаралтай арга хэмжээ аван, цэвэрлэх ажлуудыг зохион байгуулж байгаа. “Барс” худалдааны төвийн хажууд, “Вояж” зочид буудлын ойролцоох авто зам цөмөрснийг шороогоор дүүргэж, яаралтай арга хэмжээ авсан. Харин Чингүнжавын гудамж дахь авто замын эвдрэлээс үүссэн хог хаягдлыг өнөө шөнөдөө цэвэрлээд, бороо зогсож, ус татарвал яаралтай нөхөн сэргээх үүргийг Хотын дарга өглөө. Мөн өмнөх удаагийн үерийн үеэр Дунд гол орчмын даланг хүчитгэсэн тул энэ удаад нөхцөл байдал хэвийн байгаа. Түүнчлэн дүүргийн хэмжээнд эрсдэлтэй барилга байгууламжуудыг тогтоон, эрсдэлийн үнэлгээг гаргахаар ажиллаж байна хэмээв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.СУМЪЯАБАЗАР:

-Одоогийн байдлаар УБЦТС, Улаанбаатар хотын Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, УСУГ дээр Ажлын хэсэг гарган, ажиллаж байна. Үерийн ус орсон 25 байршилд ус соруулж байгаа. Мөн болзошгүй эрсдэлээс сэргийлэн 27 мянган хэрэглэгчийн цахилгааныг түр хязгаарласан. Ус соруулах ажил дуусвал эдгээр хэрэглэгчийг цахилгаанд холбоно. Дүүрэг бүр ижил зохион байгуулалттай ажиллаж байгаа бөгөөд хохирлын үнэлгээ тогтоох, яаралтай хариу арга хэмжээ авч, эрсдэлийг арилгах үүрэг чиглэл өгсөн. Эвдэрсэн авто замуудыг яаралтай цэвэрлэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, бороо татарсны дараа нөхөн сэргээх, хучих ажлыг хийнэ гэлээ.

НОК: 38 байршилд ус соруулж байна, шөнийн 00:00 цагаас үргэлжлэн бороо орно
НЭМЭЛТ: 
Нийслэлийн онцгой комисс хуралдлаа. Хуралд нийслэлийн харьяа 29 байгууллагын удирдлагууд оролцож, бороо орсны улмаас үүссэн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг өгсөн юм.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.ДАШНЯМ:

-Улаанбаатар хотод орсон борооны улмаас 169 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Онцгой байдлын алба хаагчид холбогдох албаныхны хамт 38 байршилд ус соруулж байна. Мөн 10 байршилд цахилгаан тасалсан. Хүний амь эрсэдсэн тохиолдол гараагүй. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас шиврээ бороо цаг хэртэй үргэлжилж, 00:00 цагаас хойш 2 цаг орчим бороо орно гэсэн мэдээлэл өгсөн. Тэрэлж, Налайх хоорондын зам усанд автаж, дүүргийн онцгой комисс ажиллаж байгаа. СӨХ-дод үерийн нөхцөл байдлаас сэргийлж, шуудайтай шороо бэлтгэх чиглэл өгсөн хэмээн танилцууллаа.

Хан-Уул дүүргийн хэмжээнд 15 дуудлага ирснээс гурван байршлын усыг соруулж дууссан байна.

Долоодугаар сарын 23-ны өдрийн 20:00 цагийн байдлаар Улаанбаатар хот орчмын голуудын усны түвшин 08:00 цагийн ажиглалтын мэдээтэй харьцуулахад Сэлбэ гол Дамбадаржаа, Санзай, Тэрэлж гол Тэрэлж амралт орчимд тус тус гурван см, Туул гол Улаанбаатар хот орчимд 27 см нэмэгдэж, үерийн түвшинд хүрэн үерлэж байна. Голуудын усны түвшинг байнга хянаж байгаа бөгөөд дөрвөн байршилд жижүүр гаргажээ. Ус ихтэй гудамжны гэрэлтүүлэг болон нурсан замын шонгуудын цахилгааныг тасалсан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар иргэдийн аюулгүй байдлыг хангаж, нөхцөл байдлын мэдээллийг тухай бүр өгч, шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.

НОК: 14132 хэрэглэгчийн эрчим хүчийг таслав 
НЭМЭЛТ: 
Холбогдох албаныхны өгч буй мэдээллээр одоогоор Баянзүрх дүүргийн 43-р хорооны 27 дэд өртөө 9647 хэрэглэгч, Сүхбаатар дүүргийн 1-р хорооны 17 дэд өртөө, 1447 хэрэглэгч, Хан-Уул 17,18-р хорооны 10 дэд өртөө, 3038 хэрэглэгчийг нийт 54 дэд өртөө 14132 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, хүчдэлээс тасалсан байна.
Ус орж байгаа гэсэн байрууд болон дэд өртөөнд үзлэг хийн үргэлжлүүлэн ажиллаж байна.

Нийслэлийн Онцгой комисс хуралдаж байна

Нийслэлийн Онцгой комисс энэ цаг мөчид хуралдаж байна. Уг хуралд нийслэлийн 29 байгууллагын удирдлагууд оролцож, борооны дараах нөхцөл байдал болон хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудын талаарх мэдээллийг өгч буй аж.

Улаанбаатар хотод өнөөдөр бороо орсны улмаас Нийслэлийн Онцгой байдлын газарт 20:30 цагийн байдлаар гэр, байшин, хашаа, орон сууцны хорооллын В1 давхар усанд автсан 220 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Улаанбаатар цахилгаан түгээх станц иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор зарим дүүрэг дэх орон сууцнуудын эрчим хүчийг таслаад байгаа юм.

Улаанбаатар хот орчимд өнөөдөр 25-86мм бороо орсоноос, хамгийн их нь Мишээл экспо орчимд оржээ.

Шөнөдөө Хэнтий нуруу орчимд бороо үргэлжлэн орохоор байна. Харин маргааш өдөртөө Улаанбаатар хотод бороо дахин орох урьдчилсан төлөв гарчээ.

Өнөөдөр 20:00 цагийн байдлаар Улаанбаатар хот орчмын голуудын усны түвшин 08:00 цагийн ажиглалтын мэдээтэй харьцуулахад усны түвшин Сэлбэ гол Дамбадаржаа, Санзай, Тэрэлж гол Тэрэлж амралт орчимд тус тус 3см, Туул гол Улаанбаатар хот орчимд 27 см нэмэгдэж үерийн түвшинд хүрэн үерлэж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-23 202.9.46.37

Чингүнжавын гудамж биш ёстой Цэнгүнжавын гудамж болж дээ хөөрхийс

Avatar

Нэргүй 2023-07-23 141.156.129.149

Ene buh odoo boliyo oo

Avatar

Нэргүй 2023-07-23 66.181.187.245

гадны гар хөл троллууд их болжээ.энэ их аюултай эдгээр сөрөг комёнт бичээд бгаа дайснуудыг илрүүлэх олж устгах ажлыг яаралтай зб хэрэгтэй бна.

Avatar

Зочин 2023-07-23 82.102.23.165

БӨХЧИД, ХУЛГАЙЧИД, ЛУЙВАРЧДААР ДҮҮРСЭН ТӨР ЗАСАГ. ХЯТАДЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ИХЭНХ ГИШҮҮД НЬ ЦИНХУАГИЙН ИХ СУРГУУЛИЙГ УСНЫ МЭРГЭЖЛЭЭР ТӨГССӨН НӨХДҮҮД БАЙДАГ ШҮҮ ДЭЭ, МАНАЙД ЯГ ЭСЭРГЭЭРЭЭ, НОВШУУДААС ЯАЖ САЛАХ УУ, СОНГОХООР ӨӨРСДӨӨ СОНГУУЛИЙН ДҮНГ УНШЧИНА, ӨӨР ЯАХ УУ, ЗАХААС НЬ АЛААД ХАЯХ ЁСТОЙ ЮУ.

Avatar

Нэргүй 2023-07-23 66.181.187.245

суваг шуудуу татах элс нөөцлөх ажил давын өмнө хиймээр байх юм даа.дарга нарыг хараагаад нэмэргүй.бүх нийтээрээ хөдөл.байшин нь усанд подвал автагчихаад байхад гарах иргэн олдохгүй бна шүү дээ.

Avatar

Иргэн 2023-07-23 202.179.27.61

Дээрээ ч доороо ч энэ улсад ажил хийдэг, ажлаа мэддэг хүн байхгүй боллоо. бүрэн дампуурсан. Ажилд орж байгаа нь тавиул, танилаараа, эсвэл мөнгөөр хахуульдаж, чадвартай зөв хүн гарах боломжгүй боллоо.
Энэ нийгмийг бүхлээр нь өөрчлөхөөс өөр арга үлдсэнгүй.

Avatar

Нэргүй 2023-07-23 202.70.34.238

Тухайн зам тавьсан байгууллага, хүлээн авсан төрийн байгууллагын хүмүүсийг дуудаж хариуцлага ярих хэрэгтэй дээ. хуулрах бүрд л бидний мөнгөөр шинэ зам хийнэ гэж, төсөв хулгайлах юм.

Avatar

Нэргүй 2023-07-23 66.181.161.119

Сумински

Avatar

Нэргүй 2023-07-23 202.9.46.37

Сумтин

Avatar

Нэргүй 2023-07-23 59.153.113.102

Үер болоход Сумьяабазар баярлаж суугаа доо, цавчаа хийх мөнгө идэх далим гарлаа гээд инээд нь хүрдэг дээ !

Avatar

Нэргүй 2023-07-23 213.87.128.53

~~ Халуун охид таныг хүлээж байна – — – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Чих 2023-07-23 59.153.114.147

ӨСӨХИЙН ӨЛӨНГҮҮД МИНЬ 100 ЖИЛ БИШ ЯДАЖ. 10 ЖИЛИЙН. БАТАЛГААТАЙ ЗАМ ТАВИарай л юмааАЧ ДЭЭ

Avatar

Зочин 2023-07-23 203.91.115.52

3 жилийн өмнө бас ингээд асфалтуудыг нь хураагаад тавьчихсан биз дээ? Арай хэтэрхий юм. Зам тавих гэж яг л шарвин зулж байгаа юм шиг. Гутарч байна. Ядахдаа нэг өнчин суваг ч болтугай хажуугаар нь татчихаж болно доо? Бөөн авилга болж ганц зам хийнэ. Нөгөөх нь ганц хоёр жилийн борооны ая даахгүй хураалттай хөрзөн шиг юм болно. Хувхай авилгачид бүгдээрээ үерт урсаж, удмаараа газрын хөрсөн доогуур орог.

Avatar

Зочин 2023-07-23 202.55.188.89

Бороогоор далимдуулж мөнгө идэх аргаа болиочээ зам хусхад нэг өрхийн 50 мянган болсон юм уу арай усанд хүн урсуул 100 мянга гээд хэвтэхийн бна л дээ сумьяабазар гуай

Avatar

Нэргүй 2023-07-23 66.181.161.179

ус соруул гээд зааварчилгаа өгөхийг хэнч чадна өмнөх борооноос хойш хэд хоног нартай байсан тэр үед нь урьдчилан сэргийлж арга хэмжээ авдаггүй юмуу арчаагүй бөхөөр хотоо удирдуулах ч гэж дээ мэргэжлийн хүн тавьмаар байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж